Дотор муухайрах ба бөөлжих
Дотор муухайрах нь ихэвчлэн бөөлжихийн өмнө тохиолдох ходоодны таагүй байдал юм. Харин бөөлжих нь ухамсраар болон өөрийн мэдэлгүйгээр ходоодны агууламжаа амаар албадан гаргаж хоослох үйл явц юм. Дээрх хоёр шинж тэмдгүүд нь олон эмгэгийн үед илрэх нийтлэг шинжүүд бөгөөд ихэвчлэн вирусийн шалтгаант ходоод, гэдэсний үрэвсэл юм уу жирэмсний эхэн үеийн хордлогын шалтгаанаар үүсдэг байна.
Шалтгаан
Дотор муухайрах ба бөөлжих нь тусдаа болон хамт илэрч болно. Дараах түгээмэл шалтгаанууд үүнд хамааралтай:
- Хими эмчилгээ
- Гастропарез буюу ходоодны булчингийн үйл ажиллагааны алдагдал
- Ерөнхий мэдээгүйжүүлэг
- Гэдэс түгжрэл
- Мигрень буюу толгой өвдөх эмгэг
- Жирэмсний эхэн үеийн хордлого
- Хөдөлгөөний өвчин – Ихэвчлэн машин эсвэр завиар явах үед тохиолддог
- Ротавирусийн хадвар
- Вирусийн шалтгаант ходоод, гэдэсний үрэвсэл
- Үүдэвчийн мэдрэлийн үрэвсэл
Мөн дотор муухайрах болон бөөлжих нь дараах шалтгааны улмаас илэрч болно. Үүнд:
- Элэгний цочмог дутагдал
- Архинд донтох эмгэг
- Анафлакс буюу амь насанд аюултай харшлын урвал
- Анорекси буюу хоолны дуршил буурах эмгэг
- Мухар олгойн үрэвсэл
- Булеми буюу хоолны дуршил хэт нэмэгдэх эмгэг
- Сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх
- Цөсний хүүдийн үрэвсэл
- Коронавирусийн халдвар
- Кроны өвчин
- Мөчлөгт бөөлжих хам шинж
- Сэтгэл гутрал болон бусад сэтгэлгээний эмгэг
- Чихрийн шижингийн кетоацидоз
- Толгой эргэлт
- Чихний халдвар (Дунд чихний үрэвсэл)
- Дэлүү томрол
- Халуурах
- Хүнсний харшил
- Цөсний хүүдийн чулуу
- Улаан хоолойн сөөргөө өвчин
- Сэтгэл түгших эмгэг
- Зүрхний шигдээс
- Зүрхний дутагдал
- Элэгний үрэвсэл
- Өрцний ивэрхий
- Гидроцефали буюу Тархи усжих
- Бамбайн хордлого
- Гэдэсний үхжил
- Гэдэс түгжрэл
- Гавлын доторх цус хуралт
- Гэдэс чихэлдэлт (хүүхдэд)
- Цочромхой гэдэсний хамшинж
- Эм (Аспирин, ууж хэрэглэдэг жирэмслэлтээс хамгаалах эм, хуруувчин цэцгийн гаралтай эм, сэтгэц нөлөөт эм болон антибиотикүүд)
- Меньери өвчин
- Тархины бүрхүүлийн үрэвсэл- Менингит
- Нойр булчирхайн хавдар
- Нойр булчирхайн үрэвсэл
- Ходоод, дээд гэдэсний шархлаа
- Гавлын хуурамч хавдар (Шалтгаан тодорхойгүй гавлын дотоод даралт ихсэх)
- Ходоодны гарах хэсгийн нарийсал
- Туяа эмчилгээ
- Хүнд зэргийн өвдөлт
- Элэгний хордлогот үрэвсэл
Бөөлжилтийн шалтгаанууд насны дагуу ялгагдана. Хүүхдэд бөөлжих ихэвчлэн вирусийн халдвар, хоолны хордлого, сүүний харшил, хөдөлгөөний өвчин, хэт идэх, ханиад, гэдэс бөглөрөх болон өндөр халуурах шинж илэрдэг эмгэгүүдтэй холбоотой байдаг.
