Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ

Өсвөр насанд зайлшгүй хамрагдах 10 шинжилгээ

2021-11-30/ Эрүүл бие

Өмнөх нийтлэлд бид өсвөр насныхны бие махбод, сэтгэл зүйн онцлогийн талаар хуваалцсан билээ. Өсвөр нас нь хүний амьдралын харьцангуй эрүүл үе байдаг. Гэвч хүүхдээс том хүн болох шилжилтийн үе тул эрчимтэй өсөлт хөгжлийг дэмжих, эрүүл мэндийг хангах нь чухал ач холбогдолтой байна.

Охидын хувьд 10-12, хөвгүүдийн хувьд 12-14 нас нь бие махбодын хувьд өсөлт хамгийн эрчимтэй явагдах үе. Түүнчлэн бэлгийн бойжилт явагддагтай холбоотой хүүхдийн зан ааш, сэтгэл зүй, бие бялдарт их хэмжээний өөрчлөлт орж байдаг нь тэдэнд зовуурьтай мэдрэмж төрүүлэх тохиолдол цөөнгүй. Ихэнх өсвөр насны хүүхдүүд толгой, гэдэс, цээж өвдөж байна гэсэн зовууруудыг түлхүү хэлдэг. Энэ нь хий хоосон “шалтаг” биш юм.

Өсвөр үеийн эрүүл мэндийн нэг онцлог нь аливаа эмгэгээс урьдчилан сэргийлж, болзошгүй эрсдэлийг таньж, тэдгээрийг илрүүлэх, амьдралын зөв хэвшлүүдийг дадал болгоход оршино. Иймд бид өсвөр насныхны зайлшгүй хамрагдах үзлэг, шинжилгээ болоод тэдгээрийн ач холбогдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

