Хамар дайврын архаг үрэвсэл
Хамар дайврын архаг үрэвсэл гэдэг нь 12 долоо хоногоос дээш хугацаанд үргэлжилсэн хамрын дайвар хөндийн нянгийн гаралтай үрэвслийг хэлнэ. Хүн амын дунд тархалт ихтэй буюу манай улсад хүн амын шигүү суурьшилт, агаарын бохирдол зэргээс үүдэн сүүлийн үед нэмэгдэх болсон.
Энэ өвчний үед хамрын хөндийд идээ үүссэний улмаас хамраар амьсгалахад бэрх болдог.
Шалтгаан
- Хамрын хөндийд хавдар эсвэл ургацаг үүсэх
- Харшлаас үүдэлтэй
- Хамрын хөндийн ханын үрэвсэл
- Бусад өвчнөөс үүдэлтэй хамрын хөндий үрэвссэн бол
- ХДХВ болон бусад дархлааны өвчтэй, дархлаа муу байх нь хамрын дайвар хөндий үрэвсэх магадлалтай
- Гуурсан хоолойн багтраа өвчтэй байх (Астма)
- Тамхи татдаг байх зэрэг нь энэ өвчнөөр өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг.
Шинж тэмдэг
Архаг ба хурц хэлбэрийн үрэвслүүд нь төстэй шинж тэмдэгтэй. Гэхдээ хурц хэлбэрийн үрэвсэл нь ханиадны дараагаар үүсдэг түр хугацааных гэдгээр нь ялгах боломжтой.
Дараах шинж тэмдгүүдээс 2 ба түүнээс дээш шинжүүд илэрвэл архаг хэлбэрт шилжсэн гэж үзнэ. Үүнд:
- Шар ногоон өнгийн өтгөн идээ хамраас гарах
- Хамар битүүрч амьсгалахад бэрх болох
- Нүдний эргэн тойронд, хамар, дух, хацраар хавдаж хөндүүр болох
- Үнэрлэх амтлах мэдрэмж муудах
- Чих өвдөх
- Эрүүний урд хэсэг болон шүд янгинаж өвдөх
- Ханиалгах, хоолой өвдөх
- Эвгүй үнэртэй амьсгал мэдрэгдэх
- Дотор муухайрах
Хурц хэлбэрийн үрэвслийн үед халуурдаг бол архаг хэлбэрт шилжсэн үед ядарч сульддаг.
Хүндрэл
- Багтрааг өдөөх
- Менингит болох – Тархийг хүрээлсэн мембраныг үрэвсүүлж шингэн хурах
- Харааны асуудлууд – Нүдний аяганд халдвар орж хараа муудах, хараагүй болоход хүргэх
- Аневризм буюу судасны цүлхэн үүсгэх
- Цусанд бүлэн үүсэх зэрэг хүндрэлүүд бий болох аюултай.
Урьдчилан сэргийлэх
- Ойр ойрхон ханиад хүрэхээс урьдчилан сэргийлэх
- Харшилтай бол харшлаа өдөөхгүй байх
- Тамхи татахгүй байх
- Агаарын бохирдлоос зайлсхийх
- Гэртээ үргэлж чийгтэй цэвэрлэгээ хийж агаараа цэвэршүүлж байх.
Зөвлөгөө
Хэрэв архаг хэлбэрийн хамрын дайвар хөндийн үрэвслээр өвчилсөн бол дараах арга хэмжээг аваарай.
- Сайн унтаж амрах
- Шингэн зүйл сайн уух. Өдөрт 6-8 аяга шингэн ууна.
- Алкоголь болон кофе уухгүй байх
- Байгалийн гаралтай дархлаа дэмжих бэлдмэл хэрэглэх
- Хамрын хөндийг халуун ус буцалгаж уураар утах. Орой бүр 15-20 минут утах
- Хамрын хөндийг зориулалтын шингэнээр зайлах
- Витамин С тогтмол хэрэглэх
- Нүүрэндээ бүлээн жин тавьж хавангаа буулгах зэрэг арга хэмжээ аваарай.
Оношилгоо
- Хамрын хөндийг дурандах
- Соронзон резонанст томографи болон компьютер томографаар хамарт ургацаг үүссэн эсэхийг харна.
- Хамрын хөндийд үүссэн идээнээс дээж авч шинжлэх. Ингэснээр элдэв нянгийн гаралтай халдвар авсан эсэхийг шалгадаг.
- Харшлын сорил тавиулах. Харшлаас үүдэлтэй гэж үзвэл харшлын сорил тавьж суурь харшлын өдөөгчийг олох хэрэгтэй.
Эмчилгээ
Гол эмчилгээ нь хамрын хөндийн үрэвслийг дарах, хамрын битүүрлийг арилгах, үүссэн шалтгааныг арилгана. Үүний тулд хамрын цацлага, хамрын дусаалга, үрэвсэл дарах эм болон тариа, өвчин намдаах эм зэргийг эмчийн зааврын дагуу уух хэрэгтэй.
Нянгийн халдвар авсан бол антибиотик хэрэглэнэ. Хэрэв хамрын хөндийд ургацаг үүссэн бол хагалгааны аргаар ургацгийг авдаг.