Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ
ходоодны хорт хавдар

Ходоодны хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс

2021-01-15 15:47

Монгол улсад сүүлийн 10 жилд 54,600 хүн хорт хавдраар оношлогдсоны 15% нь ходоодны хорт хавдар байсан. Ходоодны хорт хавдар нь элэгний хорт хавдрын дараа хоёр дугаарт бичигдэх хорт хавдар юм.

Ходоодны хорт хавдрын эхэн үед шинж тэмдэг бараг илэрдэггүй тул эрт оношлоход хүндрэлтэй байдаг. Хавдар хэдийн биеийн бусад хэсэгт тархсаны дараа оношлогдох нь бий. Энэ нь эмчлэхэд илүү хэцүү болгодог байна. Монголчуудын ходоодны хорт хавдрын 88% нь хавдрын III болон IV шатандаа оношлогддог.

Таны ходоод бол хоол боловсруулах тогтолцооны дээд хэсгийн ердөө нэг нь бөгөөд хоол хүнсийг боловсруулан шим тэжээлийг бусад хоол боловсруулах тогтолцооны эрхтнүүдэд хүргэх үүрэгтэй байдаг. Хэрэв хоол боловсруулах тогтолцооны дээд хэсгийн эсүүдэд хавдар үүсэн цааш тархвал энэ нь олон жилийн хугацаанд удаанаар явагддаг байна.

Хэн ходоодны хорт хавдраар өвчилдөг вэ?

Архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх, тамхи татах, жимс жимсгэнэ, хүнсний ногооны хэрэглээ бага байх, хелико бактерийн халдвар авах, удамшлын генийн өөрчлөлт зэрэг нь Монголчуудын ходоодны хорт хавдар тусах тэргүүлэх шалтгаанууд болдог. Ходоодны хорт хавдар нь удаан үргэлжлэн хүндэрдэг өвчлөл тул нас нэмэх тусам уг хавдрын эрсдэл нэмэгддэг.

Ходоодны хорт хавдрын үед таны биед ямар өөрчлөлтүүд мэдрэгдэх вэ?

Ходоодны хавдрын эхний үе шатанд шинж тэмдэг илрээд байдаггүй. Харин ходоодны хорт хавдрын хожуу үед дараах зовуур, шинж тэмдгүүд илэрнэ:

  • Дотор муухайрах, бөөлжих
  • Ойр ойрхон шар хөөрөх буюу цээж хорсох
  • Хоолны дуршил буурах, гэнэт турах
  • Гэдэс байн байн цанхайх
  • Багахан идээд цадсан мэдрэмж төрдөг болох
  • Цустай гүйлгэх
  • Шар өвчин
  • Ихээр ядарч сульдах
  • Гэдсээр өвдөх, ялангуяа хоол идсэний дараа

Ходоодоо хэрхэн хамгаалах вэ?

Ходоодны хорт хавдраас шууд сэргийлэхэд хэцүү ч та эрсдэлээ тодорхой хэмжээнд бууруулах боломжтой. Үүний тулд:

  1. Давс багатай хоол хүнс хэрэглэх – давс нь ходоодны ханыг гэмтээдэг бөгөөд энэ нь цаашлаад ходоодны хорт хавдар болох эрсдэлтэй. ДЭМБ – аас зөвлөж буйгаар насанд хүрсэн хүн хоногт 5 граммаас хэтрэхгүй давс хэрэглэх ёстой байдаг. Давсны хэрэглээг багасгаснаар зөвхөн ходоодоо хамгаалахаас гадна цусны даралтыг ихсэх, зүрх судасны өвчин, зүрхний шигдээсээс өөрийгөө хамгаалахад тустай.
  2. Махны хэрэглээгээ бууруулах, хэт их мах хэрэглэхээс зайлсхийх – ДЭМБ – аас утсан гахайн утсан мах, салями хиам, зайдас зэрэг боловсруулсан махыг “Group 1 carcinogen” гэж ангилсан бөгөөд энэ нь хорт хавдар үүсгэгч гэдгийг илтгэдэг, харин үхрийн мах, хонины мах, гахайн мах зэрэг улаан махыг “хавдар үүсгэж болзошгүй” гэж ангилсан байдаг. Мэдээж мах хэрэглэх нь бидний биед хэрэгтэй олон амин дэмийг өгдөг тул хэрэглээнээс ихээр хасах шаардлагагүй. Харин хүнсээ илүү тэнцвэржүүлэн махны хэрэглээгээ хэт их байлгалгүй, ногоо, жимс, сүүн бүтээгдэхүүнийг хослуулан хэрэглэх хэрэгтэй.
  3. Архи, согтууруулах ундааны хэрэглээг тохируулах – согтууруулах ундаа нь хоол боловсруулах тогтолцоог цочроодог. