Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ

Шүд тань хорхойтоод байна уу?

2021-05-12/ Эрүүл бие

К витамин гэж юу вэ?

К витамин нь бидний биед зайлшгүй шаардлагатай эрдэс бодис юм. К1 болон К2 гэсэн хоёр төрөлд хуваагдана. Эхний төрөл нь гол төлөв ургамлын гаралтай, хоёр дахь төрөл нь амьтны гаралтай хүнсэнд агуулагддаг байна. Тэрээр ясыг бэхжүүлж, цусны бүлэгнэлтийг тогтворжуулах, кальци болон бусад нийлэгжилтийг дэмжих үүрэгтэй юм.

Ашиг тус

  • Зүрх судасны тогтолцооны өвчин үүсэхээс сэргийлдэг. Кальци ясанд зайлшгүй шаардлагатай эрдэс бодис ч судсанд сөрөг нөлөө учруулах эрсдэлтэй байдаг байна. Харин К2 витамин нь судсанд кальци хуримтлагдахаас сэргийлдэг бөгөөд ингэснээр аливаа нэг зүрх судасны тогтолцооны эмгэгийн эрсдэлийг бууруулдаг байна.
  • Шүдний эрүүл байдлыг сайжруулна. Остеокальцийн уураг нь шүд цоорох өвчин ба бусад гэмтлээс хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Тэрээр хүний биед зөвхөн К витамины тусламжтайгаар идэвхэждэг байна.
  • Ясыг бэхжүүлдэг. Цаг хугацааны явцад яс зарим органик бус бодисыг алдаж илүү эмзэг болдог байна. Биед хангалттай хэмжээний К витамин агуулагдсанаар кальцийг нэгтгэж эхэлдэг бөгөөд ингэснээр ясыг бэхжүүлж, хугарах эрсдэлийг бууруулдаг байна.

Ямар хүнсэнд К витамин агуулагддаг вэ?

Бусад витаминуудын адилаар нэмэлт бэлдмэл хэлбэрээр авч болох ч хоол хүнсний буюу байгалийн аргаар авах нь илүү үр дүнтэй юм. К витамин нь өөхөнд уусдаг, өөрөөр хэлбэл хүний биед шингэхийн тулд өөх тос зайлшгүй шаарддаг гэдгийг та мартаж болохгүй. Хэрэв та өөх тос агуулсан бүтээгдэхүүн нэмэлгүйгээр нэг аяга бууцай идсэн ч витаминыг жижиг хэсэг ч биед шингэхгүй байна. Эдгээр нь омега-3, омега-6 тосны хүчил агуулсан хоол хүнстэй зохицдог.

  • Байцаа
  • Бууцай
  • Шар манжин
  • Брюссель байцаа
  • Брокколи
  • Хэрээний нүд
  • Салат навч
  • Хулуу
  • Нарс модны самар
  • Нэрс
  • Эдамаме шош

Өдөрт авбал зохистой К витамины хэмжээ

Таны хоол хүнс болон бусад эх үүсвэрээс авах шаардлагатай К витамины зохистой хэмжээг дор дурдав. Ихэнх тохиолдолд хүмүүс хоол хүнсээр дамжуулан өөрт шаардлагатай амин хэмжээг авдаг байна.

Насны ангилал Зохих хэмжээ өдөрт
0-6 сар 2 микрограмм
7-12 сар 2.5 микрограмм
1-3 нас 30 микрограмм
4-8 нас 55 микрограмм
9-13 нас 60 микрограмм
14-18 нас 75 микрограмм
19 ба түүнээс дээш насны эмэгтэй 90 микрограмм
Жирэмсэн болон хөхүүл эх 19-с доош нас 75 микрограмм
Жирэмсэн болон хөхүүл эх 19-50 90 микрограмм
14-18 насны эрэгтэй 75 микрограмм
19 ба түүнээс дээш насны эрэгтэй 120 микрограмм

К витамин нэмэлтээр хэрэглэх нь эрсдэлд хүргэх үү?

Зохих хэмжээний хоол хүнснээс авах К витамины хэрэглээ ямар нэгэн гаж нөлөө дагуулдаггүй. Харин эмч, мэргэжилтний зааварчилгагүй уг витаминыг дур мэдэж нэмэлтээр хэрэглэж болохгүй. Учир нь зарим эм бэлдмэл нь К витамины үйлчилгээнд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Үүнд: антацид, цус шингэлэх эм, аспирин, хорт хавдар таталт, өндөр холестерин зэрэг өвчний эм багтана.

PS: Энэхүү нийтлэл нь зөвлөмж өгөх зорилготой. Өөрт илрэх шинж тэмдгүүдийг анхааралтай ажиглаж, зөв таних шаардлагатай бөгөөд хэрэв байдал хүндэрсэн тохиолдолд та заавал мэргэжлийн эмчид хандах шаардлагатай гэдгийг анхааруулж байна.

Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой: 

Facebook , Instagram , Youtube 

 

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://edoctor.mn/wp-content/uploads/k-vitamin.webp 630 1200 Н. Хүслэн https://edoctor.mn/wp-content/uploads/2020/12/edoctor-logo.png Н. Хүслэн2021-05-12 10:56:052023-03-20 15:42:21Шүд тань хорхойтоод байна уу?

Мэдээллээс бүү хоцор

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийн зөвшөөрсөнд тооцно.

 Холбоотой мэдээлэл

Шим тэжээлээр хамгийн баялаг 10 хүнс
Өөх шатаалтыг нэмэгдүүлэх 11 хүнсний бүтээгдэхүүн
Хэрхэн 70 нас хүртлээ өөрийн шүдээ хадгалах вэ?
Жирэмсэн үед хамгийн ашиг тустай хүнсний бүтээгдэхүүн

 Шинэ нийтлэл

  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05
  • Өсвөр насны жирэмслэлт амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?2022-11-30 - 16:32
  • Хооллолтын бэрхшээл ба түүний төрлүүд2022-11-30 - 16:30

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Харшил уу? Ханиад уу? Эрчүүд мэдэхэд илүүдэхгүй эрүүл мэндийн ...
Scroll to top