Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ

Хахах үед үзүүлэх анхны тусламж

Шинж тэмдэг Анхны тусламж Анхаарах зүйлс

Хоолойд эсвэл амьсгалын замд ямар нэгэн зүйл тээглэж амьсгалах боломжгүй болохыг хахах гэнэ. Насанд хүрсэн хүний хувьд хоолонд хахах тохиолдол элбэг байдаг бол бага насны хүүхдэд жижиг хэмжээтэй бусад зүйлсэд хахах нь нийтлэг тохиолддог. Хахсанаар тархинд очих хүчилтөрөгчийн хэмжээ багасдаг тул анхан шатны тусламж яаралтай үзүүлэх шаардлагатай.

Шинж тэмдэг

Хахаж байгаагийн хамгийн нийтлэг шинж тэмдэг бол хоолойгоо базаж, амьсгалж чадахгүй байх явдал юм. Хэрэв хүн хөдөлж чадахгүй байгаа бол дараах байдал ажиглагдана.

  • Ярьж чадахгүй байх
  • Амьсгалж чадахгүй байх
  • Амьсгалахад чахрах чимээ сонсогдох
  • Ханиалгаж чадахгүй байх
  • Арьс, уруул, хумс хөхрөх
  • Ухаан алдах

Анхны тусламж

Хэрэв хажуу дахь хүн тань хахаж байгаа бол 5:5 аргыг хэрэглээрэй.

  • 5 удаа цохих – Бага зэрэг бөхийлгөж нурууны дээрх, хүзүүний доод хэсэгрүү гарын алгаар 5 удаа хүчтэй цохих
  • 5 удаа хэвлийрүү нь цохих – Нударгаа зангидаад хэвлийрүү нь цохино.
    • Эсвэл хахаж буй хүний ард нь зогсоод бага зэрэг бөхийлгөж хэвлийгээр нь тэвэрч дээш татна.
  • Хахахаа болих хүртэл энэ байдлаар давтах

Хэрэв өөрөө хахаж байгаа бол дараах байдлаар анхны тусламж хийнэ.

  • Хүйснийхээ ойролцоо өөрийн гараар цохих
  • Нэг гараараа нөгөө гар дээрээ тавьж хэвлийгээ шахах
  • Нэг гараараа хэвлийрүүгээ ойр ойрхон хүчтэй цохих

Жирэмсэн эмэгтэй, тарган хүн хахах үед:

  • Гараараа цээжин дээр нь дарж иллэг хийх, цохих
  • Хахсан зүйл гартал энэ байдлаар давтана.

Ухаангүй хүн хахсан бол:

  • Хахсан хүнийг доош нь харуулж өвдгөн дээрээ цээжийг нь байрлуулан хэвтүүлэх
  • Нурууг нь дарж, цохих байдлаар хахсан зүйлийг гаргана.

1 болон түүнээс доош насны хүүхэд хахсан бол:

  • Сандал дээр сууна
  • Хахсан хүүхдийг доош харуулж өвдгөн дээрээ хэвтүүлнэ
  • Дараа нь гарын алгаар нуруун дээр нь хүчтэй цохино

Нярай хүүхэд хахсан бол

  • Нэг гар дээрээ хүүхдийг доош харуулан тэвэрнэ.
  • Нуруун дээр нь дарж иллэг хийнэ, зөөлөн цохино

Анхаарах зүйлс

Хэрэв хахсан зүйл ил биш мөгөөрсөн хоолойд байгаа бол ухаж авах гэсэн оролдлого бүү хийгээрэй.

Шингэн зүйл уулгаж болохгүй.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Хахах
Д Цолмон
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • таргалалтТаргалалт ба эрүүл мэнд2021-02-22 - 15:19
  • амны хөндийн эрүүл мэндАмны хөндийн эрүүл мэнд, шүд арчилгааны зөвлөмжүүд2021-02-18 - 16:51
  • Удаан суух нь нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг2021-02-16 - 15:31
  • Хүн амын насжилт, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс2021-02-16 - 15:12
  • Арьс арчилгааӨөрт тохирох эрүүл арьс арчилгаа хэрхэн бүрдүүлэх вэ?2021-02-15 - 13:46

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Усанд живэх Хоолны хордлого
Scroll to top