Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Архаг холецистит

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шалтгаан Шинж тэмдэг Оношилгоо Хүндрэл Эмчилгээ Урьдчилан сэргийлэлт

Цөсний хүүдий нь хэвлийн баруун дээд хэсэгт, элэгний дор байрладаг лийр хэлбэрийн эрхтэн юм. Цөс нь хоол тэжээл дэх өөх тосны боловсруулалтад оролцоно.

Архаг холецистит буюу цөсний хүүдийн архаг үрэвсэл нь олон удаагийн цочмог үрэвслийн үр дүнд үүсэх эмгэг юм. Тодруулбал, цөсний чулуу хүүдийн ханыг урт хугацаанд механикаар цочроох, эсвэл цөсний хүүхдийн цочмог (гэнэтийн) үрэвсэл олон давтагдах идэвхжилийн дунд үүсдэг байна.

Архаг холецистит нь эмэгтэйчүүдэд давамгайлан тохиолдох ба голчлон 40-өөс дээш насанд оношлогддог.

Шалтгаан

  • Цөсний хүүдийн цочмог (гэнэтийн) үрэвслийг бүрэн эмчлүүлэхгүй байх
  • Цөсний хүүдий болон цөсний цоргонд чулуутай байх

Эдгээр нь цөсний хүүдийн архаг үрэвсэл үүсэх гол шалтгаанууд юм. Түүнчлэн дараах эрсдэлт хүчин зүйлс эмгэг үүсэхэд нөлөөлөх магадлалтай. Үүнд:

  • Хүйс
  • Жирэмслэлт
  • Дааврын эмчилгээ
  • Таргалалт
  • Богино хугацаанд огцом жин нэмэх, хасах
  • Тогтмол хооллохгүй байх
  • Чихрийн шижин
  • Цөсний урсгалын саатал (цөсний цорго зэргэлдээх эд эрхтэнд дарагдах, бөглөрөх, нугалрах)
  • Хэвлийн хөндийн бусад үрэвсэлт өвчин

Шинж тэмдэг

  • Хэвлийн дээд хэсэг, аюулхай орчим өвдөх
  • Далны дор болон дал хоорондын хэсэгт өвдөх
  • Гэдэс дүүрэх
  • Дотор муухайрах
  • Бөөлжих
  • Ам гашуу оргин, гашуун зүйлээр хэхрэх
  • Арьс болон нүдний цөцгий шарлах
  • Арьс загатнах

Нийт өвчтөнүүдийн 50%-д өвдөлт өөх тостой хоол хэрэглэснээс холбоотойгоор илэрдэг аж. Түүнчлэн цөсний чулууны хэмжээнээс хамааран шинж тэмдгүүд тод, бүдэг эсвэл илрэхгүй байж болно. Шинж тэмдэг илрэх үе болон шинж тэмдэггүй намжмал байдал ээлжлэн илэрдэг.

Оношилгоо

  • Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
  • Биохимийн шинжилгээ
  • Хэвлийн хэт авиа
  • Цөсний замын болон цөсний хүүдийн рентген шинжилгээ
  • Цөс, нойр булчирхайн суваг сэтгүүрдэх шинжилгээ
  • Хэвлийн компьютер томограф

Хүндрэл

  • Нойр булчирхайн үрэвсэл
  • Цөсний хүүдийн цоорол
  • Үрэвслийн улмаас цөсний хүүдий томрох
  • Цөсний хүүдийн хавдар
  • Цөсний хүүдийн эд үхжиж хүүдий задрах

Эмчилгээ

Шинж тэмдэг хөнгөн хүмүүст цөсний чулуунаас шалтгаалах хүндрэл тохиолдох магадлал жилд 1-3% байдаг. Эдгээр хүмүүс эмчийн тогтмол хяналтад орж, хоолны дэглэм барьж, эрүүл амьдралын хэв маягийг баримтлах нь чухал юм. Харин цөсний чулууны шинж тэмдгүүд хүндээр эвсэл давтагдаж илэрч байвал цөсний хүүдий авах мэс засал эмчилгээг зөвлөдөг. Цөсний чулуутай, шинж тэмдэг илэрсэн жирэмсэн эхчүүдийн хувьд эмчийн зөвлөсөн хоолны дэглэмийг барьж, үр дүнгүй тохиолдолд жирэмсний тээлтийн 3-6 сард цөсний хүүдий авах мэс заслыг хийлгэж болно.

Урьдчилан сэргийлэлт

Цөсний хүүдийн үрэвсэл болон чулуу үүсэлтээс сэргийлэхэд хооллолт хамгийн чухал юм.

  • Өглөөний цай тогтмол уух, тогтсон цагт тохирсон хэмжээгээр хооллодог байх
  • Амьтны гаралтай өөх тос багатай хоол хүнс хэрэглэх
  • Дасгал хөдөлгөөн тогтмол хийх
  • Биеийн жинг байвал зохих хэмжээнд байлгах, жин огцом хасах болон нэмэхгүй байх
  • Жилд 1-2 удаа хэвлийн хэт авианы шинжилгээнд хамрагдах

Хэрэв цөсний хүүдий цочмог үрэвслээр өвдсөн бол эмчид хандан эмчилгээг бүрэн хийлгэх шаардлагатай.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Ам гашуун оргих, Арьс загатнах, Бөөлжих, Далны дор өвдөх, Дотор муухайрах

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх эмг... Гүнийн венийн бүлэн
Scroll to top