Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ

Жирэмслэлт болон ажил эрхлэлт

2021-01-14/ Ээж ба хүүхэд

Жирэмслэлтийн хугацаанд ажлаа хийж болох уу?

Жирэмслэлт хэвийн явагдаж байгаа болон та хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаггүй бол жирэмсний амралтаа авах хүртлээ ажлаа хийх боломжтой. Төрөлт дөхөхийн хэрээр амархан ядардаг учраас биеэ зовоохгүй байх нь чухал гэдгийг санаарай.
Хүүхэд төрсний дараагаар та маш завгүй болох учраас жирэмсний амралтаа цагт нь авч, өөртөө илүү их цагийг зарцуулаарай.

Жирэмслэлтийн хугацаанд мэргэжлийн дүр төрхөө хэрхэн хадгалах вэ?

Жирэмслэлт мэдээж таны ажлын бүтээмжид нөлөөлнө. Жирэмслэлтийн эхний гурван сар болон сүүлийн 3 сард ядрах, бие тавгүйрхэх, төвлөрөхөд хүндрэлтэй байх зэрэг шинж тэмдгүүд түгээмэл бөгөөд харин жирэмслэлтийн дунд үед төвлөрөх чадвар болон эрч хүч өндөр байдаг.

Ажил дээр жирэмсний хордлогоо хэрхэн зохицуулах вэ?

Ихэнх эмэгтэйчүүдэд жирэмслэлтийн аль нэг хугацаанд хордлогын шинж тэмдэг илэрдэг. Хэрвээ жирэмсний хордлогын шинж тэмдэг илэрвэл эмчээсээ эдгээр шинж тэмдгүүдийг бууруулах аргуудын талаар зөвлөгөө авах хэрэгтэй.

Хэрвээ ойр ойрхон бөөлжих гээд байвал ажлын ширээнийхээ ойролцоо гялгар уут, алчуур, ам зайлагч бэлдэж тавих хэрэгтэй. Мөн ариун цэврийн өрөө рүү явах хамгийн дөт замыг тодорхойлоорой.

Жирэмсний хордлогын шинж тэмдэг нь хүнд, үргэлжлэх хугацаа нь урт байвал төлөвлөж байсан хугацаанаасаа өмнө удирдлагадаа мэдэгдэх шаардлагатай болно. Жирэмсний хордлого 3 дахь сараас буурдаг учраас цаашид амралт авах хүртэл хугацаанд хэвийн ажиллах боломжтой.

Ажил дээрээ хэрхэн тухтай байх вэ?

  • Завсарлага ав. Хэрвээ зогсоо ажил хийдэг бол ажлын дундуур завсарлага авч хөлөө дээш өргөж амраах, нааш цааш алхаж цусны эргэлтийг нь сайжруулж байх хэрэгтэй.
  • Хөдөлгөөнтэй бай. Суугаа ажил хийдэг бол 2 цаг тутамд босч алхах хэрэгтэй. Ингэснээр хөл, тавхай хавагнахаас сэргийлж, ажлаа хийхэд илүү тухтай байх болно. Мөн алхаж байх үедээ хөнгөн сунгалтын дасгах хийж нуруугаа хамгаалж байгаарай.
  • Эвтэйхэн хувцас өмс. Хөлд эвтэйхэн гутал, чөлөөтэй хувцас өмсөх хэрэгтэй. Жирэмсний тирко өмсөж хөл хавагнах, судас бүдүүрэхээс сэргийлээрэй.
  • Ус сайн уух. Ширээн дээрээ усны сав байршуулж, тогтмол дүүргэж ууж байх хэрэгтэй. Мөн усны саваа дүүргэх, ариун цэврийн өрөө рүү орох гэж босох зуураа хөлөө хөдөлгөж, биеийн чилээгээ гаргах боломжийг бүрдүүлэрэй.
  • Цагтаа хооллох. Тогтмол цагт хооллосноор жирэмсний хордлогын шинж тэмдгийг бууруулах, цусан дахь чихрийн хэмжээг тогтмол барихад тусалдаг. Аль болох шим тэжээлтэй, эрүүл хоол идэж, жирэмсний үеийн өтгөн хаталтыг багасгах зорилгоор эслэг ихтэй хүнсний бүтээгдэхүүн сайн хэрэглээрэй.
  • Олон давталтат үйлдлээс үүдэлтэй гэмтлээс урьдчилан сэргийлэх. Жирэмсэн эмэгтэйчүүдэд бугуйн сувгийн хам шинж үүсэх эрсдэл өндөр байдаг. Дааврын нөлөөтэйгөөр биед шингэн хуримтлагдсанаас бугуйн сувагт үзүүлэх даралт нэмэгдэж тус  мэдрэлийг цочроох магадлал өндөр байдаг байна. Тиймээс компьютер дээр сууж байхдаа гараа тогтмол амрааж байх хэрэгтэй.
  • Ажлын байранд өөрчлөлт хийх хүсэлт гаргах. Таны суудаг хэсэг агааржуулалт муутай, суудал тань тухгүй байх зэрэг асуудал байвал ажил олгогчоосоо ширээний байрлал, сандал зэргийг солих хүсэлт гаргаарай.
  • Стрессийг бууруулах. Та ажлын байран дээрх стрессээр аль болох зайлсхийгээрэй. Уурлаж бухимдсан үедээ цэвэрт агаар 5 минут алхах, дуртай дуугаа сонсох, амьсгалын дасгал хийх зэрэг байдлаар стрессээ удирдаж сураарай.
  • Боломж олдвол амар. Ажил дээрээ ачаалал ихтэй байдаг бол ажлын бус цагаар аль болох их амрах хэрэгтэй.