Дотор муухайрах болн бөөлжихийн хугацаа өвчний шалтгааныг мөн илтгэдэг. Хоол идсэнээс богино хугацааны дараа илэрч байвал хоолны хордлого, ходоодны үрэвсэл болон шархлаа, хоолны дуршил хэт ихсэх зэрэг өвчний шалтгаантай байж болно.
Хүндрэл
Бөөлжих нь ихэвчлэн аюулгүй боловч ноцтой эмгэгийн шинжээр илэрч болно. Жишээлбэл тархи доргилт, тархины бүрхүүлийн үрэвсэл, гэдэс түгжрэл, мухар олгойн үрэвсэл болон тархины хавдар.
- Бөөлжих нь бие махбодыг усгүйжилтэд хүргэж болно. Энэ нь насанд хүрэгчдэд бага тохиолдоно. Харин хүүхэд ялангуяа гүйлгэж буй үед шингэний дутагдалд орох магадлал илүү байдаг байна. Өвдсөн хүүхдийг асарч буй насанд хүрэгчид усгүйжилтын үед илрэх шинжүүдийг мэддэг байх хэрэгтэй. Үүнд: Уруул омголтох, ам хатах, хуурайших, нүд хонхойх, амьсгаадах болон зүрх дэлсэх шинжүүд хамаарагдана.
- Жирэмсэн үед олон дахин бөөлжих нь жирэмсний хүнд бөөлжилт (Hyperemesis gravidarim) –д хүргэж болно.
- Ховор тохиолдолд ихээр бөөлжих нь улаан хоолойн хана урагдахад хүргэж болно.
Урьдчилан сэргийлэх
- Хоолыг багаар, удаан идэх
- Удаан боловсорч, шингэдэг хүнснээс зайлсхийх
- Хүйтэн эсвэл өрөөний хэмтэй хоол хүнс хэрэглэх
- Хооллосны дараа хэвтэхгүй, суух эсвэл цээж өндөрлөж хэвтэх
- Хоол хооронд шингэн уух
Хүүхдийг дотор муухайрах, бөөлжихөөс сэргийлэх:
- Машинд урд суудалд, урд шилээр харах боломжтой суулгах
- Унших болон видео тоглоом тоглохоос зайлсхийх
- Хүүхдийг идэх үед нь зэрэг тоглуулж болохгүй
Хэзээ эмчид хандах вэ
Дараах аюултай шинжүүд дотор муухайрч, бөөлжихтэй хамт илэрч байвал яаралтай тусламж дуудаарай.
- Цээжээр өвдөх
- Хэвлийгээр хүчтэй өвдөх эсвэл базлах
- Хараа бүрэлзэх
- Ухаан санаа самуурах
- Өндөр халуурах ба хүзүү хөших
- Өтгөний үнэр болон агуулагдахуунтай бөөлжих
- Шулуун гэдэснээс цус алдах
Дараах шинжүүд илэрвэл яаралтай эмчид хандаарай:
- Бөөлжих, дотор муухайрах нь өвдөлт, хүнд зэргийн толгой өвдөлттэй хамт илрэх
- Усгүйжилтийн шинжүүд болох ихээр цангах, ам хатах,уруул омголтох, бага шээх, бараан өнгөтэй шээс гарах, тамирдах, зогсоо үед муужирч унах зэрэг шинж илрэх
- Бөөлжис нь цус агуулсан (кофены шаар шиг)
- Суулгах
- Амьсгаа давчдах эсвэл зүрх дэлсэх
Дараах тохиолдолд цаг товлон эмчид хандаж болно:
- Бөөлжих нь насанд хүрэгчдэд 2 хоногоос дээш, 2 наснаас доош хүүхдэд 24 цагаас дээш, нярайд 12 цагаас дээш хугацаагаар үргэлжлэх
- 1 сараас дээш хугацаагаар олон удаа дотор муухайрах, бөөлжих
- Тодорхой шалтгаангүйгээр жин алдах шинж дотор муухайрах, бөөлжихтэй хавсарч илрэх