Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ

Нойр булчирхайн үрэвслийн талаарх таны мэдэх ёстой зүйлс

2021-08-13/ Эрүүл бие

Нойр булчирхайн үрэвсэл гэж юу вэ?

Нойр булчирхай нь хэвлийн хөндийн дээд хэсэгт ходоодны араар байрладаг уртавтар хэлбэртэй хоол боловсруулах болон дотоод шүүрлийн үүрэгтэй эрхтэн юм.

Үүрэг:

  • Хоногт 1-1,5 литр амилаза, липаза зэрэг фермент агуулсан уураг, нүүрс ус, өөх тос задлах шүүсийг нарийн гэдэс рүү ялгаруулж хоол боловсруулалтад оролцоно
  • Нойр булчирхайн өвөрмөц эсээс инсулин ялгарах ба 6-7 мг инсулин байнга хадгалагдаж байдаг. Өдөрт 2 мг инсулин цусанд орж цусны чихрийн түвшинг хэвийн хэмжээнд барьж дотоод шүүрлийн үүрэг гүйцэтгэнэ

Хэд хэдэн шалтгаан болоод хүчин зүйлсийн улмаас нойр булчирхайн фермент хэт идэвхжиж өөрийн эд эсээ задалж хайлуулснаар гэмтээдэг эмгэгийг нойр булчирхайн үрэвсэл гэнэ.

Цочмог болон архаг нойр булчирхайн үрэвслүүд ямар ялгаатай байдаг вэ?

Эмгэг жам, шалтгааны хувьд адил боловч биед илрэх зовуурийн хувьд архаг үрэвсэл нь арай бүдэг байдаг онцлогтой. Оношилгоо эмчилгээний хувьд адил ч өвчний тавилангийн хувьд эрс ялгаатай юм. Цочмог үрэвслийн хүндэрлээс үүдэх эндэгдэл нь харьцангуй өндөр байдаг байна.

Тус өвчний тархалт хэр их байдаг вэ ?

Хэвлийн хөндийн цочмог өвчнүүдийн дотор нойр булчирхайн үрэвсэл 15% эзэлдэг. АНУ-д жил бүр ойролцоогоор 300,000 нойр булчирхайн цочмог үрэвсэл тохиолдож, 10-20% хүндэрч, 3000 орчим хүн нас бардаг байна. Манай улсын хувьд нийт тохиолдлуудын 58-90% нь архины шалтгаант нойр булчирхайн үрэвсэл эзлэх бөгөөд энэ сүүлийн үед ихсэх хандлагатай байгаа аж. 30-60 орчим насны эрчүүдийн дунд илүүтэй тохиолдож байна.

Нойр булчирхайн үрэвсэл юунаас болж үүсдэг вэ?

Хооллолт болон согтууруулах ундааны хэрэглээ

Хэт их өөх тостой, хайрч хуурсан эсвэл царцуу хоол идэх, согтууруулах ундаа, айраг холих зэрэгт нойр булчирхай үүргээ гүйцэтгэн тэдгээрийг задлах ферментийг хэт ихээр ялгаруулснаар өөрийн эд эсээ хайлуулж гэмтээдэг. Архи нь нойр булчирхайн шүүрэл доош нарийн гэдэс рүү чөлөөтэй дамжих цоргоны амсрыг агшааж байдаг тул булчирхайд дотоод даралт нэмэгдэн эмгэг үүсэх нөхцөлийг улам нэмэгдүүлнэ.

Цөсний замын өвчнүүд

Цөсний ерөнхий цорго болон нойр булчирхайн цорго нь нэг дор байрладагтай холбоотой цорго цөсний чулуугаар бөглөрөх, сорвижиж нарийсах, удаан хугацаагаар агших зэргээс үүдэн цөс нойр булчирхайн цорго руу дамжин ферментийг хэт идэвхжүүлдэг байна.

Эрсдэлт хүчин зүйлс:

  • Хэвлийн хөндийн битүү болон нэвтэрсэн гэмтлийн дараа
  • Хэвлийн хөндийн хагалгааны дараа
  • Бодисын солилцооны хямрал
  • Нойр булчирхайн хорт хавдар

 Нойр булчирхайн үрэвслийн үед ямар шинж тэмдэг илрэх вэ ?

  • Аюулхай орчим ороох маягтай маш хүчтэй өвдөнө
  • Ханиах, огцом хөдлөх, гүнзгий амьсгалахад өвдөлт илүү мэдрэгднэ
  • Бөөлжих, бөөлжсөний дараа дотор онгойхгүй улам өвдөх
  • Дотор муухайрах
  • Хүйтэн хөлс цутгах
  • Суулгах
  • Хоолны дуршил муудах
  • Зүрхний хэм түргэсэх
  • Халуурах
  • Шарлалт
  • Хүчтэй өвчин намдаах эм уусан ч өвдөлт намдахгүй байх

Нойр булчирхайн үрэвслийг цаг тухайд нь оношилж эмчлээгүйгээс ямар хүндрэлүүд үүсэж болох вэ ?

