Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Нойр булчирхайн хавдар

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Хэлбэрүүд Шалтгаан Шинж тэмдэг Оношилгоо Эмчилгээ Хүндрэл Урьдчилан сэргийлэлт

Нойр булчирхай нь элэгний дараах хүний биеийн хоёр дахь том булчирхай бөгөөд ягаавтар өнгөтэй, ходоод хэсгийн ард байрлана. Гол үүргийн хувьд хоол тэжээлийг задлагч бодис (энзим) болон цусан дахь чихрийн хэмжээг зохицуулагч даавар ялгаруулж байдаг.

Нойр булчирхайн хавдар нь нойр булчирхайн эдийг бүрэлдүүлэгч эсүүдээс эхлэн үүсэж, цааш цар хүрээгээ тэлэх ба байрлалаас нь шалтгаалан оношлоход хэцүү тул ихэвчлэн хүнд шатандаа илэрдэг байна.

Хэлбэрүүд

  • Нойр булчирхайн холбогч эдийн эсээс үүсэлтэй хорт хавдар. Түгээмэл тохиолддог уг төрлийн хавдар нь хоол задлагч энзим ялгаруулдаг гадаад шүүрлийн булчирхайн эсүүдээс эхлэн явагддаг.
  • Нойр булчирхайн дотоод шүүрлийн хорт хавдар. Ховор тохиолддог уг төрлийн хавдар нь хүний зан төлөвийн байдлаас эхлээд бодисын солилцоо хүртэлх бүхий л үйл ажиллагааг зохицуулах даавруудыг ялгаруулдаг дотоод шүүрлийн булчирхайн эсүүдээс эхлэн явагддаг.

Шалтгаан

Нойр булчирхайн  хорт хавдар нь нойр булчирхайн эсүүд хэвийн бус ургаж, тэр нь цаашлаад хавдар ургацаг болох үед үүсдэг бөгөөд энэ үйл явцын цаад учир шалтгаан нь одоогоор судлагдаагүй байна.

Яагаад үүсдэг нь тодорхойгүй байгаа ч дараах хүчин зүйлс нойр булчирхайн хорт хавдартай болох магадлалыг ихэсгэх эрсдэлтэй. Үүнд:

  • Архи, тамхины хэрэглээ
  • Удамшлын болон архаг хурц хэлбэрийн нойр булчирхайн үрэвсэл
  • Илүүдэл жин, хоол хүнсний зохисгүй хэрэглээ
  • Хүйс (эрчүүд эмэгтэйчүүдээс багахан өндөр хувиар тусах эрсдэл ихтэй)
  • Химийн хорт бодис, хүнд метал гэх мэт хорт нөхцөл байдалд ажиллах
  • Нэг болон хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин
  • Хеликобактер, Б-Гипатит

Шинж тэмдэг

Нойр булчирхайн хавдар хүнд шатанд ортлоо тодорхой шинж тэмдэг үзүүлдэггүй тул эхэн үеийн шинж тэмдэг төдийлөн байдаггүй. Зарим тохиолдолд хүнд шатандаа ч хурц байдал үүсгэхгүй байх магадлалтай бөгөөд боломжит шинж тэмдгүүдээс дурдвал:

  • Хоолны дуршил буурах, шалтгаангүйгээр турах
  • Шээсний өнгө тод болох
  • Арьс загатнах
  • Цээж хэвлий, нуруу орчмоор өвдөх
  • Цус бүлэгнэх (ихэвчлэн хөл орчмоор байх бөгөөд улайлган хавагнуулж өвдөлт үүсгэж болно.)
  • Шарлах, цөсний ялгаралт ихсэх
  • Сэтгэл гутрах, ядарч сульдах
  • Бүдэг өнгөтэй тослог ялгадас гаргах
  • Дотор муухайрах, бөөлжих

Нойр булчирхайн хорт хавдар цусан дахь сахрын хэмжээнд нөлөөлөх ба энэ нь чихрийн шижинд хүргэх эрсдэлтэй (хэрэв чихрийн шижинтэй бол хүндрэх аюултай).

Оношилгоо

Эрт илрүүлэх тусам эдгэрч чадах магадлалыг нэмэгдүүлэх тул дээрх шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд эмч мэргэжилтэнд тэр даруй хандах нь зүйтэй бөгөөд уг хавдар нь 0-4 хүртэлх үе шаттай, үе шат ихсэх тусам илүү ноцтой болж, бусад дотор эрхтнүүд рүү үсэрхийлж эхэлдэг тул хүнд шатны нойр булчирхайн хавдар эдгэрэх боломжгүй.

Оношилгооны хувьд таны шинж тэмдэг, биеийн байдлаас хамааран хэд хэдэн аргаар оношилж болно. Тэдгээрээс дурдвал:

  • КТ, СРТ
  • Дотор эрхтний ЭХО
  • Нойр булчирхайнаас эдийн шинжилгээ авах
  • Цусны шинжилгээ

Эмчилгээ

Нойр булчирхайн хавдрыг эмчлэхэд хоёр гол зорилго дээр анхаарна. Хорт хавдрын эсүүдийг устгах болон хавдар цааш үсэрхийлэхээс сэргийлэх. Хамгийн оновчтой эмчилгээний арга нь шат шатнаас хамааран харилцан адилгүй байх бөгөөд гол арга техникүүдээс дурдвал:

  • Мэс засал. Хорт хавдрын эх үүсвэр болсон хэсгийг нь тайрч авах ба ингэхдээ үсэрхийллүүдийг нь авах боломжгүй тул хүнд шатанд орсон буюу үсэрхийлэл явагдсан үед хийхэд тохиромжгүй.
  • Цацрагийн эмчилгээ
  • Химийн эмчилгээ
  • Дархлааны эмчилгээ
  • Эмийн эмчилгээ

Тухайн өвчтөний нөхцөл байдлаас хамаарч хэд хэдэн эмчилгээ хавсрагдан хийгдэх боломжтой бөгөөд хүнд шатны хавдрын үед эмчлэхээс илүүтэйгээр тухайн хүнийг боломжит хэмжээгээр удаан хугацаанд амьдруулах, өвдөлт намдаан, шинж тэмдгүүдийг сулруулах зэрэг дээр анхаарал хандуулдаг байна.

Хүндрэл

Дээр дурдсанчлан нойр булчирхай нь 0-4 үе шатыг дамжих ба шат бүрийн амьдрах боломжит хугацаан үзүүлэлтийг харвал,

Үе шат 1 жил амьдрах хувь 5 жил амьдрах хувь 10 жил амьдрах хувь
Дотоодчилсон 55% 35.4% 29.8%
Бүсчилсэн 50.6% 12.3% 8.1%
Алслагдмал 17.4% 2.8% 1.6%
  • Дотоодчилсон. 0 , 1-р шатны хорт хавдар буюу огт үсэрхийлэлгүй нойр булчирхай дотор явагдах дахь үе шат.
  • Бүсчилсэн. Хавдар ойр хавийн эд, тунгалгийн зангилаануудад үсэрхийлсэн 2 болон 3-р үе шат
  • Алслагдсан. Хавдар элэг, уушги, яс гэх мэт бусад хол ойрын эрхтнүүд рүү үсэрхийлсэн 4-р үе шат

Урьдчилан сэргийлэлт

Урьдчилан сэргийлэх зориулагдсан нарийн арга байхгүй ч эрсдэлт хүчин зүйлсийг багасгах замаар сэргийлэх боломжтой бөгөөд амьдралын хэв маягтай холбоотой дараах зүйлс дээр анхаарах хэрэгтэй:

  • Архи, тамхины хэрэглээг хязгаарлах, багасгах
  • Биеийн жиндээ анхаарал хандуулах
  • Хэт боловсруулсан, түргэн хоол идэхээс зайлсхийж, хоолны зөв дэглэм баримтлах
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Арьс загатнах, Бөөлжих, Дотор муухайрах, Сэтгэл гутрах, Хоолны дуршил буурах, Цус бүлэгнэх, шээсний өнгө тод болох, Ядарч сульдах

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Дотор муухайрах ба бөөлжих ДиГеоргийн синдром
Scroll to top