Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Аденовируст халдвар

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шалтгаан Шинж тэмдэг Оношилгоо Эмчилгээ Хүндрэл Урьдчилан сэргийлэлт

Аденовируст халдвар нь амьсгалын зам, нүд ба гэдэсний салст бүрхүүл, тунгалгийн эдүүдийг гэмтээж халуурах, бага зэргиийн хордлогын шинжээр илэрдэг цочмог халдварт өвчин. Томуугийн дэгдэлтийн үед амьсгалын замын вирусийн халдварт өвчний 25-30%-ийг аденовирусийн халдвар эзэлдэг. 5 хүртэлх насны хүүхдүүд бүгд АВХ(аденовируст халдвар)-аар өвддөг ба тал нь давтан өвддөг байна. Өвчин үүсгэгч вирус нь гадаад орчинд тэсвэртэй, бага температурт удаан хадгалагддаг ба тасалгааны хэмд 14 хоногийн турш шинж чанараа алддаггүй.

Шалтгаан

Аденовируст халдварын үүд нь амьсгалын дээд зам, нүдний ба хоол боловсруулах замын салст бүрхүүл юм. Халдварын эх уурхай нь өвчтэй хүн ба вирус тээгч зүйлс болдог. Үүсгэгч нь амьсгалын замаас 25 хоног, гэдэснээс 2-3 сарын турш ялгарна. Өвчлөл гол төлөв сэрүүний улиралд ихсэх ба 6 сартайгаас 5 нас хүртэлх хүүхдүүд их өвчилдөг. Давтан өвчлөхөд идэвхтэй дархлаа тогтдог бөгөөд насанд хүрэгчдэд бараг 100% аденовирусийн эсрэг бие үүссэн байдаг. Дархлаа нь өвчний хэлбэр бүрд өвөрмөц учир олон удаа өвчлөх боломжтой аж.

Шинж тэмдэг

Халдварын нууц үе нь 5-6 хоног, заримдаа 9-14 хоног үргэлжилнэ. Шинж тэмдгийн тухайд:

  • 38-39 хэм хүртэл халуурах
  • Хамар, залгиурын салст бүрхүүл хавагнах, улайх
  • Амьсгал авахад саадтай болох
  • Ядарч, сульдах
  • Хоолны дуршил буурах
  • Толгой өвдөх
  • Цөөн тохиолдолд үе мөч, булчин өвдөнө
  • Нүд улайх, торох, хорсох (аденовиурсийн халдварын гол онцлог нь нүдний салстыг гэмтээх юм)
  • Хамраас шүүслэг шингэн гарах ба удалгүй идээрхэг өтгөн болно

Оношилгоо

Шинж тэмдэг дээр үндэслэн аденовируст халдварыг оношлох боломжтой. Түүнчлэн хамар залгиурын арчдас, өтгөн, цус зэргийн шинижлгээгээр аденовирусийн өвөрмөц эсрэгтөрөгч илрүүлэх арга хэрэглэдэг.

Эмчилгээ

Шинж тэмдэг илэрсэн тохиолдолд бусад төрлийн вирусээр үүсгэгдэх ижил төрлийн өвчнөөс ялган оношлуулах шаардлагатай. Ингэснээр халдвар хүндрэхээс сэргийлж, оновчтой мэргэжлийн эмчилгээ хийлгэх боломжтой болдог. Өвчтөнийг гэрийн нөхцөлд тохитой, дулаан байлгаж, шим тэжээлтэй хоол өгөхийн зэрэгцээ шинж тэмдгийн эмчилгээ, мэдрэгшлийн эсрэг бэлдмэлийг хэрэглэнэ.

Хүндрэл

Аденовируст халдварын үед голлон тохиолддог хүндрэл нь чихний, хамрын дайвруудын үрэвсэл, ангин ба уушгины хатгалгаа юм.

Урьдчилан сэргийлэлт

Хувийн ариун цэвэр сайтар сахиж, дархлаа тогтолцоог дэмжих нь чухал. Вирусийн идэвхжилийн хугацаанд амны хаалт хэрэглэх, хувийн эд зүйлсээ бусадтай сольж хэрэглэхгүй, ам, залгиур зэргийг өдөрт 2-3 удаа сайтар зайлах нь чухал. Мөн дулаан хувцаслах, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглээрэй.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Амьсгалахал хэцүү болох, Нүд улайх, Өндөр халуурах, Толгой өвдөх, Үе мөч өвдөх, Ядрах

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Хавтгай улаан үлд Мухар олгойн үрэвсэл
Scroll to top