Уушгины хорт хавдар
Уушигны хэвийн ажиллагаа алдагдаж эхлэхэд хэвийн ажиллаж байсан эсүүд замбараагүй байдалд орж тухайн эрхтэн дээрээ ямар нэгэн зүйл болж ургаж буй өвчинг уушгины хорт хавдар гэнэ.
Монголд хамгийн их тохиолдож байгаа хавдруудын гуравдугаарт уушгины хорт хавдрын өвчлөл орж байгаа ба жил бүр 400 шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Энэ тоо нь сүүлийн жилүүдэд тогтвортой өсөх хандлагатай байна.
Шинж тэмдэг
Өвчтөнүүдийн ¼-д нь хавдартай гэж оношлогдох хүртэл ямар ч шинж тэмдэг илрээгүй байдаг. Ихэвчлэн өөр ямар нэгэн шалтгааны улмаас цээжний рентген зураг авахуулахад уушгины хорт хавдартай болсон нь мэдэгддэг байна. Даавар, цусны эргэлтэд өөрчлөлт орж, биеийн бусад хэсгүүдэд хавдар тархаж эхэлсний дараа шинж тэмдэг илэрч эхэлнэ.
- Удаан хугацаанд үргэлжилсэн ханиалга
- Цустай ханиалгах
- Уушгины хорт хавдар туссан хүмүүсийн ¼ нь цээж хэсгээр өвддөг
- Цээж хэсгээр хатгаж, хөндүүрлэж өвдөж болно
- Амьсгал давчдах
- Хоолой сөөж, бачуурах
- Бронхит, хатгалгаа зэргийн халдварын гаралтай өвчнүүдийг дахиж тусах зэрэг нь нийтлэг шинж тэмдэг болно.
Үсэрхийлсэн хорт хавдрын шинж тэмдгүүд нь үсэрхийлсэн газар болон хэр их тархсанаас шалтгаалан өөр өөр байдаг боловч өвчтөнүүдийн 30-40%-д нь хавдар дараах шинж тэмдгүүд илэрдэг. Уушгины хорт хавдар нь ихэвчлэн элэг, яс, тархинд үсэрхийлдэг.
- Элгэнд үсэрхийлсэн бол нүд, арьс шарлах
- Ясанд үсэрхийлсэн бол сээр нуруу, дунд чөмөг, хавирга хэсгээр өвдөх
- Тархинд үсэрхийлсэн бол хараа муудах, биеийн нэг хэсгээр хөшиж өвдөх, ухаан алдаж унах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Шалтгаан
- Уушгины хорт хавдар тусах эрсдэл тамхи татдаг хүмүүст илүү өндөр байдаг. Нэг жил тамхи татсан хүн, 10 жил тамхи татсан хүн хоёрын уушгины хорт хавдраар өвдөх магадлал 20:100 харьцаатай байна.
- Агаарын бохирдол, утаа уушгины хорт хавдар үүсэхэд их нөлөөтэй бөгөөд утаатай холбоотой бөгөөд бохир утаатай орчинд амьдрахад уушигны хорт хавдраар өвдөх эрсдлийн хугацаа 20 жил байна.
- Уушгины архаг үрэвсэлт өвчнүүд, уушгины үрэвсэлт өвчинг бүрэн эдгээхгүй явснаас хавдар үүсэх нөхцөл үүснэ
- Мэргэжлийн буюу ажлын байрны онцлогоос шалтгаалах ба уул уурхай, барилгын салбарт ажиллаж байгаа болон замын цагдаа, химийн үйлдвэрт ажилладаг хүмүүс энэ төрийн хорт хавдраар түлхүү өвдөх нь ажиглагдана
Оношилгоо
Уушгины хорт хавдрыг оношлох арга нь бусад төрлийн хавдруудыг оношлох үйл явцтай харьцуулахад илүү хялбар ба цаг хугацаа мөнгө бага зарцуулна. Цээжний рентгенд харахад хот хавдрын тохиолдлуудыг илрүүлэх боломжтой. Уг шинжилгээг манай улсын анхан шатны эмнэлэгүүдэд хийнэ.
Мөн ихэвчлэн эгэмний ясны дээд хэсэгт томорсон булчирхай үүсэх, хэвлий томорсон мэт санагдах, нүдний хүүхэн хараа хэвийн бус байх, гарын венийн судас өргөссөн байх, хуруунд ямар нэгэн өөрчлөлт орсон байх тохиолдолд уушгины хорт хавдартай болсон байх магадлал өндөр байна. Мөн цусны шинжилгээгээр цусан дахь кальцийн хэмжээ эрс ихэссэн байх магадлалтай.
Эмчилгээ
Эмчилгээний сонголт хорт хавдрын үе шатаас шууд хамаарна. Хорт хавдартай гэж оношлогдсон бол нэгдүгээрт хавдрыг авах мэс засал эмчилгээ хийнэ. Өвчний эрт үед байх тусам мэс засал хийх хэмжээ бага эдгэх магадлал өндөр байна. Мөн химийн, туяа шарлагын эмчилгээг мөн хавдрын үед хийнэ. Эдгээр эмчилгээ тухайн өвчтөндөө тохирсон үед гайхалтай үр дүнд хүрэх нь бий.
Уушгины хорт хавдартай өвчтөнүүдэд амьсгал давхцах шинж тэмдэг илэрдэг. Амьсгалын аппарат залгаж, хүчилтөрөгчийг эм хэлбэрээр уусан ч амьсгал давхцах нь бүрэн зогсдоггүй. Энэ тохиолдолд дараах арга хэмжээг авах нь зохимжтой.
- Хөгжих сонсох, бясалгал хийх зэрэг сэтгэл санаагаа тогтвортой байлгах зүйлсийг хийх
- Өөрт тухтай байрлалаар суугаарай.
- Гүнзгий амьсгал авахыг хичээлгүйгээр хэмнэлийг нь олохыг хичээх хэрэгтэй.
- Амьсгал давхцахад амархан ядардаг. Тиймээс сульдаж ядрахгүйн тулд эрч хүч ихээр шаардсан зүйлсийг хийхээс зайлсхийх
Хэрэв уушгины хагалгаанд ороод удаагүй байгаа бол эмчийн заавраар амьсгалаа тогтворжуулах, цээжний булчинг чангалах дасгал хийнэ. Туяаны эмчилгээнээс үүдсэн загатнааг сул хувцас өмсөж намдаах боломжтой. Мөн биеийн тос хэрэглэхгүй байхыг зөвлөнө.
Урьдчилан сэргийлэх
- Тамхи татахгүй байх, дам тамхидалтад өртөхгүй байх
- Агаарын бохирдол багатай орчинд амьдарч ажиллахыг эрмэлзэх
- Уушгины үрэвсэлт өвчнүүдээр өвдөхгүй байх,өвдсөн тохиолдолд бүрэн гүйцэд эмчлэх
- Ажил мэргэжлийн онцлогоос өөрийн эрүүл мэндээ хамгаалах
- Урьдчилан сэргийлэх үзлэг жил бүр хамрагдаж хэвших