Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ
Жирэмсэн үе дэх хүүхдийн хөдөлгөөн

Жирэмсэн үеийн хүүхдийн хөдөлгөөн

2021-01-14 16:51

Хүүхдээ хэвлийдээ хөдлөхийг анх удаа мэдрэх нь жирэмсэн үеийн хамгийн сэтгэл хөдөлгөм мөчүүдийн нэг.

Хэзээ би хүүхдийнхээ анхны хөдөлгөөнийг мэдрэх вэ?

Ургийн хөдөлгөөн 18-20 долоо хоногтойгоос эхэлж мэдрэгддэг. Хэрэв энэ таны анхны жирэмслэлт бол хүүхдийн хөдөлгөөнийг мэдрэхэд амаргүй байх бөгөөд зөөлөн чичирсэн мэдрэмж төрүүлдэг.Хэрэв та өмнө нь жирэмсэлж байсан бол хүүхдээ 16 долоо хоногтойгоос нь хөдөлгөөнийг нь мэдэрч эхлэх боломжтой байдаг.

Ямар ч тохиолдолд, хэрвээ 24 долоо хоног хүртэл хүүхэд хөдлөхийг мэдрээгүй бол эмчид хандаж, эход харуулах, хүүхдийн зүрхний цохилтыг шалгуулах зэрэг шинжилгээнүүдийг хийлгэх шаардлагатай.

Миний хүүхэд тэнд юу хийж байдаг бол?

Хэт авиан шинжилгээний тусламжтайгаар хүүхдийнхээ юу хийж байгааг харах боломжтой. Таныг мэдэрч эхлэхээс өмнө хүүхэд хөдөлж эхэлсэн байдаг бөгөөд өсөхийн хэрээр хөдөлгөөний байдал нь өөрчлөгддөг.

  • 7-8 долоо хоногтойд хүүхэд бөхийх, хажуу тийш эргэх зэрэг жижиг хөдөлгөөнүүд хийж эхэлдэг.
  • 9 долоо хоногтойгоос хүүхэд зогьсох, бяцхан хөл гараа хөдөлгөх, хөхөх залгих зэрэг хөдөлгөөн хийдэг болно.
  • 10 долоо хоногтойгоос хүүхэд толгойгоо хөдөлгөх, нүүрэндээ гараа хүргэх, амаа нээх, суниах зэрэг хөдөлгөөн хийдэг болно.
  • 12 долоо хоногтойгоос эвшээж эхэлнэ.
  • 14 долоо хоногтойгоос нүдээ хөдөлгөж эхэлнэ.
  • 15 долоо хоногтойгоос өөрийн дуртай гарын эрхий  хурууг хөхөж эхэлдэг. Энэ үеэр нь ЭХО-д харуулбал хүүхэд баруун эсвэл солгой гартай аль нь болох талаар сэжим авч болно.

Аажимдаа, таны хүүхдийн хөдөлгөөн танд мэдрэгдэхүйц хүчтэй болж ирдэг. Анхандаа зөөлөн чичиргээн шиг, бөмбөлөг хагарч байгаа юм шиг эсвэл хэвлийд агаар байгаа мэт мэдрэмж төрнө. Гэвч удалгүй хүүхдийнхээ түлхэх, эргэлдэх, цохих, суниах зэрэг хөдөлгөөнд дассан байх болно.

Хүүхэд байнга хөдөлдөггүй. Тэд бид нар шиг бас амрах хэрэгтэй. Шинжилгээнд орох үед хүүхэд тань хөдлөхгүй байвал битгий санаа зовоорой, хүүхэд тань ердөө унтаж байгаа.

Амаржих дөхөхөд хүүхэд илүү урт хугацаагаар амардаг болно. Амралтын хугацаа нь ихэвчлэн 20 минут байдаг ч 50-75 минут хүртэл хугацаатай байж болдог. Ингэж удаан амардаг болсноор та түүний хөдөлгөөн бүрийг мэдрэхгүй байж магадгүй.

Өнөөдөр хүүхдийнхээ хөдөлгөөнийг мэдэрсэнгүй, энэ нь  санаа зовох зүйл мөн үү?

Та хүүхдийнхээ хөдөлгөөнийг зүгээр анзааралгүй өнгөрөөсөн байж магад. Төвлөрч, хүүхдийнхээ хөдөлгөөнийг тоолохын тулд гэдсэн доороо жийргэвч хийж зүүн тал руугаа харж хэвтэнэ. Хөдөлгөөнгүй 1-2 цаг байх хэрэгтэй бөгөөд энэ хугацаанд хүүхдийнхээ хөдөлгөөнийг дор хаяж 10 удаа мэдэрнэ.

