Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Тархины судасны аневризм

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шалтгаан Шинж тэмдэг Хэзээ эмчид хандах вэ? Хүндрэл Зөвлөгөө Оношилгоо Эмчилгээ

Тархины судсанд цүлхэн үүсэхийг тархины судасны аневризм гэнэ. Ихэвчлэн мөчирнөөс ургасан жимс шиг харагдах энэ цүлхэнгээс цус шүүрэх эсвэл хагарч тархинд цус алдан улмаар цус харвах аюултай. Голчлон тархийг хамгаалагч нимгэн хальсны дотор талд явагддаг. Цүлхэн хагарах эсвэл цус шүүрэх нь амь насанд халтай тул яаралтай эмнэлгийн тусламж шаардлагатай байдаг.

Шалтгаан

  • Нас ахих
  • Тамхи татах
  • Цусны даралт өндөр байх
  • Артерийн судасны хатуурал
  • Эмийн зохисгүй хэрэглээ,кокаинтай эм их хэрэглэх
  • Толгойд гэмтэл авах
  • Архины зохисгүй хэрэглээ
  • Тодорхой төрлийн цусны халдвар авсан бол
  • Удамшлын хүчин зүйл
  • Бөөрөнд шингэн хурах өвчтэй бол
  • Тархины судас буруу байрлах өвчтэй бол
  • Цэвэршилтийн дараагаар цүлхэн үүсэх магадлалтай.

Шинж тэмдэг

Хагарсан аневризм

Гэнэтийн хүчтэй толгой өвдөлт нь аневризм хагарсны эхний шинж тэмдэг юм. Энэ толгой өвдөлтийг ихэнх хүмүүс “амьдралдаа мэдэрсэн хамгийн хүчтэй толгой өвдөлт” гэж тодорхойлох нь олон байдаг. Үүнээс гадна дараах шинж тэмдгүүд илэрч болно. Үүнд:

  • Гэнэтийн хүчтэй өвдөлт
  • Дотор муухайрах, бөөлжих
  • Хүзүү хөших
  • Нүд бүрэлзэж, давхар харах
  • Гэрэлд мэдрэг болох
  • Таталт өгөх
  • Зовхи унжих
  • Ухаан алдах
  • Юу болж байгааг ойлгохгүй байх зэрэг орно.

Аневризмаас цус шүүрэх

Зарим тохиолдолд аневризмаас аажмаар цус шүүрч болно. Энэ үед зөвхөн гэнэтийн толгой өвдөлт л мэдрэгдэх боловч цус шүүрэлтийн дараагаар цүлхэн заавал хагардаг байна.

Хагараагүй аневризм

Тархинд аневризм үүссэн боловч хагараагүй, цус шүүрээгүй тохиолдолд дараах шинж тэмдгүүд илэрдэг. Хэрэв жижиг хэмжээтэй цүлхэн үүсэн бол шинж тэмдэг илрэхгүй ч байж болно.

  • Нүдний дээд хэсэгт, нүдний ухархайд өвдөлт мэдрэгдэх
  • Нүдний алим өөрөө хөдлөх
  • Нүд бүрэлзэх, давхар харах
  • Нүүрний нэг хэсэг мэдээ алдах, бадайрах
  • Зовхи унжих

Хэзээ эмчид хандах вэ?

Маш хүчтэй толгойн өвдөлт мэдрэгдэх, толгой өвдөж байгаад ухаан алдах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай түргэн тусламж дуудаарай.

Хүндрэл

Аневризм хагарч цус алдахад эргэн тойрны эсүүдийг устгаж улмаар гавлын ясанд хүчтэй даралт үүсгэнэ. Даралт хэт ихсэж тархинд очих хүчилтөрөгч болон цусны хэмжээ буурч ухаан алдах, амь насанд аюултай нөхцөл үүсэх магадлалтай. Мөн дараах хүндрэлүүд тохиолдож болно.

  • Тархины судас нарийсах
  • Тархи болон нугасанд шингэн хурах
  • Тархи хавагнах, хүнд гэмтэл учруулах

Зөвлөгөө

Хэрэв хагараагүй аневризмтэй бол амьдралын хэв маягтаа дараах өөрчлөлтүүдийг хийж хагарахаас урьдчилан сэргийлээрэй.

  • Тамхинаас гарах
  • Дасгал хийж, хэвийн жинтэй болох
  • Цусны даралтыг хэвийн түвшинд барих
  • Хүнд зүйл өргөхгүй байх

Оношилгоо

Гэнэтийн хүчтэй өвдөлт нь цус алдалтаас үүдсэн эсэхийг тодруулахын тулд дараах шинжилгээ, үзлэгийг хийдэг.

  • Компьютертомографи
  • Тархи болон нугаснышинжилгээ
  • MRI

Эмчилгээ

Хагалгаа

Хагарсан аневризмын үед хоёр төрлийн хагалгаа хийдэг. Үүнд:

  • Хагалгааны аргаар аневризмын хагарсан хэсгийг хавчиж, боох
  • Артерийн судсаар гуурс оруулан аневризм үүссэн хэсэгт очмогц зориулалтын утас байршуулж улмаар цус алдсан хэсэгт бөөгнөрөл үүсгэн цус алдалтыг зогсоох арга

Бусад эмчилгээ

Хагалгааны дараа эмэн эмчилгээ хийх шаардлагатай бөгөөд өвчин намдаах, цус харвалт үүсэхээс сэргийлэх, судасны хатуурал үүсэхээс сэргийлэх, таталт өгөхөөс сэргийлэх зориулалттай эмчилгээг эмчийн заавраар хийнэ.

Хагараагүй аневризмын эмчилгээ

Цүлхэн хагараагүй бол хагарахаас урьдчилан сэргийлж хагалгааны аргаар боож болно.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Бөөлжих, Гэнэтийн хүчтэй өвдөлт, Гэрэлд мэдрэгших, Давхар харах, Дотор муухайрах, Зовхи унжих, Нүд бүрэлзэх, Таталт өгөх, Ухаан алдах, Хүзүү хөших

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Тархины цус харвалт К витамины дутагдал
Scroll to top