Элэгний хорт хавдар
Элэгний хорт хавдар нь элэгний эсүүдээс эхэлж үүсдэг. Хүний элэг нь 1500 орчим грамм жинтэй хэвлийн дээд хэсэгт байрладаг эрхтэн юм. Элгэнд хэд хэдэн төрлийн хорт хавдар бий болох магадлалтай байдгаас хамгийн элбэг нь гепатоцит эсээс үүсдэг хорт хавдар байдаг. Элэгний эсээс үүдэлтэй биш ч бусад төрлийн хорт хавдрууд элгэнд үсэрхийлэх тохиолдол олон байдаг.
Элэгний хорт хавдрын үе шатыг тодорхойлох
Элэгний хорт хавдартай гэдэг нь тогтоогдсон тохиолдолд хэр хэмжээнд хүндэрсэн гэдгийг тодорхойлно. Хавдрын байрлал, хэмжээ болон хэр хэмжээгээр тархсанаас хамааран үе шатыг I-IV үе шатанд ангилдаг.
Шалтгаан
Хэдийгээр элэгний хорт хавдрын шалтгааныг тодорхой мэдэх боломжгүй ч зарим тохиолдолд элэгний вирусээс үүдэлтэй байдаг. Элэгний эсүүдийн бүтэц өөрчлөгдсөнөөр элэгний хорт хавдар үүснэ. Жишээ нь: Элэгний эсүүд хурдацтайгаар үржиж хавдар үүсгэж болно.
Дараах нөхцөлүүд нь элэгний хорт хавдар тусах магадлалыг нэмэгдүүлдэг. Үүнд:
- Элэгний В болон С вирусээр халдварлаж өвчилсөн бол
- Элэгний хатуурал буюу Циррозоор өвчилсөн бол
- Удамшсан элэгний өвчтэй бол
- Чихрийн шижинтэй бол
- Элэг өөхөлсөн бол
- Хэт их алкоголийн хэрэглээ
- Эмийн зохисгүй хэрэглээ гэх зэрэг орно.
Шинж тэмдэг
Хорт хавдрын эхэн үед ихэвчлэн шинж тэмдэг илэрдэггүй. Харин илэрч эхлэхдээ дараах байдлаар ажиглагдана. Үүнд:
- Жин хасах
- Хоолны дуршил буурах
- Байнга ядарч сульдах
- Хэвлийн дээд хэсэгт өвдөх
- Нүд болон арьс шарлах, загатнах
- Цайвар өнгөтэй шохойрхог өтгөн гарах зэрэг орно.
Зөвлөгөө
Брокколи
Брокколи нь хүний биеэс хорт бодисыг гадагшлуулдаг тул химийн эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнүүдэд хэрэглэхэд тохиромжтой.
Оройн хоолонд хэрэглэх боломжтой бөгөөд 2 аяга жижиглэсэн брокколиг жигнэж, чанаж долоо хоногт 2-3 удаа идэж хэрэглэнэ.
Ногоон цай
Ногоон цай нь туяа эмчилгээний хорыг арилгах нөлөө үзүүлдэг бөгөөд эрүүл хүн ногоон цайг тогтмол хэрэглэвэл хорт хавдар тусах магадлалыг бууруулна.
Өдөрт 3-4 аяга ногоон цай уух нь зохистой хэмжээ юм.
Улаан лооль
Хорт хавдрын эсүүдтэй тэмцэх, дархлаа сэргээх нөлөө үзүүлдэг бөгөөд хавдрын эсүүдийн тархалтыг бууруулдаг. Мөн А, С, Е амин дэмүүдээр баялаг хүнсний ногоо юм. Туяа эмчилгээний хорыг биеэс гадагшлуулах увдистай.
Өдөрт 1 аяга зүссэн улаан лооль идэж, улаан лоолийн шүүс хэрэглэж байхыг зөвлөе.
Нэрс
Нэрс нь К, С витаминаар баялаг бөгөөд хавдрын эсүүдийг гэмтээдэг.
Өдөрт 1 удаа хагас аяга хөлдөөсөн нэрс идвэл хавдрын тархалтыг удаашруулах, эрүүл хүний хавдар тусах эрсдэлийг бууруулах нөлөөтэй.
Цагаан гаа
Цагаан гаа нь хавдрын эсүүдийн тархалтыг зогсоож, уушгийг хамгаалах үүрэг гүйцэтгэдэг.
Хоол хүнсэндээ цагаан гаа хэрэглэж байх
Өдөрт 2-3 аяга цагаан гаатай цай ууж хэрэглэнэ.
