Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ

Тархины судасны аневризм

Шалтгаан Шинж тэмдэг Хэзээ эмчид хандах вэ? Хүндрэл Зөвлөгөө Оношилгоо Эмчилгээ

Тархин дахь судсанд цүлхэн үүсэхийг тархины аневризм гэнэ. Ихэвчлэн мөчирнөөс ургасан жимс шиг харагдах энэ цүлхэнгээс цус шүүрэх эсвэл хагарч тархинд цус алдан улмаар цус харвах аюултай. Голчлон тархийг хамгаалагч нимгэн хальсны дотор талд явагддаг. Цүлхэн хагарах эсвэл цус шүүрэх нь амь насанд халтай тул яаралтай эмнэлгийн тусламж шаардлагатай.

Шалтгаан

Артерийн судасны хана нимгэрч аневризм үүсдэг. Хэдийгээр цүлхэн нь тархины аль ч хэсэгт үүсч болох ч ихэвчлэн тархины гүнд бий болно.

Нөлөөлөх хүчин зүйлс

Тархины аневризм нь төрөлхийн гажиг эсвэл цаг хугацааны явцад артерийн судас нимгэрснээс үүссэн байх боломжтой. Үүнээс гадна дараах тохиолдлуудад аневризм үүсэх магадлал өндөр байна.

  • Нас ахих
  • Тамхи татах
  • Цусны даралт өндөр байх
  • Артерийн судасны хатуурал
  • Эмийн зохисгүй хэрэглээ,кокаинтай эм их хэрэглэх
  • Толгойд гэмтэл авах
  • Алкоголийнзохисгүй хэрэглээ
  • Тодорхой төрлийн цусны халдвар авсан бол
  • Удамшлын хүчин зүйл
  • Бөөрөнд шингэн хурах өвчтэй бол
  • Тархины судас буруу байрлах өвчтэй бол
  • Цэвэршилтийн дараагаарцүлхэн үүсэх магадлалтай.

Шинж тэмдэг

Хагарсан аневризм:

Гэнэтийн хүчтэй толгой өвдөлт нь аневризм хагарсны эхний шинж тэмдэг юм. Энэ толгой өвдөлтийг ихэнх хүмүүс “амьдралдаа мэдэрсэн хамгийн хүчтэй толгой өвдөлт” гэж тодорхойлох нь олон байдаг. Үүнээс гадна дараах шинж тэмдгүүд илэрч болно. Үүнд:

  • Гэнэтийн хүчтэй өвдөлт
  • Дотор муухайрах, бөөлжих
  • Хүзүү хөших
  • Нүд бүрэлзэж, давхар харах
  • Гэрэлд мэдрэг болох
  • Таталт өгөх
  • Зовхи унжих
  • Ухаан алдах
  • Юу болж байгааг ойлгохгүй байх зэрэг орно.

Аневризмаас цус шүүрэх:

Зарим тохиолдолд аневризмаас аажмаар цус шүүрч болно. Энэ үед зөвхөн гэнэтийн толгой өвдөлт л мэдрэгдэх боловч цус шүүрэлтийн дараагаар цүлхэн заавал хагардаг байна.

Хагараагүй аневризм:

Тархинд аневризм үүссэн боловч хагараагүй, цус шүүрээгүй тохиолдолд дараах шинж тэмдгүүд илэрдэг. Хэрэв жижиг хэмжээтэй цүлхэн үүсэн бол шинж тэмдэг илрэхгүй ч байж болно.

  • Нүдний дээд хэсэгт, нүдний ухархайд өвдөлт мэдрэгдэх
  • Нүдний алим өөрөө хөдлөх
  • Нүд бүрэлзэх, давхар харах
  • Нүүрний нэг хэсэг мэдээ алдах, бадайрах
  • Зовхи унжих

Хэзээ эмчид хандах вэ?

Аймшигтай хүчтэй толгойн өвдөлт мэдрэгдэх, толгой өвдөж байгаад ухаан алдах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай түргэн тусламж дуудаарай.

Хүндрэл

Аневризм хагарч цус алдахад эргэн тойрны эсүүдийг устгаж улмаар гавлын ясанд хүчтэй даралт үүсгэнэ. Даралт хэт ихсэж тархинд очих хүчилтөрөгч болон цусны хэмжээ бууран ухаан алдах, амь насанд аюултай нөхцөл үүсэх магадлалтай. Мөн дараах хүндрэлүүд тохиолдож болно.

  • Тархины судас нарийсах
  • Тархиболон нугасанд шингэн хурах
  • Тархи хавагнах, хүнд гэмтэл учруулах

Зөвлөгөө

Хэрэв хагараагүй аневризмтэй бол амьдралын хэв маягтаа дараах өөрчлөлтүүдийг хийж хагарахаас урьдчилан сэргийлээрэй.

  • Тамхинаас гарах
  • Дасгал хийж, хэвийн жинтэй болох
  • Цусны даралтыг хэвийнтүвшинд барих
  • Хүнд зүйл өргөхгүй байх

Оношилгоо

Гэнэтийн хүчтэй өвдөлт нь цус алдалтаас үүдсэн эсэхийг тодруулахын тулд дараах шинжилгээ, үзлэгийг хийдэг.

  • Компьютертомографи
  • Тархи болон нугаснышинжилгээ
  • MRI

Эмчилгээ

Хагарсан аневризмын үед хоёр төрлийн хагалгаа хийдэг:

  • Хагалгааны аргаар аневризмын хагарсан хэсгийг хавчиж, боох
  • Артерийн судсаар гуурс оруулан аневризм үүссэн хэсэгт очмогц зориулалтын утас байршуулж улмаар цус алдсан хэсэгт бөөгнөрөл үүсгэн цус алдалтыг зогсоох арга

Бусад эмчилгээ:

Хагалгааны дараа эмэн эмчилгээ хийх шаардлагатай бөгөөд өвчин намдаах, цус харвалт үүсэхээс сэргийлэх, судасны хатуурал үүсэхээс сэргийлэх, таталт өгөхөөс сэргийлэх зориулалттай эмчилгээг эмчийн заавраар хийнэ.

Хагараагүй аневризмын эмчилгээ:

Цүлхэн хагараагүй бол хагарахаас урьдчилан сэргийлж хагалгааны аргаар боож болно.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Бөөлжих, Гэнэтийн хүчтэй өвдөлт, Гэрэлд мэдрэгших, Давхар харах, Дотор муухайрах, Дотор муухайрч бөөлжих, Зовхи унжих, Нүд бүрэлзэх, Таталт өгөх, Ухаан алдах, Хүзүү хөших
Д Цолмон
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Бэлгийн сулралСулралтай болсноор бэлгийн амьдрал зогсох уу?2021-03-05 - 17:30
  • Үс уналт ба эрүүл мэндҮс уналт ба эрүүл мэнд2021-03-02 - 15:07
  • таргалалтТаргалалт ба эрүүл мэнд2021-02-22 - 15:19
  • амны хөндийн эрүүл мэндАмны хөндийн эрүүл мэнд, шүд арчилгааны зөвлөмжүүд2021-02-18 - 16:51
  • Удаан суух нь нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг2021-02-16 - 15:31

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Таталт К витамины дутагдал
Scroll to top