Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Нүдний даралт

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шалтгаан Шинж тэмдэг Урьдчилан сэргийлэлт Зөвлөгөө Эмчилгээ

Нүдний дотоод даралт хэвийн хэмжээнээс ихэсч харааны мэдрэлийг гэмтээж, аажмаар хараа муудахыг нүдний даралт өвчин гэнэ. Хараа муудуулах нүдний өвчнүүд дотроос хамгийн элбэг тохиолддог өвчин юм.

Өвчний эхэн үед хараа муудахаас өөр шинж тэмдэг илэрдэггүй учир ихэвчлэн хүндэрсэн хойно нь мэдэх тохиолдол элбэг байдаг. Уг өвчний эцсийн хүндрэл нь хараагүй болох аюултай. Тиймээс эрт оношилж мэдэх нь хараагүй болохоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Нүдний даралт нь дараах төрлүүдтэй байна.

Анхдагч хаалттай өнцөгт: Нүдний эвэрлэг бүрхэвч болон солонгон бүрхэвчийн уулзах өнцөг хаагдан, ялгарсан шингэн гадагшилж чадахаа больдог.

Анхдагч нээлттэй өнцөгт: Нүдний даралт өвчний хамгийн түгээмэл тохиолддог төрөл нь юм. Дамжуулагч эдэд бөглөрөл үүсэн шингэн гадагшлахаа болидог.

Хэвийн даралттай нүдний даралт ихсэх өвчин: Хэвийн даралттай байсан нүдний харааны мэдрэл гэмтсэнээр даралт ихэсдэг. Мөн харааны мэдрэлд очих цусан хангамж дутагдсанаас үүсэх боломжтой.

Төрөлхийн нүдний даралт: Нярай болон бага насны хүүхэд төрөлхийн харааны мэдрэлийн гажигтай байхыг хэлдэг.

Хоёрдогч нүдний даралт ихсэх өвчин: Гадны шалтгаант гэмтлээс үүдэн нүдэнд хурсан шингэн гадагшлах боломжгүй болох үед үүсдэг.

Шалтгаан

  • Нүдний дотоод даралт өндөр байх
  • 60 болон түүнээс дээш насны хүн
  • Удамшлын нөлөө
  • Чихрийн шижин, зүрхний өвчин, цусны даралт ихсэх өвчтэй байх
  • Нүдний хагалгаанд орж байсан бол
  • Удаан хугацааны турш нүдний дусаалга хэрэглэх нь нүдний даралт өвчтэй болох эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Шинж тэмдэг

Нүдний даралт өвчин төрлүүдээсээ хамааран илрэх шинж тэмдэг харилцан адилгүй байна.

  • Анхдагч нээлттэй өнцөгт нүдний даралт өвчний үед нүдэнд цагаа унах, юмс алслагдан харагдах
  • Анхдагч хаалттай өнцөгт нүдний даралт өвчний үед толгой хүчтэй өвдөх, нүд өвдөх, дотор муухайрч бөөлжих, нүд бүрэлзэх, гэрлийн тусгал тод харагдах, нүд улайх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид хандах хэрэгтэй.

Урьдчилан сэргийлэлт

Хэдийгээр нүдний даралтаас урьдчилан сэргийлэх боломжгүй ч дараах зүйлсийг зуршил болгосноор энэ өвчнөөр өвчлөх магадлалыг бууруулна.

  • Ойр ойрхон нүдний эмчид үзүүлж байх
  • Нүдний даралттай хүн ойрын хамаатнуудын дунд байсан эсэхийг олж мэдэх
  • Нүдний дасгал хийж байх
  • Спортоор хичээллэхдээ нүдний хамгаалалт зүүж байх

Зөвлөгөө

Хэрэв нүдний даралттай гэж оношлогдсон бол дараах арга хэмжээг аваарай.

  • Эрүүл хооллох – Ногоон өнгийн хүнсний ногоо болон загасны тосны агууламжтай хүнс хэрэглээрэй.
  • Дасгал хийх – Нүдний даралтыг бууруулах нүдний дасгал хийх (эмчээс сайтар заaлгаж авах)
  • Кофе уухгүй байх – Кофе нь кофеины агууламжтай тул даралтыг нэмэгдүүлдэг.
  • Шингэн зүйл уухдаа бага багаар ууж байх – Нэг дор их хэмжээний шингэн зүйл уух нь нүдний даралтыг нэмэгдүүлнэ.
  • Өндөр дэр дэрлэж унтах

Эмчилгээ

Хожуу шатандаа буюу хүндэрсэн хойно нь оношлогдох байдал их учраас бүрэн эмчлэгдэх боломж ч мөн багасдаг. Тиймээс хараагүй болохоос сэргийлэх эмчилгээг эмчийн заавраар хийдэг.

Гол эмчилгээ нь нүдний даралтыг бууруулахад орших бөгөөд өвчний үе шатаас хамаарч нүдний дусаалга, лазер эмчилгээ болон мэс заслын аргыг сонгодог.  Мөн эмчийн хяналтанд байнга байх шаардлагатай.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Дотор муухайрах, Нүд бүрэлзэх, Нүд өвдөх, Нүд улайх, Нүдэнд цагаа унах, Толгой өвдөх, Юмс алслагдан харагдах

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Миома Өндгөвчний хатууралт уйланхай хам шинж
Scroll to top