Бөөрний архаг үрэвсэл
Бөөрөнд байрлах олон жижиг шүүгч түүдгэнцэрүүд үрэвсэхийг бөөрний түүдгэнцэрийн үрэвсэл гэнэ. Түүдгэнцэрүүд нь илүүдэл шингэнийг болон бусад шаардлагагүй бодисуудыг цуснаас зайлуулж шээс рүү дамжуулах үүрэг гүйцэтгэдэг. Бөөрний түүдгэнцрийн үрэвсэл нь нэг удаад үрэвсэж, эдгэхийг хурц хэлбэрийн гэнэ. Харин удаан хугацаанд үрэвсэл эдгэрэхгүй, дахин үрэвсэх хандлагатай бол архаг хэлбэртэй гэж үздэг.
Бөөрний түүдгэнцэрийн үрэвсэл бусад өвчинтэй хавсраагүй бол анхдагч гэнэ. Чихрийн шижин, чонон яр зэрэг бусад өвчний улмаас үрэвсэхэд хүрсэн бол хоёрдогч гэж нэрлэдэг. Урт хугацаанд эдгэрээгүй үрэвсэл нь бөөрийг гэмтээх аюултай.
Шалтгаан
Бөөрний үрэвсэл дараах шалтгааны улмаас үүсдэг:
- Хоолой өвдөх – Хоолойөвдсөнөөс 1-2 долоо хоногийн дараагаар бөөр үрэвсэж болно. Учир нь хоолойн өвчинтэй тэмцэх эсрэг биетүүд ихээр ялгарч бөөрний түүдгэнцэрт шүүгдэн үлддэг. Ингэснээр бөөр үрэвсдэг байна.
- Бактерийнхалдвар – Зарим тохиолдолд судсаар бактери халдварлаж, зүрхний хавхлагуудыг халдварт өртөхөд хүргэдэг. Зүрхний хавхлага халдвар авах нь бөөрний түүдгэнцэрийн үрэвсэлтэй холбоотой боловч яг нарийн механизмыг одоог хүртэл тогтоогоогүй байна.
- Вирусийнхалдвар – ДОХ, элэгний В болон С вирус зэрэг вирусийн халдварууд нь бөөрний үрэвслийг өдөөдөг.
- Чононяр – Архаг хэлбэрийн дархлааны өвчин болох чонон яр нь зүрх, бөөр, уушги, үе мөч болон арьсанд нөлөөлдөг.
- Дархлаатайхолбоотой уушгины өвчин – Хатгалгаатай төстэй шинж тэмдэгтэй энэ уушгины өвчин нь дотуур цус алдалт, бөөрний үрэвсэлд хүргэх аюултай.
- Васкулит – Венийн судас томорч, бүдүүрч үрэвсдэг өвчин юм.
Дараах өвчнүүд нь бөөрний түүдгэнцэрийг сорвижуулдаг.
- Цусны даралт өндөр байх
- Чихрийн шижингээс үүдэлтэй бөөрний өвчин
Зарим тохиолдолд бөөрний үрэвсэл явагдаж байгааг анзааралгүй бөөрний дутагдалд орох магадлал байдаг. Тиймээс бие засах давтамж, шээсний өнгө зэргийг ойр ойрхон анхаарч байгаарай.
Шинж тэмдэг
Бөөрний үрэвслийн анхдагч шинж тэмдэг бол бие засах давтамж өөрчлөгдөж эхлэх юм. Бусад шинж тэмдгүүд:
- Ягаан/кокакола шиг өнгийн шээс гарах
- Хөөсөрхөг шээс гарах
- Цусны даралт ихсэх
- Гар, нүүр, хөл, хэвлий хэсгээр хавагнаж хөөх
- Маш ихээр ядарч сульдах
- Нуруу өвдөх зэрэг орно.
Хүндрэлүүд
Бөөрний түүдгэнцэрийн үрэвсэл үүсвэл цусыг шүүх чадвар алдагдах, бөөрийг гэмтээх аюултай. Дараах хүндрэлүүд үүсч болох юм. Үүнд:
- Бөөрний архаг дутагдал– Цусыг шүүж, шаардлагагүй бодисыг шээс рүү дамжуулах чадвар алдагдаж биед шаардлагагүй бодис үлдээн улмаар бөөрний дутагдал үүсдэг.
