Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ

Залгиурын үрэвсэл

Шалтгаан Шинж тэмдэг Хэзээ эмчид хандах вэ? Урьдчилан сэргийлэлт Зөвлөгөө Ахуйн нөхцөлд авах арга хэмжээ Эмчилгээ Оношилгоо

Ханиад хүрэх, вирусийн гаралтай халдвар авах зэргээс ихэвчлэн үүддэг. Залгиурын үрэвслийн үед хоолой улайж, сэрвэгнэн, юм залгихад хөндүүр болно. Вирусийн гаралтай залгиурын үрэвсэл нь эмчилгээгүйгээр эдгэрэх магадлалтай. Харин стрептококк нянгийн халдвар авч үрэвссэн тохиолдолд антибиотикоор эмчилж бусад хүндрэлүүдээс сэргийлэх шаардлагатай болно.

Шалтгаан

Доорх шалтгаанууд таны залгиур хоолойг үрэвсүүлдэг.

Вирусийн гаралтай:

  • Ханиад томуу
  • Бусад томуу төст өвчнүүд
  • Улаан бурхан
  • Салхин цэцэг зэрэг өвчнөөс үүдсэн байж болно.

Бактерийн гаралтай:

  • Стрептоккокын нян

Бусад шалтгаанууд:

  • Харшил – Янз бүрийн улирлын чанартай болон агаар дуслын замын харшилтай бол хоолой өвдөж, хамраас нус гоожих, нүдэнд нулимс тунах зэрэг шинж тэмдгүүд илэрч болно.
  • Хуурайших – Халуун агаартай газар эсвэл өвлийн улиралд халаалтаа ихэсгэн агаарыг хэт хуурайшуулснаар, мөн амаараа хэт их амьсгалснаас болж хоолой хөндүүрлэн үрэвсдэг.
  • Утаа – Агаарын бохирдол, тамхины утаа, бусад химийн бодисын үнэр зэрэг нь мөн хоолой өвдөх шалтгаан болж болно.
  • Хоолойн булчин өвдөх – Хэт их орилж хашхирах, дуу дуулах зэрэг нь хоолойн булчинг сульдахад хүргэж өвчлүүлдэг.
  • Улаан хоолойн сөргөөт үрэвсэл – Ходоодны хүчиллэг шингэн хоолойгоор дээшлэн цээж хорсгох, хоолой өвдөхөд хүргэж болно. Учир нь ходоодны шингэннь маш хүчиллэг чанартай тул хоолойг түлж үрэвсүүлдэг.
  • Хавдар – Хоолой, дууны хөвч зэргүүдэд хавдар үүссэн бол хоолой сөөж, залгихад өвдөн, залгиурын үрэвсэл болох шалгаан болдог.

Шинж тэмдэг

Ямар шалтгааны улмаар үүссэнээс хамааран шинж тэмдгүүд нь өөр өөр байх боловч доорх нийтлэг шинж тэмдгүүд ажиглагдана. Үүнд:

  • Хоолой загатнах
  • Ярьж, залгихад хөндүүрлэн өвдөх
  • Залгихад хорсож өвдөх
  • Улайж хавдсан гүйлсэн булчирхай
  • Гүйлсэн булчирхай үрэвсэн идээлсэн, цагаан өнгөр тогтсон байх
  • Хоолой сөөх
  • Халуурах
  • Ханиалгах
  • Нус гоожих
  • Найтаалгах
  • Ядарч сульдах
  • Толгой өвдөх
  • Толгой эргэх
  • Бөөлжих зэрэг орно.

Хэзээ эмчид хандах вэ?

Хэрэв хүүхдэд тань дараах шинж тэмдгүүд илэрч байгаа бол яаралтай эмчид хандах эсвэл түргэн тусламж дуудна уу.

Үүнд:

  • Амьсгалахад бэрх байх
  • Шүлс ихээр ялгарч амнаас гоожих
  • Юм залгиж чадахгүй байх зэрэг орно.

Харин насанд хүрсэн хүнд:

  • Хоолой хөндүүрлэх нь 7 хоногоос дээш хугацаанд ажиглагдвал
  • Амьсгалахад бэрх байх
  • Үе мөч өвдөх
  • Чих өвдөх
  • 38,3*C-с дээш халуурах
  • Цэр, шүлсэнд цус ажиглагдах
  • Хүзүүн дээр хавдаж томорсон байх
  • 2 долоо хоногоос дээш хугацаанд хоолой сөөх зэрэг шинж тэмдэг ажиглагдвал эмчид хандах шаардлагатай.

Урьдчилан сэргийлэлт

Залгиурын үрэвслээс сэргийлэхийн тулд хувийн ариун цэврийг сахих нь чухал.

