Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Тархины судасны буруу байрлал

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шинж тэмдэг Хэзээ эмчид хандах вэ? Хүндрэл Оношилгоо Эмчилгээ

Тархин дахь артерийн болон венийн судаснуудын холбоос хэсэг нь буруу байрлалтай болж орооцолдохыг тархины судас буруу байрлал гэнэ.

Артерийн судас нь хүчилтөрөгчийн агууламжтай цусыг биеийн бусад хэсгүүдэд тараах үүрэгтэй. Харин венийн судас нь хүчилтөрөгчгүй цусыг зүрхрүү хураах үүрэг гүйцэтгэдэг. Тархины судасны буруу байрлал нь энэ процессыг алдагдахад хүргэнэ.

Хэдийгээр судасны буруу байрлал нь биеийн аль ч хэсэг тохиолдож болох ч ихэвчлэн сээр нуруу болон тархинд үүсдэг. Судас буруу байрлах шалтгаан нь тодорхойгүй ч ихэнх тохиолдолд төрөлхийн гажиг байна. Тархины судас буруу байрлалтай бол таталт өгөх, толгой өвдөх шинж тэмдгүүд илрэх бөгөөд ихэвчлэн тархинд цус алдалт явагдах эсвэл тархины судас хагарсан тохиолдолд энэ гажгийг олж мэддэг.

Хэрэв эрт оношилж чадвал тархины бусад гэмтэл болон цус харвалтаас урьдчилан сэргийлэх боломжтой.

Шинж тэмдэг

Энэ өвчний үед дараах шинж тэмдгүүд ажиглагдаж болно.

  • Таталт өгөх
  • Толгойн нэг хэсгээр өвдөх, толгой өвдөх
  • Биеийн нэг хэсэг бадайрах, булчин сулрах
  • Хараа муудах
  • Ярихад төвөгтэй болох
  • Толгой эргэж бусдыг ойлгоход бэрх болох
  • Тэнцвэрээ олохгүй байх зэрэг ажиглагддаг.

Шинж тэмдгүүд 10-40 насны хооронд илэрч болох бөгөөд тархины судасны буруу байрлал нь яваандаа тархийг гэмтээх аюултай. Хэрэв бага наснаас өвдөж эхэлсэн бол насанд хүрсний дараа тогтворжиж шинж тэмдэг ажиглагдахаа болих тохиолдол олон байдаг.

Хэзээ эмчид хандах вэ?

Толгой өвдөж, таталт өгөх зэрэг шинж тэмдгүүд ажиглагдвал эмчид хандаарай. Судасны буруу байрлалаас үүдэн тархинд цус алдвал амь насанд хүрэх аюултай байдаг тул эмчид хандахаа хойшлуулж болохгүй.

Дараах нөхцөлүүд нь энэ өвчнөөр өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг.

  • Эрчүүдэд илүү ажиглагддаг
  • Удамшлын улмаас үүсэн байж болно.

Хүндрэл

  • Тархинд цус алдах
  • Тархи хүчилтөрөгчийн хомсдолд орох
  • Судас нимгэрэх
  • Тархины гэмтэл үүсэх аюултай.

Оношилгоо

Тархины судасны буруу байрлалыг дараах шинжилгээ, үзлэгийн тусламжтайгаар оношилдог. Үүнд:

  • Компьютер томографи
  • Тархины MRI зэрэг орно.

Эмчилгээ

Тархины судасны буруу байрлалыг эмчлэх хэд хэдэн аргууд байдаг бөгөөд цаашид үүсч болох хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэхэд эмчилгээний зорилго оршино.

  • Хагалгааны аргаар эмчлэх нь хамгийн нийтлэг арга хэмжээ юм. Үүнд:
  • Судасны орооцолдсон хэсгийг хагалгааны аргаар авах
  • Орооцолдсон судсанд очих цусан хангамжийн бууруулах
  • Цацрагт туяагаар шарж орооцолдсон хэсгийг устгах зэрэг орно.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Булчин сулрах, Таталт өгөх, Толгой өвдөх, Толгой эргэх, Хараа муудах, Ярихад асуудал учрах

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Цусны ялтас эс багасах (Тромбоцитопени) Тархины цус харвалт
Scroll to top