Хоолны хордлого
Нян, вирус, жижиг шимэгчтэй хүнс идэхэд хоолны хордлого болдог.
Хоол хүнсийг хийх ямар ч дамжлагад эдгээр зүйлс халдварлан хүнсэнд орж болно. Чанарын шаардлага хангахгүй орчинд хоол бэлтгэх, халдвартай нөхцөлд хоол хийх зэргээс хоолонд халдвар орох магадлалтай.
Хоол идсэнээс хэдэн цагийн дараа бөөлжих, гүйлгэх, дотор муухайрах шинж тэмдгүүд илрэх бөгөөд хөнгөн зэргийн хордлогын үед эмчилгээ хийлгүйгээр эдгэрдэг. Харин хүнд хордлого болсон бол түргэн тусламж дуудаарай.
(Түргэн тусламж – 103)
Шалтгаан
Хүнсийг буруу ургуулах, хураах, хадгалах, боловсруулах зэргээс хүнсэнд нян орж болох бөгөөд нэг хүнснээс бусад хүнсэнд дамждаг.
Нөлөөлөх хүчин зүйлс:
- Насанд хүрсэн хүн – Дархлаа суларсан үед хоолны хордлого авдаг.
- Жирэмсэн эмэгтэйчүүд – Дааврын өөрчлөлт нь нянд өртөмтгий болгодог.
- Бага насны хүүхдүүд – Дархлаа нь хангалттай хүчтэй байдаггүй.
Шинж тэмдэг
- Дотор муухайрах
- Бөөлжих
- Гүйлгэх
- Хэвлийгээр өвдөх, базлах
- Халуурах
Хүндрэл
Байнгын бөөлжиж, гүйлгэснээр шингэн ихээр алдах, толгой эргэх зэрэг шинж тэмдгүүд ажиглагдана.
Урьдчилан сэргийлэлт
- Хоол идэхээс өмнө гараа тогтмол угааж байх
- Халуун усаар, савандаж гараа угааж байх
- Хоол хийхдээ гараа угаах
- Түүхий хоол идэхгүй байх
- Түүхий махыг бусад хүнснээс тусад нь хадгалах
- Шүүрхий хоол хийхгүй байх
- Найдвартай үйлдвэрт хийгдээгүй бүтээгдэхүүн идэхгүй байх
Зөвлөгөө
Хэрэв хоолны хордлогын дараах 48 цагийн дотор гүйлгэлт зогсохгүй бол эмчид хандаарай. Гэрийн нөхцөлд дараах арга хэмжээг авна.
- Хэдэн цагийн турш хоол идэхээ зогсоож, зөвхөн ус уугаарай.
- Хоросол найруулж уух
- 1 халбага давс, 4 халбага элсэн чихрийг 1л усанд найруулж өдрийн турш бага багаар ууна.
- Хоол идэж эхлэхдээ шөл, бантан идэх
- Гүйлгэлт зогстол өөх тостой хоол, сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх
- Амрах
Эмчилгээ
Хоолны хордлогын үеэр шингэн нөхөх, антибиотик хэрэглэж нян бактерийг устгах арга хэмжээ авна.