Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Бүслүүр херпес

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шалтгаан Шинж тэмдэг Оношилгоо Эмчилгээ Урьдчилан сэргийлэлт

Бүслүүр херпес нь херпес зостер вирусээр үүсгэгдэх эмгэг юм. Урьд нь салхин цэцэгээр өвдсөн хүмүүс бүслүүр херпесээр өвдөх бөгөөд ахимаг насныханд элбэг тохиолдоно. Түүнчлэн жирэмсэн байх хугацаандаа салхин цэцгээр өвдсөн эмэгтэйгээс төрсөн хүүхэд төрсний дараах эхний 2 жилийн дотор бүслүүр херпесээр өвдөх тохиолдол бий.

Шалтгаан

Урт хугацааны туршид далд байсан салхин цэцэг ба бүслүүр херпесийн вирус нь цусны халдвар, хорт хавдар, дааврын эмчилгээ, хими эмчилгээ, ХДХВ-ын халдвар зэрэг дархлаа тогтолцоог дарангуйлсан үед идэвхждэг. Гол төлөв нугасны арын эврийн ёзоорын нугалам хоорондын зангилааг үрэвсүүлнэ. Түүнээс гадна мэдрэлийн зангилаа, тархины эд, дотор эрхтнүүдийг гэмтээх эрсдэлтэй.

Шинж тэмдэг

Нууц үе маш олон жилээр үргэлжилдэг. Эмнэлзүйн илрэлийн хэд хэдэн хэлбэрүүд байдаг. Үүнд:

Арьсны хэлбэр:

  • Халуурах
  • Толгой өвдөх
  • Хоолны дуршил буурах
  • Тууралт гарах, загатнах (ихэнх тохиолдолд цэврүүт тууралт хавирга хоорондын мэдрэлийн дагуу гарна)

Нүдний хэлбэр:

  • Гассеровын зангилааны үрэвслийн улмаас үүсэх учир нүдний салст бүрхүүл, хамар болон хацрын арьсанд цэврүү гарна

Чихний хэлбэр:

  • Чихний дэлбээ, гадна сувганд цэврүүл тууралт гарах
  • Цөөн тохиолдолд нүүрний мэдрэлийн саа үүснэ
  • Энэ хэлбэрийн үед нүдний эвэрлэг болон солонгон бүрхүүлийн үрэвсэл, нүлдний дараот ихсэх эмгэг зэрэг тохиолдох талтай

Үхжилт хэлбэр:

  • Энэ үед арьс гүн гэмтэж сорви үүсэх ба нянгийн халдвараар хүндрэх нь элбэг

Менингоэнцефлатын хэлбэр:

  • Ихэнх тохиолдолд арьсны хэлбэрийн шинж тэмдгүүдээр эхлэх ба цаашид 2-21 дараа менингоэнцефлатын шинжээр илэрнэ. Энэ үед нас баралт 60%-тай байдаг байна.

Ургаль мэдрэлийн зангилааны үрэвслийн хэлбэр:

  • Өтгөн хатах
  • Суулгах
  • Горнерийн хам шинжүүд илэрнэ

Оношилгоо

Дээр дурдсан эмнэлзүйн өвөрмөц шинжүүдэс гадна, гэрэлтэгч дуран авиа болон ийлдэс судлалын аргын тусламжтайгаар вирус, түүний эсрэг биеийг PCR-аар вирусийн ДНХ-ийг тодорхойлно.

Түүнчлэн, цэврүүт тууралт гараагүй үед илрэх хүчтэй өвдөлтийн шинжгүй зүрхний бах, уушгины гялтангийн үрэсвэл, уушгины шигдээс, бөөрний цочмог өвдөлт, цочмог мухар олгой зэргээс ялган оношлох шаардлагатай. Харин цэврүүт тууралт гарсан тохиолдолд херпес вирусийн бусад халдвар, ёлом, арьсны шүүдэст эмзэглэл зэргээс ялган оношилно.

Эмчилгээ

Бүслүүр херпестэй өвтөнийг илчлэг сайтай, витаминаар баялаг хоолоор хооллож, өвчний явцаас хамааран хэвтрийн дэглэмийг сахина.

Урьдчилан сэргийлэлт

Zostavax вакциныг 60-аас дээш насны хүмүүст тарьж бүслүүр херпесээс урьдчилан сэргийлэх боломжтой. Харин энэ вакциныг желатин, неомиун болон вакцины бүтэц дэх нэгдэлд мэдрэг хүмүүс болон лейкеми, лимфом, цусны болон ясны чөмгийн хорт хавдраар өвчилсөн хүмүүс, Т эсийн тоо 200-аас багатай, ХДХВ/ДОХ-той өвчтөн, стероидыг өндөр тунгаар хэрэглэж байгаа хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэглэхгүй. Бусад хүмүүс дархлаа сулрах аливаа нөхцөлөөс зайлсхийж, эрүүл мэндэдээ анхаарах шаардлагатай.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Арьсан дээр тууралт гарах, Арьсанд цэврүү үүсэх, Өтгөн хатах, Суулгах, Толгой өвдөх, Халуурах, Хоолны дуршил буурах

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Буугаагүй төмсөг Гүйлсэн булчирхайн үрэвсэл
Scroll to top