Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ

“Хамар унадаг” үе дахиад эхлэх үү?

2022-08-24/ Бэлгийн боловсрол

Өнгөрсөн оны эрүүл мэндийн үзүүлэлтийн судалгаанаас харахад нийт халдварт өвчний 63.8%-ийг бэлгийн замаар дамжих халдвар эзэлж байна. Халдварт өвчний 2/3-ийг бэлгийн замаар дамжих халдвар эзэлж байна гэдэг нь өөрөө маш харамсалтай үзүүлэлт. Энэ бол урьдчилан сэргийлэх боломжтой буюу хувь хүнээс шууд хамааралтай өвчлөл юм.

Бэлгийн замаар дамжих халдварын дунд тэмбүүгийн тохиолдол 3617 бүртгэгдсэн ба энэ нь бэлгийн замаар дамжих халдвар дунд 38.8 буюу хамгийн их хувийг эзэлж байна.

Тэмбүү нь Treponema pallidum бактериар үүсгэгддэг архаг, удаан явцтай хүний биеийн бүх эрхтэн системийг гэмтээдэг бэлгийн замын халдварт өвчин юм. Ихэвчлэн бэлгийн идэвхтэй амьдралтай, хамгаалалт хэрэглэдэггүй зэргээс үүдэж үүсдэг. Тэмбүү өвчний хамгийн аюултай үр дагавар бол эхээс урагт халдварлах явдал юм.

Иргэдийн дунд эрүүл мэндийн суурь боловсрол дутмаг байгаатай холбоотойгоор өөрт илрэх шинж тэмдэг, бий болох үр дагаврыг таньж чаддаггүйн улмаас өвчнийг хүндэрсэн, архаг явцтай болсны дараа мэдэх нь элбэг. Тэмбүүгийн шинж тэмдэг илрэх хугацаа хүн бүрт харилцан адилгүй. Зарим тохиолдолд халдвар авснаас 3 долоо хоногийн дараа, бүр 10 жил ч нууц үетэй явах тохиолдлууд бий.

Энэ удаад бид тэмбүү өвчний талаарх таны зайлшгүй мэдэх шаардлагатай зүйлсийн талаарх мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

ТЭМБҮҮ БОЛ ЯРВИГТАЙ ӨВЧИН

Өвчний явцаас хамааран тухай бүрд илрэх шинж тэмдгийн хувьд харилцан адилгүй байна. Халдвар авсны дараагаар халдварын голомт шархлах шинж ажиглагдана. Өвчний хоёрдугаар шатанд биен дээр хөндүүргүй тууралт гарах, бэлэг эрхтэн, амны хөндийд үү төст ургацаг гарах, хоолой өвдөх, хүзүү орчмын булчирхай хавдах зэрэг шинж тэмдгүүд илэрч болно.

Өвчний эхэн үед илрэх шинж тэмдгүүд хэдийгээр арилдаг ч цусанд өвчин үүсгэгч бактери үлдэх магадлалтай байдаг. Энэ үед өвчин далд хэлбэрээр олон жилийн хугацаанд үргэлжлэх эрсдэлтэй бөгөөд халдвар цусаар дамжин бусад эд эрхтнийг гэмтээдэг аюултай.

ТЭМБҮҮ ЭХЭЭС УРАГТ ДАМЖДАГ

Хэрэв жирэмсэн эх тэмбүүгийн халдвартай бол цусаар дамжин урагт халдварлах боломжтой. Тэмбүүгийн халдвартай эх дутуу төрөх, амьгүй хүүхэд төрүүлэх зэрэг эрсдэлтэй тулгардаг. Хэдийгээр хүүхэд тэмбүүгийн халдвартай төрсөн ч амьдралын эхний хугацаанд ямар ч шинж тэмдэг илрэхгүй байх мөн магадлалтай байдаг. Иймд, эмэгтэйчүүдийн зүгээс жирэмсний хяналтдаа идэвхтэй хамрагдаж, тогтмол үзлэг шинжилгээнд орох шаардлагатай. Тархвар судлалын ихэнх тохиолдолд жирэмсэн эхэд нөхөр эсвэл хамтран амьдрагч халдвар дамжуулсан болохыг тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл нэг хүний бодлогогүй үйлдэл, “хөнгөн зугаа”-наас болоод эх, хүүхдийн эрүүл мэнд эрсдэж буйг илтгэж байна.