Хүүхдийн хөдөлгөөн хэвтэж байх үед хамгийн тодоор мэдрэгддэг бөгөөд зогсож байхад бараг мэдрэгддэггүй.

Хүүхдээ хөдөлж байгаа эсэхийг шалгах хурдан аргууд:

  • Хөлөө өндөрлөж хэвтэж амрах, юм идэх. Таныг нааш цааш  хөдлөх зуур хүүхэд тань бүүвэйлэгдэж унтсан байж магадгүй учраас таныг тайван байдалд шилжмэгц сэрж хөдөлж эхэлж магадгүй.
  • Хүйтэн ус уух. Биеийн хэм гэнэт өөрчлөгдөхөд хүүхэд хүйтнээс холдох гэж оролдон хөдөлдөг.
  • Дуу чимээ гаргах. Хөгжмөө чангалах, хаалга чанга хаах чимээнд хариу үйлдэл үзүүлж буй эсэхийг чагнах.

Хэрвээ хүүхэд тань хөдөлж байвал бүх зүйл хэвийн гэсэн үг. Гэхдээ цаашид хүүхдийнхээ хөдөлгөөнийг ажиж, ямар нэг санаа зовох зүйл байвал эмчдээ хандаарай.

Хэзээ эмчид хандах вэ?

Дараах шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмчид хандаарай.

  • Хажуу тийш харж 2 цаг хэвтэхэд 10 удаагийн хөдөлгөөн мэдрэгдээгүй бол
  • Гадны цочроонд хүүхэд хариу үйлдэл үзүүлэхгүй байгаа бол
  • Хүүхдийн хөдөлгөөн гэнэт цөөрөх, эсвэл хэдэн хоногийн турш бага багаар буурах

Ургийн хөдөлгөөн буурч байгаа нь ураг эхэсээрээ дамжуулан хангалттай хэмжээний хүчилтөрөгч, шим тэжээл авч чадахгүй байгаагийн шинж. Түүнчлэн ураг байх ёстой хэмжээнээс жижиг эсвэл таны  өмнөх  жирэмслэлттэй холбоотой асуудал дахин гарч байгаа бол ураг эрсдэлд орж магадгүйг  илтгэнэ. Тиймээс эмчид хандаж, шаардлагатай шинжилгээнүүдийг хийлгэж шалгуулах хэрэгтэй.

Эх сурвалж: www.babycenter.com

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://edoctor.mn/wp-content/uploads/huuhed-hudluh.png 1080 1920 eDoctor http://edoctor.mn/wp-content/uploads/2020/12/edoctor-logo.png eDoctor2021-01-14 16:51:052021-02-19 12:00:59Жирэмсэн үеийн хүүхдийн хөдөлгөөн

Мэдээллээс бүү хоцор

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийн зөвшөөрсөнд тооцно.

Санал болгох нийтлэлүүд
Би илүүдэл жинтэй жирэмсэн Би илүүдэл жинтэй жирэмсэн. Энэ нь хүүхдэд маань ямар сөрөг нөлөөтэй вэ?
Төрөлт эхэлж байгааг хэрхэн мэдэх вэ? Төрөлт эхэлж байгааг хэрхэн мэдэх вэ?
Жирэмсний үед хамгийн түгээмэл тохиолддог 7 хүндрэл Жирэмсний үед хамгийн түгээмэл тохиолддог 7 хүндрэл
Жирэмсний үед тулгардаг түгээмэл 15 асуудал болон тэдгээрийн шийдэл Жирэмсэн үед тулгардаг түгээмэл 15 асуудал болон тэдгээрийн шийдэл
жирэмслэл болон ажил эрхлэлт Жирэмслэлт болон ажил эрхлэлт
Жирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэм Жирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэм
eDoctor
Нийтлэлч

.eDoctor

 Шинэ нийтлэл

  • Бэлгийн сулралСулралтай болсноор бэлгийн амьдрал зогсох уу?2021-03-05 - 17:30
  • Үс уналт ба эрүүл мэндҮс уналт ба эрүүл мэнд2021-03-02 - 15:07
  • таргалалтТаргалалт ба эрүүл мэнд2021-02-22 - 15:19
  • амны хөндийн эрүүл мэндАмны хөндийн эрүүл мэнд, шүд арчилгааны зөвлөмжүүд2021-02-18 - 16:51
  • Удаан суух нь нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг2021-02-16 - 15:31

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Кесар хагалгааны талаар мэдэх шаардлагатай... Кесар хагалгааны талаар мэдэх шаардлагатай 8 зүйл Жирэмсний үед тулгардаг түгээмэл 15 асуудал болон тэдгээрийн шийдэл Жирэмсэн үед тулгардаг түгээмэл 15 асуудал...
Scroll to top