- Бөөрний хурц дутагдал– Бөөрний цус шүүх чадвар бүрэн алдагдаж улмаар бөөр шилжүүлэн суулгах мэс ажилбар шаардлагатай болдог өвчин юм.
- Цусны даралт ихсэх– Цусанд шүүгдээгүй илүүдэл бодис их байгаагаас цусны даралт ихсэж болно.
- Уураг шээсэнд хэт ихэссэнээрцусан дах хэмжээ багасаж улмаар нүд, хөл, хэвлий хэсгээр хавдахад хүрдэг.
Урьдчилан сэргийлэх
Бөөрний үрэвслээс урьдчилан сэргийлэхийн тулд дараах зүйлсийг анхаарна уу.
- Хоолойн өвчнийг цаг алдалгүй эдгээх
- ДОХ болон элэгний вирусээр халдварлахаас сэргийлэн бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэх
- Цусны даралтыг тогтвортой барих
Зөвлөгөө
Мэргэжлийн эмчид заавал хандан тохирсон эмэн болон эмэн бус эмчилгээ, дэглэм мөрдөх!
Ахуйн нөхцөлд авах арга хэмжээ
- Давсны хэрэглээг багасгах
- Уураг багатай хүнс хэрэглэх
- Илүүдэл жинтэй бол жингээ хасах
- Чихрийн шижинтэй бол сахарын хэмжээг хянах
- Тамхинаас гарах
Гэрийн нөхцөлд хэрэглэж болох зүйлс
Лууван, өргөст хэмхийн шүүс
Судаснаас хорт бодисыг гадагшлуулах нь бөөрний үрэвсэлд хамгийн чухал нөлөө үзүүлнэ. Луувангийн шүүс нь цусыг цэвэршүүлж, бөөрний үрэвслийг намдаадаг бол өргөст хэмх нь дотор эрхтнүүдийг цэвэршүүлдэг.
- 1ш лууван, 1ш өргөст хэмхийг бутлагч машинаар бутлан шүүс гарган өдөрт 3-4 удаа 1 сарын турш ууж хэрэглэнэ.
- Гадил жимс
Гадил жимс нь бөөрний өвчнөөс үүдэлтэй өвдөлтийг намдаадаг бөгөөд протейн багатай учир зөв хоололт болно. Мөн бөөрийг цэвэршүүлэх үүрэг гүйцэтгэдэг.
- Өдөрт 3ш гадил жимс иднэ.
Жүрж болон зөгийн бал
Жүрж нь С витаминаар баялаг тул бөөрөнд сайн нөлөө үзүүлнэ. Харин зөгийн бал түүдгэнцэрийн үрэвслээс үүдэн бөөрийг сорвижихоос сэргийлдэг.
- 1 аяга жүржийн шүүсэнд 1 халбага зөгийн бал хутгаж өдөрт 2 удаа 1 сарын турш ууж хэрэглэнэ.
Халуун жин тавих
Нурууны өвдөлт болон хэвлийгээр өвдөж байгаа бол халуун жин тавьж намдаах бөгөөд дараах байдлаар жинг бэлтгэнэ.
- 1 аяга цагаан будааг даавуун алчууранд хийж амыг нь битүүлэх (даавуун алчуур байхгүй бол оймс хэрэглэж болно.)
- Битүүлсэн жингээ богино долгионы зуух эсвэл овенд 5-15 минут халааж өвдөж байгаа хэсэгт жин тавих
- Бүлээн болсон бол дахин халааж тавина.
Ус уух
Бөөрний үрэвслийн үед бие засах нь холдож, өтгөн хар бараан өнгийн шээс гардаг тул ус ихээр уух хэрэгтэй.
- Өдөрт 6-8 аяга тасалгааны температурт байлгасан ус ууна.
Эмчилгээ
Нийтлэг эмчилгээ
- Цусны даралт бууруулах эмчилгээ
- Үрэвсэл дарах антибиотик
- Бөөрний үйл ажиллагааг дэмжих эмчилгээ хийгддэг.
Оношилгоо
Бөөрний үрэвслийг оношлоход дараах шинжилгээнүүдийг өгөх шаардлага гарна.
- Шээсний шинжилгээ
- Цусны шинжилгээ
- Бөөр гэмтсэн эсэхийг шалгахын тулд рентген зураг, компьютер томограф хийлгэх
- Хэвлийн хэт авиан шинжилгээ
- Бөөрнөөс эдийн дээж авах