Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Бамбай булчирхайн дааврын хэт багасалт

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шалтгаан Шинж тэмдэг Хүндрэл Оношилгоо Зөвлөгөө Эмчилгээ

Бамбай булчирхайн хамгийн гол үүрэг нь цусанд орсон иодыг цуглуулж, түүгээрээ хүний биед хэрэгтэй дааврыг үйлдвэрлэх юм. Харин бамбай булчирхай хангалттай хэмжээний даавар ялгаруулахгүй байхыг гипотиродизм буюу бамбай булчирхайн дааврын хэт багасалт гэнэ. Энэ өвчнөөр ихэвчлэн эмэгтэйчүүд өвчилдөг. Тэр дундаа 60 болон түүнээс дээш насны эмэгтэйчүүд илүү өртдөг.

Бамбай булчирхай нь хүний биед зайлшгүй байх ёстой дотоод шүүрлийн хамгийн том булчирхай юм. Энэ булчирхай нь хүний хүзүүний төвөнхийн доор байрлах бөгөөд триодотиронин (Т3), тироксин (T4) гэх даавруудыг ялгаруулдаг. Бамбай булчирхай өвчлөөгүй хэвийн үедээ нүдэнд ил харагдаж, гараар барих төдийхөнд мэдрэгдэхгүй. Зөвхөн мэргэжлийн эмчийн тэмтрэх үзлэгээр мэдэгддэг.

Шалтгаан

Бамбай булчирхайн даавар хангалттай хэмжээгээр ялгарахгүй байгаа үед биеийн хэвийн үйл ажиллагаа алдагддаг. Дараах шалтгааны улмаас бамбай булчирхайн дааврын хэт багасалт үүсдэг. Үүнд:

  • Дархлалын өвчин
  • Бамбайн дааврын хэт ихсэлтийн эмчилгээний дараа
  • Бамбай булчирхайн хагалгаанд орсны дараагаар
  • Цацрагийн эмчилгээ
  • Төрөлхийн бамбай булчирхайн гажиг (нярай хүүхдэд)
  • Бамбайн хоргүй хавдар
  • Жирэмслэлт
  • Иодын дутагдал

Шинж тэмдэг

Бамбай булчирхайн дааврын дутагдал хэр хүнд байгаагаас шалтгаалан шинж тэмдэг өөрчлөгдөнө. Тухайлбал:

  • Ядарч сульдах
  • Хүйтэнд мэдрэг болох
  • Өтгөн хатах
  • Арьс хуурайших
  • Жин нэмэх
  • Нүүр хөөх
  • Хоолой сөөх
  • Булчингийн сулралтай болох
  • Цусан дахь холестрины хэмжээ нэмэгдэх
  • Булчингаар өвдөх
  • Үе мөчөөр өвдөх, хөших
  • Сарын тэмдгийн хэмжээ ихсэх
  • Үс шингэрэх
  • Зүрхний цохилт удаашрах
  • Сэтгэл санаагаар унах
  • Ой санамж бүдэг болох зэрэг шинж тэмдгээр мэдэх боломжтой.

Эхэн үедээ жин нэмж, ядрах шинж тэмдэг ажиглагдах бөгөөд хүндрэх тусам шинж тэмдгүүд нэмэгддэг. Дааврын хэт багасалтыг эмчлэхгүй орхивол аажмаар бусад эрхтнүүдэд сөрөг нөлөө үзүүлдэг. Түүнчлэн сэтгэл санаанд өөрчлөлт орж, мартамхай болох шинж ажиглагдана. Дааврын хэт багасалт нь ховор тохиолдолд амь насанд хүрэх хэмжээнд хүндэрдэг.

Нярай хүүхдэд бамбайн даавар дутагдах

Бамбай булчирхайгүй нярай төрөх эсвэл бамбай булчирхай нь зөв ажиллахгүй байх үед дараах шинж тэмдгүүд илэрдэг.