Шинжилгээ Ач холбогдол
Цусны дэлгэрэнгүй Цусны нэн чухал үзүүлэлтүүдээр дамжуулан цусанд халдвар, үрэвсэл, цагаан эсийн хавдар байгаа эсэх, харшлын үеийг хянах зэргийг тодорхойлох боломжтой.
Шээсний ерөнхий Бөөр, шээсний замын эмгэг, дотоод шүүрлийн, бодисын солилцооны хямрал болоод бусад олон чухал өөрчлөлтүүдийг илрүүлэх боломжтой.
Д витамин Манай орны газар зүйн байршлаас хамааран иргэд Д витаминыг хангалттай хэмжээнд авч чаддаггүй. Өсвөр насанд өдөр тутамд 400-600 МЕ буюу урьдчилан сэргийлэх тунгаар хэрэглэх боломжтой байдаг. Гэвч хүүхдэд чухам ямар хэмжээгээр өгөхийг тодорхойлохын тулд уг шинжилгээнд хамрагдахыг зөвлөдөг.
Кальци Кальци нь хүүхдийн хэвийн өсөлт хөгжилд чухал ач холбогдол өгөх эрдсийн нэг байдаг. Нэн ялангуяа өсөлтийн эрчимтэй үед хүүхдийн ясны бах бэт байдал болоод бусад бие махбодын үүргүүдэд эерэгээр нөлөөлөх тул нэмэлтээр хэрэглэх шаардлагатай эсэх, дутал эсвэл илүүдэлтэй байгаа эсэхээ тодорхойлох нь зүйтэй.
Төмөр Манай Улсад төмрийн дутал багагүй ажиглагддаг. Төмрийн дутал нь цус багадалт үүсгэх эрсдэлтэй байдаг бөгөөд энэ нь эрүүл мэндэд үзүүлэх олон сөрөг нөлөөтэй юм. Иймд, төмөр тодорхойлох шинжилгээнд зайлшгүй хамрагдахыг зөвлөдөг.
Хар тугалгын хордолт илрүүлэх Эрдсийн шинжилгээгээр витамин, эрдэс бодисын хэмжээ тодорхойлохоос гадна хүнд металлын хордлогыг илрүүлдэг. Нийслэл хотод амьдарч буй иргэдийн дунд амьдардаг дүүргээс хамааран төрөл бүрийн хүнд металлын хордлогод орох эрсдэлтэй байдаг аж. Хордлогын үед хүүхэд амархан ядрах, үс унах, хумсны толь нимгэрэх, толгой өвдөх зэрэг нийтлэг шинжүүд ажиглагдана. Иймд, ямарваа нэгэн хүнд металлын хордлоготой байгаа эсэхээ тодорхойлох шаардлагатай.
Цагаан хорхой Гэр бүлийн аль нэг гишүүн цагаан хорхойн халдвартай тохиолдолд бусдад нь халдах эрсдэл өндөр байдаг. Иймд, бусдад халдварлахаас болоод өөрийн эрүүл ахуй, эрүүл мэндийг сахих зорилгоор зайлшгүй хамрагдах шинжилгээнүүдийн нэг юм.
Хеликобактери илрүүлэх Хеликобактери нь гэдэсний архаг өвчин үүсгэгч нян юм. Цаг алдалгүй илрүүлж, эмчлээгүй тохиолдолд ходоод гэдэсний архаг өвчин үүсгэх эрсдэлтэй байдаг.
Шүд, амны хөндийн үзлэг Шүд, амны хөндийн эрүүл ахуйг сахих нь хоол боловсруулах эрхтэн, цаашлаад бодисын солилцоо болон бусад эрхтний үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг. Түүнчлэн шүд нь хүний нүүрний зөв хэлбэр, гадаад гоо зүйд чухал ач холбогдолтой гэдгийг мартаж болохгүй. Иймд, шүд, амны хөндийн үзлэгт тогтмол хамрагдаж байх нь чухал.
Нүдний үзлэг Орчин үед ухаалаг утасны ихэссэнтэй холбоотойгоор хүүхэд, өсвөр насны хүүхдүүдийн хараа муудах, нүдний эмгэг үүсэх зэрэг эрсдэлүүд нэмэгдэж байна. Дан ганц ухаалаг утас бус амьдралын буруу дадал, хүнс тэжээлийн дутагдал зэрэг нь хүүхдийн хараа, нүдний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Иймд, уг үзлэгт тогтмол хамрагдах нь цаашид үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.
Охидын үзлэг Өсвөр насанд бэлгийн бойжилт эхэлдэгтэй холбоотой охидын менархе (анхны сарын тэмдэг), хөхний булчирхай томрох, дааврын ялгаралт нэмэгдэх зэрэгтэй холбоотойгоор шаардлагатай эмчийн үзлэг, оношилгоонд зөвлөгөө авах зорилгоор хамрагдахыг зөвлөдөг.
Хөвгүүдийн үзлэг Хөвгүүдийн хувьд ч мөн адил бэлгийн бойжилт явагдаж эхэлдэгтэй холбоотой бие махбодод гарах өөрчлөлтүүдийн талаарх мэргэжлийн мэдээлэл, зөвлөгөө авах хэрэгтэй юм.

Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой: 

Facebook , Instagram , Youtube 

 

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://edoctor.mn/wp-content/uploads/шинжилгээ-1.png 630 1200 Н. Хүслэн https://edoctor.mn/wp-content/uploads/2020/12/edoctor-logo.png Н. Хүслэн2021-11-30 17:58:122023-03-20 15:33:13Өсвөр насанд зайлшгүй хамрагдах 10 шинжилгээ

Мэдээллээс бүү хоцор

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийн зөвшөөрсөнд тооцно.

 Холбоотой мэдээлэл

Өсвөр үе яагаад хамгийн хүнд байдаг вэ?
Өсвөр үеийн сэтгэл зүй ба тэдэнд тулгамдаж буй асудлууд
Анхны сарын тэмдгийн талаар юу мэдэх хэрэгтэй вэ?
Ясны сийрэгжилт залуужиж байна!

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Уушгины нөхөн сэргэлтийг дэмжих амьсгалын... Ходоод гэдсээ хамгаалах 7 зөвлөмж
Scroll to top