Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Уушгины хатгалгаа

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шалтгаан Шинж тэмдэг Урьдчилан сэргийлэлт Оношилгоо Эмчилгээ

Уушги үрэвсэж, уушгины цулцангийн зарим хэсэг улайж, хавагнан үйл ажиллагаа нь муудахыг уушгины хатгалгаа гэнэ. Хүүхэд болон өндөр настай хүмүүст амьсгалын эрхтний бүтцийн онцлог, амьдарч буй орчин нөхцөл, бусад өвчний улмаас уушгины хатгалгаа тусах магадлал өндөр байдаг.

Ихэнх тохиолдолд эмнэлэгт хэвтэхгүйгээр гэрийн нөхцөлд эдгээх боломжтой. Гэхдээ бусад өвчинтэй хавсарсан бол хүндрэх аюултай.

Шалтгаан

Вирус, бактериуд уушгины хатгалгаа үүсэхэд нөлөөлдөг. Ялангуяа ханиад, томуу хүрсний дараа хатгалгаа болж хүндрэх нь элбэг байдаг. Учир нь ханиад хүрсний дараа хүний бие нян, вирусын эсрэг тэмцэх чадвар суралдаг.

Дараах хүчин зүйлүүд хатгалгаагаар өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг. Үүнд:

  • Антибиотик дур мэдэн хэрэглэх нь хатгалгаа болон бусад антибиотикоор эмчлэгддэг өвчнүүдэд антибиотик үйлчлэхгүй байх, үр дүнг нь сулруулах зэрэг сөрөг нөлөөтэй. Тиймээс эмчийн заавраар хэрэглэж байхыг зөвлөе.
  • Тамхи татах нь уушгины хатгалгаа төдийгүй бусад өвчинд өртөмтгий болгодог.
  • Багтраа, уушги тэлэгдэх өвчин зэрэг бусад суурь өвчтэй байх нь хатгалгаагаар өвчлөх магадлалыг нэмэгдүүлнэ.
  • 1-с доош настай нярай болон 65-с дээш насны хүмүүс илүү өртөмтгий байна.
  • Дархлаа суларсан тохиолдолд

Шинж тэмдэг

  • Цустай, ногоон цэртэй ханиалгах
  • Халуурах
  • Амьсгаадах
  • Чичирч, шүд тачигнах
  • Цээж хорсох, ханиалгаж амьсгалахад цээжээр өвдөх
  • Зүрхний цохилт хурдсах
  • Ядарч сульдах
  • Толгой өвдөх
  • Гүйлгэх
  • Толгой эргэж, бөөлжих

1-с доош сартай нярайд хөхөндөө дургуй болох, яраглах, халуурах, сульдах шинж тэмдэг илэрнэ. Бага насны хүүхдүүдэд насанд хүрсэн хүнтэй ижил шинж тэмдэг илрэхээс гадна зүрхний хэм 1минутад 100-аас дээш удаа цохилж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.

Дараах шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмчид үзүүлэх шаардлагатай.

  • Цээж хорсож өвдөх, бусад зүрхний өвчинтэй төстэй шинж тэмдэг илрэх
  • Амьсгал давхцаж толгой эргэх
  • Цустай ханиалгах (2 хоногоос дээш)
  • Босож зогсох, суух үед толгой эргэх
  • Халуурах (38,2 хэмээс дээш)
  • 14 хоногоос дээш хугацаагаар ханиалгах
  • Бөөлжих шинж тэмдгүүд долоо хоногоос дээш хугацаанд илэрвэл яаралтай эмчид хандана уу.

Урьдчилан сэргийлэлт

  • Тамхи татдаг бол тамхинаас гарах
  • Ханиад томуутай хүмүүсээс хол байх
  • Ханиад томуу туссан бол хүндрүүлэхгүйгээр эмчлэх
  • Гараа тогтмол угаах
  • Амьсгалын замын халдвар авахаас сэргийлэх
  • Даарахгүй байх
  • Тэжээллэг халуун хоол идэх
  • Томууны вакцин хийлгэх зэрэг нь хатгалгаа болж хүндрэхээс сэргийлнэ.

 

Оношилгоо

Хатгалгааны үед цээжний рентген зураг авахуулж, цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийлгэх бөгөөд инжилгээний хариугаар хатгалгаа мөн эсэхийг эмч оношилсны дараа эмчийн заавраар антибиотик хэрэглэнэ.

Эмчилгээ

Бактерийн гаралтай хатгалгааг бүрэн эмчлэх боломжтой. Үүний тулд антибиотикийн курс эмчилгээ хэрэгтэй. Хэрэв дутуу эмчилбэл бусад өвчний эх үүсвэр болох аюултай.

Эмчилгээний хугацаанд унтаж амрах, шингэн зүйл ихээр уух, тамхи татахгүй байх нь эмчилгээг илүү үр дүнтэй болгоно. Хэрэв шөнөдөө ихээр ханиалган унтаж чадахгүйд хүрвэл ханиалга намдаах эм ууна.

Харин вирусийн гаралтай хатгалгааг антибиотикоор эмчлэхгүй. Эмчийн заавраар бусад эмэн эмчилгээ хийлгэх шаардлагатай.

Ханиад томуу, улаан бурхан, салхин цэцэг туссан хүнтэй ойртохгүй байснаар хатгалгаанаас урьдчилан сэргийлж болно. Учир нь эдгээр өвчнүүдийг туссаны дараагаар хатгалгаагаар өвчлөх магадлал өндөр байдаг.

Мөн гараа тогтмол угааж, нян вирус тархахаас сэргийлээрэй.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Амьсгаадах, Гүйлгэх, Зүрхний цохилт нэмэгдэх, Суулгах, Толгой өвдөх, Толгой эргэх, Халуурах, Ханиалгах, Цустай ханиалгах, Цээж хорсох, Шүд тачигнах, Ядрах
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05
  • Өсвөр насны жирэмслэлт амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?2022-11-30 - 16:32
  • Хооллолтын бэрхшээл ба түүний төрлүүд2022-11-30 - 16:30

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Гуурсан хоолойн үрэвсэл /Бронхит Уушгины гялтан хальсанд хий хурах
Scroll to top