Эрт үеийн хүндрэл

  • Үжил буюу сепсис (халдварын эсрэг үрэвслийн урвал зохицуулагагүй өрнөснөөс шалтгаалсан физиологи, биологи, биохимийн хэвийн бус нөхцөлөөр илэрдэг эмнэлзүйн хам шинж)
  • Зүрх судас, бөөрний дутагдал
  • Хэвлийн гялтангийн түгээмэл үрэвсэл

Хожуу үеийн хүндрэл

  • Нойр булчирхайн буглаа ба уйланхай

Эмчилгээний тухайд

  • Хоол сойх. Хэд хоногийн хугацаанд хоол идэхээ больж нойр булчирхайг өөрөөр нь эдгээхийг оролдоно. Хэрэв үрэвсэл намдвал шингэн зүйл, зутан шөл ууж, хэсэг хугацааны дараа энгийн хооллох боломжтой.
  • Өвчин намдаах эм. Нойр булчирхай нь маш хүчтэй өвдөлт өгдөг учир өвчин намдаах эмчилгээ хийгдэнэ.
  • Дусал хийлгэх. Нойр булчирхайн эмчилгээний үед хүний бие шингэнээ алдан хуурайшдаг тул нэмэлт шингэн дуслаар хийх шаардлагатай болдог.

Үрэвслийн үндэс суурийг эмчлэх 

Нойр булчирхайг үрэвсэхэд хүргэсэн суурь өвчнийг бүрэн эмчлэхгүй бол дахин үрэвсэж цаашид хүндрэл учруулах аюултай.

  • Цөсний чулуу болон цөсний цоргонд бөглөрөл үүссэн бол мэс ажилбар хийх.
  • Нойр булчирхайн хагалгаа. Нойр булчирхайн өвчтэй хэсгийг хагалгааны аргаар авна.
  • Алкоголийн хяналт. Олон жилийн хугацаанд их хэмжээний согтууруулах ундаа хэрэглэж байсан бол нойр булчирхай үрэвсэх магадлалтай бөгөөд үрэвслийг хүндрүүлэхгүйн тулд алкоголийн хэрэглээг хянаж сурах шаардлагатай.

Урьдчилан сэргийлэлт

  • Эрүүл хооллох. Аль болох хэт их өөх тостой хоолноос татгалзах, жимс ногоо хэрэглэх
  • Согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах
  • Нэг дор их идэх, хэт өлсөхөөс зайлсхийх
  • Дасгал хөдөлгөөн хийж, хэвийн биеийн жинтэй байх
  • Цөсний замын эмгэгүүдийг эмчлэх
  • Урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах

 PS: Энэхүү нийтлэл нь зөвлөмж өгөх зорилготой бөгөөд өөрт илрэх шинж тэмдгүүдийг анхааралтай ажиглаж, зөв таних шаардлагатай юм. Байдал хүндэрсэн тохиолдолд та заавал мэргэжлийн эмчид хандах хэрэгтэйг сануулж байна.

Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой: 

Facebook , Instagram , Youtube 

 

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://edoctor.mn/wp-content/uploads/noir-bulchirhai.webp 630 1200 Н. Хүслэн https://edoctor.mn/wp-content/uploads/2020/12/edoctor-logo.png Н. Хүслэн2021-08-13 15:25:112023-03-20 15:36:11Нойр булчирхайн үрэвслийн талаарх таны мэдэх ёстой зүйлс

Мэдээллээс бүү хоцор

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийн зөвшөөрсөнд тооцно.

 Холбоотой мэдээлэл

Цөсний чулууны талаарх таны мэдэх ёстой зүйлс
Ходоодны шархлаа өвчний талаарх таны мэдэх ёстой зүйлс
Бөөрний архаг дутагдлын талаарх таны мэдэх ёстой зүйлс
Сүрьеэ өвчний талаарх таны мэдэх ёстой зүйлс

 Шинэ нийтлэл

  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05
  • Өсвөр насны жирэмслэлт амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?2022-11-30 - 16:32
  • Хооллолтын бэрхшээл ба түүний төрлүүд2022-11-30 - 16:30

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Бөөрний архаг дутагдлын талаарх таны мэдэх... Согтууруулах ундаанаас татгалзсанаар танд...
Scroll to top