Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Умайн салстын үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Харшил
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • Ясны сийрэгжилт
    • Бүгд
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ
Жирэмслэлтийн талаарх хачирхалтай боловч үнэн 30 баримт

Жирэмслэлтийн талаарх хачирхалтай боловч үнэн 30 баримт

2021-01-12 12:04

Жирэмслэлт бол эмэгтэй хүний амьдралын хачирхалтай хэрнэ хамгийн гайхалтай мөчүүдийн нэг байдаг. Өөрийн биед бүхэл бүтэн хүн бойжуулна гэдэг юутай ч харьцуулшгүй мэдрэмж. Жирэмслэлтийн талаарх хачирхалтай боловч үнэн 30 баримтыг танилцуулж байна.

  1. 4 сартай жирэмсэн байх үеэс ураг хэвлийд шээж эхэлдэг байна. Бүр өдөрт 1 литр шээс ялгаруулдаг гээд боддоо.
  2. Жирэмслэлтийн хугацаанд ихэнх эмэгтэйчүүдийн хөл хөөж томордог. Дааврын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр биед их хэмжээний шингэн хуримтлагдсанаар эмэгтэйчүүдийн хөл бараг 1 размераар томордог байна. Зарим тохиолдолд төрсний дараа хөлийн хэмжээ нь буцаж жижгэрэлгүй үлддэг тохиолдол ч байдаг.
  3. Умай эхэндээ жижиг тоорын хэмжээтэй байдаг бөгөөд тарвас шиг хэмжээтэй болтлоо томордог. Өөрөөр хэлбэл анхны хэмжээнээсээ 500 дахин томордог гэсэн үг.
  4. Өндөр эсвэл илүүдэл жинтэй эмэгтэйчүүд ихэрлэх магадлал өндөр байдаг.
  5. 9-12 долоо хоногтойд хүүхдийн хурууны хээнүүд бүгд бүрэлдэн тогтсон байдаг.
  6. Жирэмслэлтийн сүүлийн хэсэгт таны ихэс дангаараа жирэмсэн биш эмэгтэйн 3 жилийн хугацаанд боловсруулах хэмжээний эстроген дааврыг ялгаруулдаг байна.
  7. Хүүхэд хэвлийд байхдаа янз бүрийн үйлдэл хийдэг гэдэг нь баримтаар тогтоогдсон. Тэд гараа атгаж, хуруугаа хөхөж, гараа даллаж, нүүрээ илдэг. Дараагийн хэт авианы шинжилгээ өгөхөд хүүхэд тань юу ч хийж байж магадгүй.
  8. Түүхэнд бүртгэгдсэн хамгийн урт жирэмслэлт 375 хоног байсан.
  9. 10 эмэгтэй тутмын 9 нь жирэмсний хугацаанд арьсны өөрчлөлтийг анзаардаг.
  10. Жирэмсэн эмэгтэйн цусан хангамж эрчимжсэн байдаг учраас хамар, буйлнаас цус гарах тохиолдол түгээмэл байдаг.
  11. Цусан хангамж гэснээс, жирэмсэн үед зүрх томордог гэдгийг мэдэх үү. Өсөж буй ургийг цусаар хангахын тулд зүрх илүү ачаалалтай ажиллах шаардлагатай болдог.
  12. Хүүхдүүд хэвлийдээ уйлдаг. Ураг орчмын шингэнээс болоод та тэдний уйлж байгааг сонсдоггүй. Гэхдээ л төсөөлөхөөр өрөвдөлтэй юм аа.
  13. Жирэмсний үеийн даавар үс болон хумсанд гайхалтай нөлөөтэй байдаг. Гэвч төрсний дараа дааврын хэмжээ огцом унадаг учраас түүнийг дагаад үс ч мөн их хэмжээгээр унана.
  14. 16-22 долоо хоногтойд эмч хүүхдийн тань хүйсийг хэт авианы шинжилгээгээр тодорхойлох боломжтой болдог. Гэхдээ энэ нь 70-95 хувийн магадлалтай гэдгийг санаарай.
  15. Жирэмсний сүүлийн хугацаанд зарим эмэгтэйчүүд өөр хүний хүүхдийн уйлах чимээгээр сүү ордог байна.
  16. Релаксин гэдэг дааврын нөлөөнөөс болж жирэмсэн эмэгтэйчүүдийн ясны бэртэл авах эрсдэл нэмэгддэг байна. Энэ даавар нь ясны үеүдийг зөөллөж, аарцагны ясыг төрөлтөнд бэлтгэдэг байна.
  17. Жирэмсэн байх үед үнэрлэх мэдрэмж нэмэгддэг. Яагаад? Жирэмсэн үедээ идэж болохгүй зүйлсээсээ хол байхад нь туслах гэж.
  18. 4 эмэгтэй тутмын 3 нь жирэмсний үед Линеа нигратай болдог. Линеа нигра (латинаар “хар зураас”) нь хэвлийн дунд хэсэгт тодордог босоо, бараан шугамыг хэлнэ. Ихэвчлэн төрсний дараа арилдаг боловч, зарим эмэгтэйчүүдэд үлддэг.
  19. Аавууд бас жин нэмдэг. Жирэмслэлтийн шинж тэмдгүүд хүүхдийн аавд ч мөн илэрдэг нь шинжлэх ухаанаар тогтоогдсон.
  20. Төрөлтийг эхлүүлэхэд туслах, шинжлэх ухаанаар батлагдсан цорын ганц арга нь хөхний товчийн сэрлийн мэдрэмжийг хөдөлгөх. /Хан боргоцой, хаш, пармезан бяслаг идэх тухай ярианууд бүгд худлаа гэдгийг хэлмээр байна./
  21. Охид хэвлийдээ байхдаа насан туршдаа хэрэглэх өндгөн эсүүдээ бүгдийг нь боловсруулсан байдаг. Харин хөвгүүдийн хувьд бэлгийн бойжилт нь гүйцсэн хойно л эр бэлгийн эс боловсруулж эхэлдэг байна.
  22. Жирэмсэн эмэгтэйчүүдийн цусан дахь хүчил төрөгчийн хэмжээ бага байдаг учраас мартамхай болдог байна.
  23. 19 дэх долоо хоногоос хүүхэд ураг орчмын шингэнээс арьсыг хамгаалсан тосон бүрхүүлтэй болдог.
  24. Жирэмсэн эмэгтэйчүүдийн умай халдвард өртөхөөс сэргийлж өтгөн салиархаг шингэн умайн амсрыг хаасан байдаг. Төрөх хугацаа ойртох үед бага хэмжээтэй өтгөн салиархаг ялгадас гардаг байна.
  25. Жирэмсэн болоход ихэс бүрэлдэн тогтдог. Ихэс нь умайн дотор хананд байрлаж байдаг диск хэлбэртэй эрхтэн бөгөөд эх ургийн хооронд хоол тэжээлийн бодис, хүчилтөрөгч болон хаягдал бүтээгдэхүүний солилцоог явуулах чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүн бол төрснийхөө дараа өөрийн ихсээ иддэггүй цорын ганц сүүн тэжээлтэн. Ихэс буюу Placenta нь латинаар “Бялуу” гэсэн утгатай.
  26. 3 эмэгтэй тутмын 1 нь кесар хагалгаагаар төрдөг. Энэ тоо сүүлийн 10 жилд 3 дахин нэмэгдсэн байна.
  27. Цээж нь хорсдог эмэгтэйчүүд үсэрхэг хүүхэдтэй болох магадлал өндөр байдаг гэдэг нь үнэн.
  28. 2000 хүүхэд тутмын 1 нь төрөхдөө шүдтэй байдаг. Тиймээс төрсний дараа нь шүдийг нь авах шаардлагатай болдог байна.
  29. Судалгаагаар хэвлий дэх ураг ээжийнхээ идэж байгаа зүйлийн амтыг мэдэрдэг гэж тогтоогдсон. Ялангуяа сармис зэрэг хурц амттай зүйлс ураг орчмын шингэний давж хүүхдэд мэдрэгдэх магадлал өндөртэй байдаг.
  30. Хүүхэд хэвлийд байхдаа биеэрээ битүү шар үстэй байдаг. Хугацаандаа мэндэлсэн хүүхдийн үс төрөлт эхлэхээс өмнө гуужиж унасан байдаг.

