Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ

Эрчүүд мэдэхэд илүүдэхгүй эрүүл мэндийн баримтууд

2021-05-12/ Бэлгийн боловсрол

Хэрхэн бэлгийн чадавхаа хадгалах вэ?

Урт хугацааны туршид тогтмол бэлгийн харьцаанд орох нь насжилтад эерэгээр нөлөөлөхөөс гадна бэлгийн чадавхаа хадгалахад ч мөн тустай байдаг байна. Харин тогтмол бус бэлгийн амьдрал нь бэлгийн сулралд хүргэх эрсдэлтэй гэнэ. Бэлгийн чадавхад эерэгээр нөлөөлдөг дараагийн хүчин зүйл бол бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх юм. Эрт оношилгоо, эмчилгээ хийгдээгүй тохиолдолд энэ нь дан ганц бэлгийн чадавхад нөлөөлөх төдийгүй үргүйдэл ба бусад эд, эрхтний эмгэг үүсэх шалтгаан болдог.

Эрчүүд хэдэн нас хүртэл эр бэлгийн эс боловсруулах боломжтой байдаг вэ?

Биеийн эрүүл мэнд ба онцлогоос шалтгаалан хэдэн ч нас хүртлээ эр бэлгийн эс боловсруулах болох боломжтой байдаг тул энэ асуултад тогтсон нэг хариулт өгөх боломжгүй. Жишээ нь, 2012 онд хамгийн өндөр насандаа аав болсон хүнээр 96 настай эр тэмдэглэгдэж байсан. Зарим тохиолдолд 80-90 настайдаа ч өөрийн хүүхдээ өлгийдөн авах боломжтой байхад, 20 насандаа үргүй болсон тохиолдлууд ч багагүй байдаг. Залуу насанд үргүйдэх тохиолдлын 90% нь бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилснөөс үүссэн байдаг. Эрт оношилгоо, эмчилгээ хийлгээгүй, нөхцөл байдлыг даамжруулсны улмаас ийм үр дүнд хүрдэг байна.

Үргүйдэлд нөлөөлөх бусад хүчин зүйлс:

  • Төрөлхийн сперматогенезийн эмгэг (сперматогени гэж нэрлэгдэх биеийн эсээс эр бэлгийн эс үүсэж хөгжих үзэгдлийг сперматогенез гэж нэрлэнэ)
  • Крипторхизм (1 эсвэл 2 төмсөг буугаагүй эмгэгийг хэлнэ)
  • Гахайн хавдар. Цаг тухайд нь оношилж, шаардлагатай эмчилгээг хийгээгүй тохиолдолд ирээдүйд үргүйдэлд хүргэж болзошгүй

Бэлгийн замын далд халдварын үр дагавар юунд хүргэж болзошгүй вэ?

Нэгдүгээрт далд халдвар буюу эхний хугацаанд илрэх онцгой шинж тэмдэггүй халдварт өвчин нь үргүйдэлд хүргэх боломжтой. Хоёр дугаарт хламидийн халдвар (шээс бэлгийн замын халдварт өвчин) нь ирээдүйд үе мөчний ноцтой эмгэг, шээсний сувгийн нарийсал зэрэг эмгэгүүд бий болох эрсдэлтэй байдаг. Эдгээр нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд жилд тогтмол нэг удаа халдварын шинжилгээ өгч хэвших шаардлагатай. Тэр дундаа хамгаалалтгүй, нэгээс дээш бэлгийн хамтрагчтай залуучууд үүнд онцгой анхаарах хэрэгтэй юм.

Томруулах шаардлагатай юу?

Бэлэг эрхтэн томруулах мэс ажилбарын дараагаар олон төрлийн бэрхшээлүүд бий болдог. Шархны эдгэх явц удаашрах, түүний улмаас эд эс үхжих зэрэг хүндрэлүүд үүсэх эрсдэлтэй. Үнэн хэрэгтээ үзэгдэх байдал нь сэтгэл зүйн талаас хүнд сэтгэл ханамж төрүүлэх ч бусдаар давуу тал байдаггүй байна. Эсрэгээрээ мэс ажилбарын дараагаар байгалийн мэдрэмж буурч бэлгийн амьдрал доройтох асуудлууд бий болдог.

Бэлэг эрхтний хэвийн хэмжээний талаарх ойлголт маш олон талтай байдаг. Микропенис буюу жижиг шодойн синдром гэх ховор тохиолдох эмгэг бий. Энэ нь төрөлхийн, дааврын өөрчлөлт, эр даавар болох тесторены ялгарал багасах зэрэг шалтгааны улмаас бий олно. Бэлэг эрхтэн 3 см ба түүнээс бага хэмжээтэй байх шинж тэмдгээр илэрнэ. Үүнээс давуу хэмжээтэй бол хэвийн гэж үздэг. Сонирхолтой баримт дурдахад Монгол эрчүүдийн хувьд бэлэг эрхтний хэмжээгээрээ дэлхийд 72-т жагсдаг байна.

Бэлэг эрхтний хөвч таслуулах нь эрүүл ахуйн асуудлыг шийдвэрлэдэг үү?

Энэ уламжлалт арга нь төвлөрсөн усан хангамж бий болоогүй үед анх хэрэглэгдэж эхэлсэн бөгөөд эрүүл ахуйн асуудлыг шийдвэрлэх арга замын нэг байжээ. Одоо үед эрүүл ахуйг хангах боломж хангалттай бий болсон учраас зайлшгүй хөвч таслуулах мэс ажилбарт орох шаардлагагүй болсон нь мэдээж. Үүний зэрэгцээ хөвч хөндөх нь эрт бэлгийн сулралтай болох эрсдэлийг багасгах бөгөөд бэлэг эрхтний хэт мэдрэг байдлыг бууруулдаг тул бэлгийн харилцаа үргэлжлэх хугацааг уртасгадаг байна.

Өдөрт хэдэн удаа ариун цэврийн өрөө ашиглах нь хэвийн байдаг вэ?

Өдөрт хэрэглэсэн шингэний хэмжээнээс шалтгаалах асуудал ч дараах нөхцөлд анхаарал хандуулах хэрэгтэй. Хэрэв та сарын туршид шөнийн цагт тогтмол 2-3 удаа босож бие зассан бол, шингэн гадагшлуулах явцад хүндрэлтэй байдал үүсч байгаа бол мэргэжлийн эмчид хандах шаардлагатай юм. Үүний шалтгаан нь түрүү булчирхай, шээсний сүв, шээс бэлгийн замын эд эрхтний эмгэг байх магадлалтай тул цаг алдалгүй оношилгоо, эмчилгээ хийлгээрэй.

Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой: 

Facebook , Instagram , Youtube 

 

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://edoctor.mn/wp-content/uploads/zurag.png 630 1200 Н. Хүслэн https://edoctor.mn/wp-content/uploads/2020/12/edoctor-logo.png Н. Хүслэн2021-05-12 10:56:512023-03-20 15:42:19Эрчүүд мэдэхэд илүүдэхгүй эрүүл мэндийн баримтууд

Мэдээллээс бүү хоцор

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийн зөвшөөрсөнд тооцно.

 Холбоотой мэдээлэл

Сулралтай болсноор бэлгийн амьдрал зогсох уу?
Эрчүүдийн нас баралтын тэргүүлэх 3 шалтгаан

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шүд тань хорхойтоод байна уу? Анхны сарын тэмдгийн талаар юу мэдэх хэрэгтэй...
Scroll to top