Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Умайн салстын үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Харшил
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • Ясны сийрэгжилт
    • Бүгд
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ

Бөөрний дутагдал

Шалтгаан Шинж тэмдэг Хүндрэлүүд Урьдчилан сэргийлэлт Зөвлөгөө Эмчилгээ

Бөөр нь цусан дахь илүүдэл бодисыг шүүх чадвараа алдахыг бөөрний архаг дутагдал гэнэ. Бөөрний цэвэршүүлэх үүрэг алдагдахад цусанд хорт бодисууд хуримтлагдаж аюултай түвшинд хүрдэг.

Бөөрний дутагдал нь хэдэн цагийн дотор эсвэл хэдэн өдрийн дотор хүндрэх аюултай бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай. Бөөрний архаг дутагдал аюултай өвчин боловч эдгэрэх боломжтой өвчин юм.

Шалтгаан

Дараах шалтгааны улмаас бөөрний архаг дутагдал үүсдэг:

  • Бөөрний цусан хангамжбагасах
  • Бөөрнийгэмтэх
  • Шээсний суваг бөглөрөх

Бөөрний цусан хангамж багасах шалтгаан

  • Цус алдах
  • Даралтбууруулах эм хэрэглэх
  • Зүрхний шигдээс
  • Зүрхний өвчин
  • Халдвар
  • Элэгний дутагдал
  • Аспирин, ибопруфенхэрэглэх
  • Шингэний дутагдал зэрэг орно.

Бөөрний гэмтэл үүсэх шалтгаан

  • Бөөрний ойролцоох артерийн судсанд бүлэн хурах
  • Бөөрний түүдгэнцэрийн үрэвсэл
  • Цусан дахь улаан эс хэт ихзадрах
  • Бөөрний халдвар
  • Дархлалынсистемийн өвчнүүд
  • Эмийнгаж нөлөө
  • Тромбоцитопени
  • Алкоголь,кокайны хордлого
  • Васкулит

Шээсний суваг бөглөрөх шалтгаан

  • Давсагныхорт хавдар
  • Шээсний сувагт бүлэн хурах
  • Умайнхүзүүний хорт хавдар
  • Бүдүүн гэдэсний хорт хавдар
  • Түрүү булчирхайнтомрол
  • Бөөрний чулуу
  • Давсагныхэт ачаалал
  • Түрүү булчирхайн хорт хавдар зэрэг орно.
  • Нас ахих
  • Доодмөчдийн судасны битүүрэл
  • Чихрийн шижин
  • Цусны даралтихсэх
  • Зүрхний дутагдал
  • Бөөрний өвчин
  • Элэгний өвчингэх мэт

Шинж тэмдэг

  • Шээснийгарц багасах
  • Хөл, шагай хэсгээр хавагнах
  • Толгой эргэх
  • Амьсгалдавчдах
  • Ядарч сульдах
  • Хүндэрсэнүед таталт өгөх
  • Зүрх дэлсэх
  • Цээжин дээр даржбуй мэт өвдөх зэрэг шинж тэмдэг ажиглагддаг.

Хүндрэлүүд

  • Уушги устах
  • Зүрхний үнхэлцэг, булчингийн үрэвсэл
  • Булчингийн сулрал
  • Бөөр шилжүүлэн суулгалт
  • Нас барах– Бөөрний үйл ажиллагаа зогссоноор үхэлд хүргэх аюултай.

Урьдчилан сэргийлэлт

Бөөрний архаг дутагдлаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжгүй ч дараах зүйлсэд анхаарал хандуулвал дутагдалд орох магадлал буурах боломжтой.

  • Өвчин намдаах эм ойр ойрхон хэрэглэхгүй байх – Өвчин намдаах эмийг аль болох бага хэрэглэж байгаарай. Ялангуяа аспирин, ибопруфен зэргийн эмнүүд нь бөөрөнд сөрөг нөлөө үзүүлдэг.
  • Бусад төрлийн бөөрний өвчин туссан үед даруй эмчлэх – Бөөрний түүдгэнцэрийн үрэвсэл, бөөрний чулуу, давсагны үрэвсэл гэх зэргийн өвчнүүдийг хүндрэхээс нь өмнө эмчлэх хэрэгтэй.
  • Алкоголь, кофе зэргийг их хэмжээгээр хэрэглэхгүй байхыг хичээгээрэй.

Зөвлөгөө

Бөөрний архаг дутагдлын эмчилгээг хурдасгахын тулд тодорхой гам барих шаардлагатай байдаг.Үүнд:

  • Калигаар баялаг хүнс хэрэглэх – Гадил, төмс, улаан лооль зэргээс татгалзаарай. Харин алим, байцаа, шош, усан үзэм, гүзээлзгэнэ зэргийг идэх нь биед сайнаар нөлөөлнө.
  • Давс багатай хоол идэх – Давсалсан болон даршилсан ногоо, даршилсан мах, бяслаг зэргээс татгалзан өдөр тутмын хүнсэнд хэрэглэх давсны хэмжээг багасгаарай.
  • Фосфор багатай хүнс хэрэглэх – Бяслаг, сүү, хатаасан буурцаг шош, самар зэргийг идэх хэрэггүй.

Хэрэв бөөр бүрэн эдгэрсэн тохиолдолд хэвийн хооллож болно.

Эмчилгээ

Бөөрний архаг дутагдлын үед эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай. Эмнэлэгт хэвтсэнээр дараах эмчилгээг хийж болно. Үүнд:

  • Цусан дахь шингэний хэмжээг тогтворжуулах эмчилгээ
  • Цусан дахь кали тогтворжуулах эмчилгээ
  • Цусан дахь кальци тогтворжуулах эмчилгээ
  • Цуснаас хорт бодисуудыг гаргаж, цэвэршүүлэх эмчилгээ
  • Бөөрний үйл ажиллагаа бүрэн зогсвол бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийх хэрэгтэй.
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Амьсгал давчдах, Зүрх дэлсэх, Таталт өгөх, Толгой эргэх, Хөл хавагнах, Шээсний гарц багасах, Ядарч сульдах
Д Цолмон
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Ходоодны хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:47
  • Элэгний хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:40
  • Хөхөөр хооллоход тохиромжтой байрлалуудХөхөөр хооллоход тохиромжтой байрлалууд2021-01-14 - 17:55
  • Жирэмслэлт болон ажил эрхлэлт2021-01-14 - 17:41
  • Жирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэмЖирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэм2021-01-14 - 17:12

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Буйлны үрэвсэл Бөөрний архаг үрэвсэл
Scroll to top