Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ

Хорт хавдар үүсгэгч 15 хүнс

2022-04-04/ Эрүүл бие

Бидний өдөр тутамд хэрэглэж хэвшсэн олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг ДЭМБ-аас хорт хавдар үүсгэдэг болон үүсгэж болзошгүй гэсэн ангилалд багтаасан байдаг. Эдгээрээс хамгийн нийтлэг 15 хүнсний жагсаалтыг танд танилцуулж байна.

Хийжүүлсэн ундаа 

Хийжүүлсэн ундааны найрлагад агуулагддаг элсэн чихрээс гадна өнгө оруулагч бодис нь хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Өнгө оруулагч бодисыг 4-MEI гэх химийн бодисоос гаргаж авдаг байна.

Зөвлөмж: Хэрэв та хийжүүлсэн ундаа уухыг хүсвэл бөмбөлөгтэй буюу sparkling усаар орлуулж үзэхийг зөвлөж байна. Ус нь шингэн нөхөхийн зэрэгцээ, амны цангааг хамгийн сайн тайлдаг юм. Магадгүй заримдаа хийжүүлсэн ундаа уухыг үнэхээр хүсвэл өнгө оруулагч бодисгүй, чихэр багатайг хэрэглээрэй.

Улаан мах

ДЭМБ-аас үхрийн, мах, хонины мах, гахайн мах зэрэг улаан махыг “хавдар үүсгэж болзошгүй” гэж ангилсан байдаг. Мөн энэ төрлийн махыг шарах шүүгэнд бэлтгэх нь хорт хавдар үүсгэгч эсийн өсөлтийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлдэг гэж үздэг байна.

Зөвлөмж: Улаан махыг сайтар болгож эсвэл чанаж хэрэглэх нь зүйтэй. Түүнчлэн улаан мах дундаас үхрийн махыг сонгон хэрэглэхийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.

Попкорн

Богино долгионы зууханд болгосон эрдэнэ шиш буюу попкорн нь хүний биед хэрэгтэй ямар ч бодис агуулдаггүй. Түүнчлэн попкорны уутанд “perfluorooctanoic” гэх хүчил агуулагддаг. Шинжилгээгээр уг хүчлийн найрлагад “teflon” хэмээх хүний биед сөрөг нөлөө үзүүлэх бодисыг илрүүлжээ. “Teflon” нь хүний биед орсноор эмэгтэйчүүдийг үргүйдэлд хүргэх, бөөр, элэг, нойр булчирхай зэрэг эрхтнүүдийг өвчлөмтгий болгох эрсдэлтэй аж.

Зөвлөмж: Богино долгионы зууханд болгож хэрэглэх попкорныг уутнаас нь салгаж хайруулын тавган дээр бэлтгэхийг зөвлөж байна. Мөн органик эрдэнэ шишийг өөрийн хүссэн амталгааг бэлтгэн хэрэглэх боломжтой юм.

Лаазалсан бүтээгдэхүүн

Лаазны дотор талд байх цагаан тугалган төмөр нь нөхөн үржихүйн эмгэг, зүрхний өвчин, харшил болон таргалалт үүсгэх “Tetrabromobisphenol A” гэгч бодисыг ялгаруулдаг. Харин энэхүү бодис нь “хорт хавдар үүсгэж болзошгүй” ангилалд багтдаг аж. Лаазалсан улаан лооль хэрэглэхээс зайлсхийхийг зөвлөдөг. Учир нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй лаазнаас болж улаан лоолийн байгалийн чанар муудаж, хүчиллэг амт нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна.

Зөвлөмж: Та органик эсвэл хөлдөөсөн бүтээгдэхүүн хэрэглэж хэвшээрэй.

Ургамлын тос

Ургамлын тос нь цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн биш юм. Бүтээгдэхүүний өнгийг гарган авах, хадгалалтын хугацааг уртасгахын тулд зарим төрлийн химийн бодис нэмж хийдэг байна.

Зөвлөмж: Та ургамлын тосыг байгалийн аргаар гарган авсан оливын болон шар буурцагны тосоор орлуулж болох юм.

Чихэр орлуулагч

Ихэнх чихэр орлуулагчийг химийн бодисоос гаргаж авдаг. Тэдгээрийн нэг болох DKP гэх химийн бодис нь тархины хавдар үүсгэх эрсдэлтэй гэж үздэг байна.

Зөвлөмж: Нэн шаардлагатай тохиолдолд та байгалийн гаралтай чихэр орлуулагч (Stevia) сонгохыг зөвлөж байна.

Боловсруулсан цагаан гурил

Боловсруулсан цагаан гурил нь энгийн гурилтай харьцуулахад илүү цагаан байдаг. Учир нь гурилыг боловсруулах явцад хлортой урвалд оруулдаг ба энэ нь илүү цайвар өнгийг өгдөг аж. Ингэж цэвэршүүлсэн гурил нь хүний биед ихээхэн сөрөг нөлөө үзүүлнэ.

Зөвлөмж: Та гурил сонгохдоо бүхэл үрийн болон улаан буудайн гурилыг түлхүү сонгож хэрэглээрэй.

Химийн бордоот ногоо, жимс жимсгэнэ

Жимс, хүнсний ногоо нь эрүүл мэндэд нэн тустай ч химийн бодисоор бордсон хүнсний ногоо элбэг болсон. Эрдэмтэд химийн бордоот ногоо, жимс зэрэг нь хорт ургамал устгахад өргөн ашиглагддаг атразин (atrazine) гэх бодис агуулдгийг илрүүлжээ.