Эх сурвалж: https://mom.me, Lacy Stroessner 

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
http://edoctor.mn/wp-content/uploads/jimesnii-barimtuud.png 1080 1920 eDoctor http://edoctor.mn/wp-content/uploads/2020/12/edoctor-logo.png eDoctor2021-01-12 12:04:172021-01-12 12:04:17Жирэмслэлтийн талаарх хачирхалтай боловч үнэн 30 баримт

Мэдээллээс бүү хоцор

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийн зөвшөөрсөнд тооцно.

Санал болгох нийтлэлүүд
Кесар хагалгааны талаар мэдэх шаардлагатай 8 зүйл Кесар хагалгааны талаар мэдэх шаардлагатай 8 зүйл
Жирэмсэн үе дэх хүүхдийн хөдөлгөөн Жирэмсэн үе дэх хүүхдийн хөдөлгөөн
Жирэмсний үед хамгийн түгээмэл тохиолддог 7 хүндрэл Жирэмсний үед хамгийн түгээмэл тохиолддог 7 хүндрэл
Ходоодны хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс
Элэгний хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс
Жирэмсэн үеийн фолийн хүчлийн хэрэглээ Жирэмсний үеийн фолийн хүчлийн хэрэглээ
eDoctor
Нийтлэлч

.eDoctor

 Шинэ нийтлэл

  • Ходоодны хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:47
  • Элэгний хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:40
  • Хөхөөр хооллоход тохиромжтой байрлалуудХөхөөр хооллоход тохиромжтой байрлалууд2021-01-14 - 17:55
  • Жирэмслэлт болон ажил эрхлэлт2021-01-14 - 17:41
  • Жирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэмЖирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэм2021-01-14 - 17:12

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Би илүүдэл жинтэй жирэмсэн. Энэ нь хүүхдэд... Би илүүдэл жинтэй жирэмсэн Жирэмсний өтгөн хаталт Жирэмсний үеийн өтгөн хаталт
Scroll to top