БЭЛГИЙН ИДЭВХТЭЙ АМЬДРАЛТАЙ ХҮН БҮР ТЭМБҮҮГЭЭР ӨВЧЛӨХ ЭРСДЭЛТЭЙ

Хамгаалалтгүй үтрээ, аман болон шулуун гэдсээр бэлгийн хавьталд орох үед тэмбүү халдварлах эрсдэл нэмэгддэг. Нэн ялангуяа олон тооны бэлгийн хамтрагчтай, хамгаалалтгүй бэлгийн харьцаанд ордог хүмүүс уг өвчинд өртөх магадлал нь тогтмол нэг хамтрагчтай хүмүүстэй харьцуулахад маш өндөр юм.

ТЭМБҮҮ ДАХИДАГ

Хэдийгээр өвчний шинж тэмдгүүд арилсан ч халдвар цусанд үлдэх, биеийн бусад эд эрхтэнд тархах эрсдэлтэй байдаг тул эмчилгээг бүрэн хийлгэх, эмчилгээний явцад эмчийн тавьж буй шаардлагуудыг ягштал биелүүлэх нь чухал. Мөн тогтмол шинжилгээнд хамрагдаж өвчин үүсгэгч байгаа эсэхийг шалгаж байх нь зөв. Учир нь тэмбүүг бүрэн эмчлээгүй, эрт илрүүлэг хийж чадаагүй тохиолдолд дараах хүндрэлүүд үүсэх эрсдэлтэй. Тодруулбал:

  • Үргүйдэл
  • Сонсгол муудах
  • ХДХВ болон бусад бэлгийн замын халдварт өртөх эрсдэл өндөр болно
  • Тархи, мэдрэл, нүд зүрх судас болон үе мөч зэрэг бүхий л эрхтэн тогтолцоо өвчилнө

ХАМГИЙН НАЙДВАРТАЙ ХАМГААЛАЛТ БОЛ БЭЛГЭВЧ

Хамтрагч тань тэмбүүтэй эсэхийг нүдээр хараад тодорхойлох боломжгүй. Учир нь өвчний далд үед нүдэнд үзэгдэх ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй. Иймд, өөрийгөө болон хамтрагчаа халдвараас сэргийлж хамгаалалттай бэлгийн харьцаанд орох нь чухал.

Хэрэв та нэгээс дээш бэлгийн хамтрагчтай, бэлгийн идэвхтэй амьдралтай бол тэмбүү болон бусад бэлгийн замаар дамжих халдварт өвчний шинжилгээнд тогтмол хамрагдаж эрүүл мэндээ хамгаалах нь чухал.

PS: Энэхүү нийтлэл нь зөвлөмж өгөх зорилготой. Хэрэв танд ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн бол цаг алдалгүй эмч, мэргэжилтэнд хандахыг зөвлөж байна. 

Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой: 

Facebook , Instagram , Youtube 

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://edoctor.mn/wp-content/uploads/tembuu1.webp 630 1200 Н. Хүслэн https://edoctor.mn/wp-content/uploads/2020/12/edoctor-logo.png Н. Хүслэн2022-08-24 10:12:342023-05-17 18:46:03“Хамар унадаг” үе дахиад эхлэх үү?

Мэдээллээс бүү хоцор

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийн зөвшөөрсөнд тооцно.

 Холбоотой мэдээлэл

#НийНуугүйЯриа: Гар хангалга бэлгийн амьдралд сөргөөр нөлөөлдөг үү?
Бэлгийн боловсролыг бага наснаас нь
#НийНуугүйЯриа: Анхны шөнө цус гарах нь охин биеийн баталгаа юу?
БЗХӨ-ний үед үтрээний ялгарал хэрхэн өөрчлөгддөг вэ?

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Дархлаа дэмжих 5 зөвлөмж Нүдний эрүүл ахуйг хэрхэн зөв хангах вэ?
Scroll to top