Сармис
Бүхий л төрлийн хорт хавдрын тархалтыг бууруулах үйлчилгээтэй ногоо юм.
Хорт хавдраас сэргийлэх, тархалтыг бууруулах зорилгоор өдөрт 1 хумс сармисыг дангаар нь эсвэл чанаж идэх нь үр дүнтэй.
Бууцай
Хорт хавдраас урьдчилан сэргийлэх бөгөөд туяаны эмчилгээний дараах хорыг биеэс гадагшлуулах үүрэг гүйцэтгэнэ.
Долоо хоногт 3-5 удаа 1 аяга бууцайг идэж араас нь улаан лоолийн шүүс ууна.
Салат, шөлөнд хийж хэрэглэж болно.
Хушга
Хушга нь мөн л хавдрын эсүүдтэй тэмцэж, хорт хавдар тусахаас урьдчилан сэргийлнэ.
Өдөр бүр 7ш хушга идэж хэрэглэнэ.
Усан үзэм
Усан үзэм нь хорт хавдрын тархалтыг бууруулахаас гадна бусад төрлийн халдвар авахаас урьдчилан сэргийлдэг.
Өдөрт 1 аяга усан үзэм идэж хэрэглэнэ.
Оношилгоо
Элэгний хорт хавдрыг оношлоход дараах шинжилгээ, зургийг хийлгэдэг.
- Цусны шинжилгээ – Элэгний үйл ажиллагаа болон бусад цусанд агуулагдах зүйлсийн хэмжээг хэвийн түвшинд байгаа эсэхийг шинжилнэ.
- Хэт авиан шинжилгээ – Элэгний бүтэц, үйл ажиллагаа, хэвийн бус эмгэг өөрчлөлт буй эсэхийг шинжилнэ.
- Компьютер томографи болон MRI зураг авахуулж хавдрын тодорхой байрлал, хэмжээг тодорхойлдог.
- Элэгний эсийн шинжилгээ зэргийг хийлгэдэг.
Эмчилгээ
Хагалгаа
- Хавдрыг авах хагалгаа – Хэрэв хавдрын хэмжээ жижиг бөгөөд элэгний үйл ажиллагаа сайн байвал энэ хагалгааг хийдэг.
- Элэг шилжүүлэн суулгах хагалгаа – Энэ хагалгаагаар өвчтэй элгийг авч, амьд донорын эрүүл элэгний тодорхой хэсгийг шилжүүлэн суулгана. Хавдар хүндрээгүй болон үсэрхийлээгүй тохиолдолд энэ хагалгааг ихэвчлэн хийдэг.
Хавдрын голомтыг устгах эмчилгээ
- Хавдрын эсүүдийг халаах –Компьютер томографийн тусламжтайгаар хэвлийрүү зүү оруулж хавдрын эх үүсвэрт хүрмэгц цахилгаанаар халааж хавдрын эсүүдийг устгана.
- Хавдрын эсүүдийг хөлдөөх – Биерүү багаж оруулан элэгний хавдартай хэсэгт хүрмэгц шингэн нитроген агуулсан тусгай бодисыг цацаж хавдрын эсүүдийг хөлдөөх үйл явцыг хэлнэ.
- Хавдартай хэсэгт алкоголь хийх – Арьсны гадна талаас эсвэл хагалгааны аргаар элэгрүү алкоголь шахаж хавдрын эсүүдийг устгах ажилбар юм.
- Элэгрүү химийн эмчилгээний эм шахах
- Цацраг ялгаруулагч бөмбөлгүүдийг элгэнд байрлуулах – Хорт хавдрын эмчилгээнд хэрэглэгддэг туяаны эмчилгээний нэг хэсэг юм. Хавдартай хэсэгт өөрөөсөө цацраг ялгаруулагч жижиг бөмбөлгүүдийг байршуулна.
Цацрагийн/Туяаны эмчилгээ
Цацрагийн эмчилгээ нь өндөр хүчдэлийн энергийг ашиглан хавдрын эсүүдийг устгаж, агшаах үйлчилгээ үзүүлдэг. Эмчилгээний үеэр эрүүл хэсгийг үлдээж, хавдартай хэсэгт төвлөрнө. Хэрэв гаднаас нь цацрагийн эмчилгээ хийх бол эмч голомттой хэсэгт тусгай төхөөрөмжийг байрлуулдаг.
Эмэн эмчилгээ
Эмэн эмчилгээ нь тархалтыг удаашруулах, хорт хавдраас үүсэх бусад хүндрэлүүдийг эмчлэх зэрэг үйлчилгээ үзүүлнэ.