Ямар тохиолдолд ажил хийж болохгүй вэ?

Хэрвээ танд дараах жирэмсний хүндрэлүүд үүсвэл жирэмсний амралтаа хугацаанаас нь өмнө авах шаардлагатай.

  • Дутуу төрөх магадлалтай
  • Цусны даралт өндөртэй эсвэл манас таталтын урьтал үе тохиолдох эрсдэлтэй
  • Ихэс ховхролттой гэж оношлогдох
  • Ургийн хөгжил хэвийн бус явагдах

Жирэмсний амралтаа авах хугацаанаас өмнө ажлаа хийх боломжгүй болбол яах вэ?

Таны биеийн байдлаас шалтгаалан 60 хоногоос эрт чөлөө авах шаардлагатай тохиолдолд хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас бичүүлэх бөгөөд хэрвээ нэг сараас дээш хугацаагаар өвчилсөн тохиолдолд ажил олгогч тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс нийгмийн даатгалын шимтгэлийг төлж таны жирэмсний эмнэлгийн хуудас авахаас өмнөх хугацааг таслахгүй байхаар зохицуулна.

Жирэмсний тэтгэмж авах эрх үүсэхийн тулд та жирэмсний амралт авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байх, үүнээс сүүлийн 6 сар нь тасралтгүй төлсөн байх шаардлагатай. Энэ нөхцөлийг хангаагүй тохиолдолд жирэмсний, амаржсаны тэтгэмж авах эрх үүсэхгүй гэж ойлгоно.

Жирэмслэлт, төрөлттэй холбоотой хөдөлмөрийн тухай хуулийн заалтууд

  • Жирэмсэн эмэгтэй, 3 хүртэл насны хүүхэдтэй эхийг ажлаас халахыг хориглох. Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно. /Сахилга батын ноцтой зөрчил гаргасан бол энэ заалтад хамаарахгүй. Хэрэв жирэмсэн байх үед эсвэл хүүхдээ харж байх хугацаанд таныг ажлаас халсан бол шүүхэд нэхэмжлэх гаргах эрхтэй./
  • Хүүхэд хөхүүлэх, асрах завсарлага нэмж олгох. Амрах, хооллох, нийтийн завсарлагаанаас гадна хүүхдээ хөхүүлэх, асрахад зориулан 6 сар хүртэлх насны хүүхэдтэй эсвэл 1 хүртэлх насны ихэр хүүхэдтэй эхэд 2 цагийн, 6 сараас нэг хүртэлх насны, түүнчлэн нэг нас хүрсэн боловч эмнэлгийн дүгнэлтээр зайлшгүй асаргаа шаардагдах хүүхэдтэй эхэд 1 цагийн завсарлага нэмж олгоно. Хүүхэд хөхүүлэх, асрах завсарлагыг ажилласан цагт оруулан тооцно.
  • Хүүхэд асрах чөлөө олгох. Амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, 3 хүртэлх насны хүүхэдтэй эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч түүнд хүүхэд асрах чөлөө олгоно. Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө.
  • Шөнийн буюу илүү цагаар, албан томилолтоор ажиллуулахыг хязгаарлах. Жирэмсэн эмэгтэй, 8 хүртэлх насны хүүхэдтэй эх, 16 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эхийг өөрөө зөвшөөрөөгүй тохиолдолд шөнийн буюу илүү цагаар, түүнчлэн албан томилолтоор ажиллуулахыг хориглоно.
  • Жирэмсэн эмэгтэй, хөхүүл хүүхэдтэй эхийн ажлын цагийг хорогдуулах буюу өөр ажилд шилжүүлэх.Хөдөлмөрийн нөхцөлийг хөнгөлөхөөр эмнэлгийн дүгнэлт гарсан бол жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эмэгтэйн ажлын цагийг хорогдуулах буюу эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд шилжүүлж болно. Хэрэв өөр ажилд шилжүүлсэн хугацаанд цалин хөлс нь буурсан бол түүний урьд авч байсан болон одоо авч байгаа цалин хөлсний зөрүүтэй тэнцэх олговор олгоно.

Эх сурвалж: www.babycenter.mn, www.legalinfo.mn

 

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://edoctor.mn/wp-content/uploads/ajil-jiremslelt.webp 608 1080 eDoctor https://edoctor.mn/wp-content/uploads/2020/12/edoctor-logo.png eDoctor2021-01-14 17:41:012023-03-20 15:44:31Жирэмслэлт болон ажил эрхлэлт

Мэдээллээс бүү хоцор

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийн зөвшөөрсөнд тооцно.

 Холбоотой мэдээлэл

“Ковид-19 ба жирэмслэлт” хамгийн түгээмэл асуултын хариултууд
Жирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэм
Жирэмсний үед хамгийн түгээмэл тохиолддог 7 хүндрэл

 Шинэ нийтлэл

  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05
  • Өсвөр насны жирэмслэлт амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?2022-11-30 - 16:32
  • Хооллолтын бэрхшээл ба түүний төрлүүд2022-11-30 - 16:30

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Жирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дү... Хөхөөр хооллоход хамгийн тохиромжтой ба...
Scroll to top