Миома
Миома гэдэг нь 30-35 насны эмэгтэйчүүдэд элбэг тохиолдох, умайд хоргүй хавдар үүсэх өвчин юм. Энэ өвчин нь хорт хавдраас ялгаатай, үсэрхийлдэггүй, хоргүй чанартай хавдар умайн булчинд бий болох байдлаар илэрнэ.
Умайн булчингийн нэг эс хуваагдан, үржсэнээр нэгэн бүхэл бөөгнөрөл үүсэх бөгөөд хавдрын хэмжээ томрох эсвэл томрохгүй байж болно. Жирэмсний үед эсвэл төрсний дараах үед энэ хавдар эмчилгээгүйгээр шимэгдэх болох тохиолдол олон байдаг.
Хүний нүдэнд харагдахгүй жижгээс теннисний бөмбөг шиг том хавдар ч үүсч болох бөгөөд олон тоогоор ургасан байж болно. Энэ өвчин нь ихэвчлэн зовиургүй байдаг тул олон эмэгтэй миоматай гэдгээ анзаардаггүй байна. Эмэгтэйчүүд ¾-д хоргүй хавдар их бага хэмжээгээр үүсдэг бөгөөд хэвийн амьдралд сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Шалтгаан
- Удамшлын нөлөө
- Дааврын өөрчлөлт
- Инсулиныхэмжээ өөрчлөгдөх зэргээр миома үүссэн байж болно.
- Удамшил – Ойрын хамаатнуудадмиоматай хүн байгаа бол өвчлөх магадлал нэмэгдэнэ.
- Хүнс –Алкоголь их хэмжээгээр хэрэглэх, хүнсний ногоо жимс бага хэрэглэх зэрэг нь миома үүсгэж болно.
Шинж тэмдэг
Ховор тохиолдолд дараах шинж тэмдгүүд илэрнэ.
- Сарын тэмдэг их хэмжээгээр ирэх
- Сарын тэмдэг олон хоногоор ирэх
- Аарцаг өвдөх
- Ойр ойрхон бие засах
- Давсгаа бүрэн суллаж чадахгүй байх
- Өтгөн хатах
- Нуруу, хөлөөр өвдөх
Ховор тохиолдолд миома хэт томорч, маш хүчтэй өвддөг.
Хүндрэл
Ихэнх тохиолдолд миома нь хүндрэл үүсгэдэггүй ч цус багадалт, их хэмжээний сарын тэмдэг ирэх зэрэг хүндрэлүүдийн эх үүсвэр болж болно.
Мөн фаллопиевийн гуурсанд хавдар үүссэн бол, эсвэл үр тогтох явцад өөр ямар нэгэн байдлаар саад болж байгаа бол хагалгааны аргаар авдаг.
Оношилгоо
- Хэт авиа
- Цусны шинжилгээ – Дааврын өөрчлөлт байгаа эсэхийг шинжилнэ.
- Соронзонрезонанст томографи – Хавдрын байрлал, хэмжээг тодорхойлно.
- Рентген зураг – Хавдрын хэмжээ, байрлалыг тодорхойлно.
Эмчилгээ
- Ажиглах – Жирэмслэлтийн дараа, цэвэршилтийн дараагаар шимэгдэж устах тохиолдлууд байдаг тул ажиглах арга хэмжээ авч болно.
- Эмэн эмчилгээ – Дааврын нөлөөгөөр үүссэн бол дааврыг тогтворжуулах, сарын тэмдгийн үеийн цус алдалтыг багасгах, үрэвсэл дарах үйлчилгээтэй эмийг эмчийн заавраар хэрэглэнэ
- Мэс ажилбар – Дууны долгионоор бутлаж хавдрыг устгах, үзүүртээ дурантай гуурс оруулж хавдрыг авах зэрэг ажилбар хийж болно. Энэ нь ихэвчлэн томрох хандлагатай байгаа хавдрын үед хийгддэг ажилбарууд юм.
- Мэс засал – Хэрэв хавдар хэт томорсон бол хэвлийг нээн хавдрыг авна. Мөн умайн хоолой болон савыг авах тохиолдол байдаг. Умайн хоолой, савыг авсан бол хүүхэд төрүүлэх боломжгүй болно.
Эмчилгээ хийсний дараа ч дахин хавдар үүсэх магадлал бий. Мөн энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх арга одоохондоо байхгүй байна.