Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Умайн салстын үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Харшил
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • Ясны сийрэгжилт
    • Бүгд
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ
Жирэмсний өтгөн хаталт

Жирэмсний үеийн өтгөн хаталт

2021-01-12 12:29

Миний өтгөн яагаад хатаад байгаа вэ?

Жирэмсний үед өтгөн хатах нь хэвийн үзэгдэл. 10 жирэмсэн эмэгтэй тутмын 4 нь өтгөн хаталт илэрдэг гэсэн тоо баримт байдаг бөгөөд жирэмсний эхний 3 сараас шинж тэмдгүүд нь үзэгдэж эхэлдэг байна.

Жирэмсний үеийн өтгөн хаталтын голлох 2 шалтгаан:

  • Жирэмсний даавар болох прогестероны хэмжээ нэмэгдсэнээр, хоол боловсруулах замын хөдөлгөөн удааширдаг
  • Төмрийн бэлдмэл болон төмөр агуулсан жирэмсний витамин хэрэглэх

Жирэмсний хожуу үед, хүүхэд шулуун гэдсийг шахсанаас өтгөн гадагшлалт мөн удааширдаг.

Хэрвээ жирэмслэхээс өмнө таны өтгөн хатдаг байсан бол жирэмсэн болсон хойно шинж тэмдэг нь илүү хүндрэх эрсдэлтэй байдаг.

Өтгөн хаталтанд арга хэмжээ авахгүй, удаан явбал цаашлаад шамбарамтай болох магадлалтай байдаг тул бага дээр нь арга хэмжээ авах хэрэгтэй.

Өтгөн хаталтаас урьдчилан сэргийлэхийн тулд юу хийх вэ?

Бүхэл үрийн талх, үр тариа, жимс, хүнсний ногоо зэрэг эслэг өндөртэй хоол хүнс хэрэглэх. Эслэг нь хоол боловсруулах тогтолцоог дэмжиж, өтгөн хаталтыг бууруулдаг. Мөн өдөрт дор хаяж 1,5 литр цэвэр ус уух хэрэгтэй.

Хангалттай их хэмжээний ус уудаггүй бол хивэг хэрэглэх хэрэггүй. Их хэмжээний хивэг усгүйгээр хэрэглэх  нь өтгөнийг хэт хуримтлуулж, өтгөн гадагшлуулалтанд сөргөөр нөлөөлнө. Түүнчлэн хивгийг их хэмжээгээр хэрэглэх нь биед шаардлагатай шим тэжээл шингэхэд саад учруулдаг.

Алхах, усанд сэлэх, жирэмсний дасгал хөдөлгөөн хийх нь өтгөн хаталтаас урьдчилан сэргийлэхэд тустай.

Цай, кофе, хийжүүлсэн ундаа зэрэг шээс их хүргэдэг уух зүйлсээс зайлсхийх хэрэгтэй. Эдгээр нь биеийн шингэнийг хөөх үйлчилгээтэй бөгөөд өтгөн хаталтыг улам нэмэгдүүлдэг.

Өтгөн хаталтыг багасгахын тулд би юу хийж болох вэ?

Өглөө босоод юм идэхийн өмнө зүсэм лимонтой нэг аяга бүлээн ус ууж байх. Хоол идэхдээ эхлээд  салат, ногоо, жимс идэх нь тустай.

Ариун цэврийн өрөө рүү хэзээ, хэрхэн явж байгаагаа анхаарах:

  • 00 руу өглөө боссоныхоо дараа, эсвэл хоол идсэний 30 минутын дараа орох
  • 00 ормоор санагдсан үедээ шууд орж байх
  • Өөрөө өөртөө хангалттай цаг гаргаж, өөрийгөө хүчлэхгүй байх
  • Суултуур дээр сууж байхдаа хөлөө жижиг сандал дээр тавих. Хөлөө өргөж суух нь энгийн суугаа байрлалаас илүү үр дүнтэй байдаг