Зөвлөмж: Та хүнсний ногоо, жимсийг хэрэглэхээсээ өмнө сайтар угааж, ариутгаж байгаарай. Хэрэв ногоо, жимс ариутгах тусгай шингэн байхгүй бол содатай усанд 3-5 минут орчим байлгасны дараагаар цэвэр усаар зайлж хэрэглэж болох юм.

Боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн

Гахайн утсан мах, салями хиам, зайдас зэрэг боловсруулсан махыг “Group 1 carcinogen” буюу “1-р бүлгийн хорт хавдар үүсгэгч” гэж ДЭМБ-аас ангилсан байдаг. Эдгээр бүтээгдэхүүнийг боловсруулахад хадгалалтын хугацааг уртасгахын тулд их хэмжээний давс, нитрат гэх химийн бодисыг нэмдэг нь хорт хавдар үүсгэх хүчин зүйлсийн нэг болно.

Зөвлөмж: Та хадгалах хугацааг уртасгасан, боловсруулсан мах махан бүтээгдэхүүн хэрэглэхээс тогтмол хэрэглэхээс зайлсхийгээрэй.

Чипс

Энэхүү бүтээгдэхүүн нь найрлагадаа их хэмжээний тос, натри, давс агуулдаг учир цусны даралт ихсэх, таргалалт үүсгэх магадлалыг нэмэгдүүлдэг. Найрлагад багтсан эдгээр бодис нь биеийн ерөнхий эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхийн зэрэгцээ хорт хавдар үүсгэж болзошгүй гэсэн ангилалд багтана.

Зөвлөмж: Та байгалийн аргаар хатаасан алим, гадил зэрэг жимсний чипсыг орлуулж хэрэглэж болох юм.

ГМО буюу генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн

Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн дийлэнх нь ГМО бүтээгдэхүүн өргөнөөр үйлдвэрлэдэг. Учир нь эдгээр бүтээгдэхүүний хадгалалт удаан, хортон шавжнуудад тэсвэртэй зэрэг үйлдвэрлэгчдэд давуу тал олонтой. Гэвч генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн нь биеэс гадагшлах хүртэл удаан  хугацаа зарцуулдаг тул хэрэглэгчдийн эрүүл мэндэд багагүй сөрөг нөлөө үзүүлдэг байна.

Зөвлөмж: Хүнсний бүтээгдэхүүн сонгож хэрэглэхдээ шошго дээр ГМО гэх тэмдэглэгээ байгаа эсэхийг сайтар нягталж байгаарай.

Согтууруулах ундаа

Хавдар судлалын үндэсний хүрээлэнгийн хийсэн судалгаагаар архины хэт хэрэглээ нь тархи, хүзүү, улаан хоолой, элэг, хөх, бүдүүн гэдэсний хорт хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.

Зөвлөмж: Согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлаж сурахыг хичээгээрэй. Зарим тохиолдолд нэг хундага сайн чанарын улаан дарс хэрэглэж болох юм. Энэ нь цусны эргэлтийг сайжруулдаг болохыг эрдэмтэд тогтоосон байдаг. Гэвч худалдаанд буй дарсны 99 гаруй хувь нь найрлагадаа хүхрийн давхар исэл агуулдаг. Иймд, та дарс сонгон хэрэглэхдээ орц, найрлагыг сайтар нягтлахыг зөвлөж байна.

Элсэн чихэр

Элсэн чихэр их хэмжээгээр хэрэглэх нь хорт хавдар үүсгэгч хэвийн бус эсийг тэжээхийн зэрэгцээ дархлаа тогтолцооны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг байна.

Зөвлөмж: Савласан бүтээгдэхүүн сонгохдоо сахарын агууламжийг нь үргэлж нягталж, аль болох органик жимсний агууламжтай бүтээгдэхүүн сонгон хэрэглэх нь эрүүл мэндэд тань тустай.

Шарсан төмс

Хэдийгээр шарсан төмс нь амттай боловч бэлтгэх явцад транс тос, болон их хэмжээний давс ашиглагддаг учир хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Өндөр хэмд төмсийг шарах нь тамхинд агуулагддаг acrylamide гэх хортой бодисыг мөн ялгаруулдаг аж.

Зөвлөмж: Төмсийг оливын тосонд шарах нь амттай бөгөөд эрүүл сонголт юм.

PS: Энэхүү нийтлэл нь зөвлөмж өгөх зорилготой. Хэрэв танд ямар нэгэн зовуурь, сэжигтэй шинж тэмдэг ажиглагдаж байгаа бол эмч, мэрэгэжилтэнд хандахыг зөвдө байна. 

Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой: 

Facebook , Instagram , Youtube 

 

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://edoctor.mn/wp-content/uploads/hort-havdar1.webp 630 1200 Н. Хүслэн https://edoctor.mn/wp-content/uploads/2020/12/edoctor-logo.png Н. Хүслэн2022-04-04 11:51:592023-03-20 15:32:46Хорт хавдар үүсгэгч 15 хүнс

Мэдээллээс бүү хоцор

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийн зөвшөөрсөнд тооцно.

 Холбоотой мэдээлэл

Ходоодны хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс
Уушгины хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс
Ходоодны шархлаа өвчний талаарх таны мэдэх ёстой зүйлс
Эмийн замбараагүй хэрэглээ элгэнд хэрхэн нөлөөлдөг вэ?

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Хөхний хавдар ба өөрөө хэрхэн шалгах тух... Үтрээний ялгарал ямар байх нь хэвийн бэ?
Scroll to top