  • Арьс, нүд шарлах
  • Билирубин ялгарахгүй байх
  • Ойр ойрхон хахах
  • Хэлний хэмжээ том байх
  • Өтгөн хатах
  • Булчин сул байх
  • Их унтах
  • Нүүр нь хөөх

Нярай хүүхдийн бамбайн дааврын дутал нь амь насанд хүрэх эрсдэлтэй тул заавал эмчид хандах хэрэгтэй.ьБага насны хүүхдүүдэд бамбайн даавар дутагдах нь дараах шинж тэмдгээр илэрдэг. Өсөлт удааширч намхан болох

  • Ясан шүд ургахгүй удах
  • Бэлгийн бойжилт удаан явагдах
  • Сэтгэл зүйн хувьд тогтворгүй байх.
  • Мөн насанд хүрсэн хүнийхтэй адил шинж тэмдэг ч илэрнэ.

Арьс хуурайших, өтгөн хатах, нүүр хөөх, хоолой сөөнгө болох, ямар ч шалтгаангүйгээр маш их ядрах зэрэг шинж тэмдэг илэрвэл  мэргэжлийн эмчид хандаарай.

Хүндрэл

Жирэмсэн ээжүүд бамбайн дутагдалтай байвал ургийн өсөлт бойжилт удааширч, өөр олон сөрөг үр дагаварт хүргэх магадлалтай. Мөн  хүзүү хэсгээр томрох, зүрхний хэм алдагдах, булчингийн сулралтай болох, үргүйдэх, ургийн гажигтай хүүхэд төрүүлэх аюултай.

Оношилгоо

  • Тироид өдөөгч дааврын (TSH) шинжилгээ өгнө.
  • Бамбайн дааврын шинжилгээг өрх, дүүрэг, хувийн бүх эмнэлэгт хийдэг. Жирэмсэн ээжүүд эмчийн хяналтандаа эрт орж, бамбайн дааврын шинжилгээг нэн түрүүнд өгөх хэрэгтэй.
  • Их хэмжээний стресс болон цочмог эмгэгүүд нь шинжилгээний хариунд нөлөөлж болзошгүй.
  • Аспирин гэх мэт эмнүүд мөн нөлөөлдөг тул шинжлүүлэхээсээ өмнө эмчдээ хэрэглэж буй эмнийхээ тухай мэдэгдвэл зохистой.

Зөвлөгөө

Иод агуулсан дараах хүнсийг хэрэглэхийг зөвлөж байна. Хамгийн их иод агуулсан хүнсний бүтээгдэхүүнд далайн хүнснүүд ордог.

  • Далайн замаг: Далайн замаг нь иод болон бусад эрдсүүдээр баялаг далайн гаралтай хүнс юм.
  • Загасны тос: Загасны тос нь бамбайн дааврын хэмжээг нэмэгдүүлж, бамбай булчирхайн үйл ажиллагааг тогтворжуулдаг. Мөн үрэвсэл намдаах, дархлаа сайжруулах үйлчилгээтэй.
  • Алимны цуу: Алимны цуу дааврыг тэнцвэржүүлэх, жин бууруулах үйлчилгээтэй.
  • Витамин Д: Бамбай булчирхайн даавар багасах өвчинд эерэг нөлөө үзүүлнэ.
  • Илжгэн чих: Жимсний ногооноос илжгэн чих, банана нь хамгийн их иод агуулсан байдаг.

Эмчилгээ

Бамбай булчирхайн эмгэг нь эмчлэхэд хамгийн хөнгөхөн өвчин. Хамгийн чухал нь жилдээ нэг удаа заавал үзүүлж байх хэрэгтэй. Өдөр тутам уух дааврын эм хэрэглэхийг зөвлөдөг. Эмчилгээ эхэлснээс 1-2 долоо хоногийн дараа биеийн байдал сайжирч, жин буурч байгаа нь ажиглагдана. Урьд нь бамбай булчирхайн эмчилгээ хийлгэж байсан бол эмчийн хяналтад байж дааврын хэмжээг тогтмол түвшинд барих нь чухал.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Арьс хуурайших, Булчин өвдөх, Булчин сулрах, Жин нэмэх, Нүүр хөөх, Өтгөн хатах, Сульдах, Хоолой сөөх, Хүйтэнд мэдрэг болох, Ядрах

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Цавины ивэрхий Бамбай булчирхайн даавар хэт ихсэх (Грейвсийн...
Scroll to top