  • Хоол идэх, найтаалгаж ханиалгасны дараа гараа сайн угаах
  • Бусадтай хоол хүнсээ дамжуулахгүй байх
  • Аяга тавгаа бусадтай солихгүй байх
  • Гараа угаасны дараа гар ариутгагч хэрэглэх
  • Гэртээ чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийж агаарт тоос шороо хөвөхөөс сэргийлэх
  • Өвчтэй хүмүүсээс хол байх зэрэг нь залгиурын үрэвсэлтэй болохоос сэргийлнэ.

Зөвлөгөө

Мэргэжлийн эмчид заавал хандан тохирсон эмэн эмчилгээ болон дэглэм мөрдөх!

Лимон

Лимон нь өвчин намдааж, гүйлсэн булчирхайн идээг татах үйлчилгээтэй.

Халуун лимоны шүүсэнд зөгийн бал хутгаж бүлээнээр нь бага багаар сорж ууна.

Мөн бүлээн усанд лимоны шүүс хийж ууж болно.

Лимоныг тал дундуур нь зүсээд долоож хоолойн өвчнийг намдаах боломжтой.

Давстай ус

Давстай усаар хоолойгоо зайлах нь өвчин намдаах, гүйлсэн булчирхайн идээг татах үйлчилгээтэй.

½ халбага давсыг 1 аяга бүлээн усанд найруулж өдөрт 4 удаа хоолойгоо зайлна.

1 удаа зайлахдаа 1 минутын турш хоолойгоо зайлаарай.

Сармис

Сармис нь ариутгах, бактери устгах үйлчилгээтэй бөгөөд хоолой өвдөхөөс сэргийлдэг.

Өдөрт 1 удаа түүхий сармис идэж хэрэглэнэ.

Эсвэл 1 хумс сармисыг 1 аяга усанд буцалгаж бүлээсгээд өдөрт 1 удаа хоолойгоо зайлна.

Зөгийн бал

Зөгийн бал нь үрэвсэл дарж, бактери устгадаг бөгөөд улайж хавдсан хоолойг эдгээх үйлчилгээтэй.

2 цайны халбага зөгийн балыг 1 аяга халуун усанд найруулж өдөрт хэд хэдэн удаа ууна.

Унтахаасаа өмнө 1 халбага зөгийн балыг дангаар нь уувал өвчин намдана.

Ахуйн нөхцөлд авах арга хэмжээ

  • Амарч хэвтэх
  • Бүлээн цай, ус зэрэг хөнгөн төрлийн зүйл уух
  • Агаар чийгшүүлэгч хэрэглэх
  • Хоолой сэрвэгнүүлж болзошгүй бодисоос хол байх
  • Гаатай чихэр хүлхэх (бага насны хүүхдэд өгч болохгүй) зэрэг арга хэмжээг авч болох юм.

Эмчилгээ

  • Мэргэжлийн эмчид хандан тохирсон эмчилгээг авна.
  • Вирусийн гаралтай залгиурын үрэвсэл нь 5-7 хоногийн дараа эдгэрэх бөгөөд эмэн эмчилгээ хийх шаардлагагүй байдаг. Харин халуун бууруулах, өвчин намдаах зорилгоор эм хэрэглэж болно.
  • Бактерийн гаралтай үрэвслийг эмчийн зааврын дагуу антибиотикоор эмчилнэ. Шинж тэмдэг илрэхээ больсон ч нэг курс антибиотикийг заавал хэрэглэх шаардлагатайг анхаарна уу. Антибиотикийг буруу хэрэглэх нь дахин өвдөх, бөөрний үрэвсэл үүсгэх шалтгаан болох аюултай.

Оношилгоо

Залгиурын үрэвслийг дараах байдлаар оношилдог.

  • Хоолойд гэрэл тусгаж үрэвсэлтэй байгааг харж
  • Чих, хамрын хөндийг дуран, гэрлээр харж
  • Хүзүүний эргэн тойронд хаван хавдар байгаа эсэхийг шалгаж
  • Мөн хоолойд идээ татсан бол хөвөнтэй модоор арчдасавч шинжлэн үзнэ.
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Бөөлжих, Залгихад хорсож өвдөх, Найтаах, Нус гоожих, Толгой өвдөх, Толгой эргэх, Халуурах, Ханиалгах, Хоолой загатнах, Хоолой идээлэх, Хоолой сөөх, Хоолой хөндүүрлэх, Ядарч сульдах
Д Цолмон
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Бэлгийн сулралСулралтай болсноор бэлгийн амьдрал зогсох уу?2021-03-05 - 17:30
  • Үс уналт ба эрүүл мэндҮс уналт ба эрүүл мэнд2021-03-02 - 15:07
  • таргалалтТаргалалт ба эрүүл мэнд2021-02-22 - 15:19
  • амны хөндийн эрүүл мэндАмны хөндийн эрүүл мэнд, шүд арчилгааны зөвлөмжүүд2021-02-18 - 16:51
  • Удаан суух нь нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг2021-02-16 - 15:31

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Уушги тоосжих Нойр булчирхайн үрэвсэл
Scroll to top