Нэмэлт бэлдмэл хэрэглэх

Төмрийн бэлдмэл нь цус багадалтад сайн нөлөөтэй ч өтгөн хаталтыг нэмэгдүүлдэг. Хэрвээ таны ууж байгаа бэлдмэл өтгөнийг тань хатаагаад байвал эмчээсээ асууж байгаад өөр төрлийн төмрийн бэлдмэлийг хэрэглээд үзээрэй. Хуурай биш шингэн бэлдмэлүүд илүү тохиромжтой байдаг. Цус багадалттай гэж оношлогдсон бол мах, гүн ногоон өнгөтэй хүнсний ногоо зэргийг хэрэглэх нь тустай.

Ашигтай бактерийн бэлдмэл нь өтгөн хаталтанд сайн нөлөөтэй байдаг. Тиймээс эмчээсээ жирэмсний үед хэрэглэж болох ашигтай бактерийн талаар лавлаарай.

Ургамлын ханд

Багваахай цэцэг, жамба цэцгийн цай өтгөн хаталтанд сайн нөлөөтэй байдаг.

Сенна ургамлын цайг эртнээс гэдэс цэвэрлэх, өтгөн хаталтыг бууруулах зорилгоор хэрэглэж  ирсэн. Бага хэмжээгээр, богино хугацаанд эмчийн хяналтын дор хэрэглэж болно. Гэхдээ жирэмсний сүүлийн хагаст хэрэглэхийг хориглодог. Учир нь савны агшилт үүсгэх магадлалтай.

Мэдрэлийн цэгүүдэд иллэг хийх

Хөлийн ул болон гарын алганд хүний биеийн бүх эрхтнүүдийг мэдрэлийн цэгүүд байдаг гэж үздэг. Хөлийн нумын хэсэг хоол боловсруулах тогтолцоотой холбоотой гэж үздэг учраас энэ хэсэгт иллэг хийх нь өтгөн хаталтанд сайн нөлөөтэй.

Эх сурвалж: www.babycenter.com

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
http://edoctor.mn/wp-content/uploads/jimesnii-otgon-hatalt.png 1080 1920 eDoctor http://edoctor.mn/wp-content/uploads/2020/12/edoctor-logo.png eDoctor2021-01-12 12:29:452021-01-15 15:47:50Жирэмсний үеийн өтгөн хаталт

Мэдээллээс бүү хоцор

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийн зөвшөөрсөнд тооцно.

Санал болгох нийтлэлүүд
Жирэмслэлтийн талаарх хачирхалтай боловч үнэн 30 баримт Жирэмслэлтийн талаарх хачирхалтай боловч үнэн 30 баримт
Жирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэм Жирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэм
Жирэмслэлт болон ажил эрхлэлт
Жирэмсний үед тулгардаг түгээмэл 15 асуудал болон тэдгээрийн шийдэл Жирэмсний үед тулгардаг түгээмэл 15 асуудал болон тэдгээрийн шийдэл
Жирэмсэн үеийн фолийн хүчлийн хэрэглээ Жирэмсний үеийн фолийн хүчлийн хэрэглээ
Хөхөөр хооллоход тохиромжтой байрлалууд Хөхөөр хооллоход тохиромжтой байрлалууд
eDoctor
Нийтлэлч

.eDoctor

 Шинэ нийтлэл

  • Ходоодны хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:47
  • Элэгний хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:40
  • Хөхөөр хооллоход тохиромжтой байрлалуудХөхөөр хооллоход тохиромжтой байрлалууд2021-01-14 - 17:55
  • Жирэмслэлт болон ажил эрхлэлт2021-01-14 - 17:41
  • Жирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэмЖирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэм2021-01-14 - 17:12

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Жирэмслэлтийн талаарх хачирхалтай боловч... Жирэмслэлтийн талаарх хачирхалтай боловч үнэн 30 баримт Төрөлт эхэлж байгааг хэрхэн мэдэх вэ? Төрөлт эхэлж байгааг хэрхэн мэдэх вэ?
Scroll to top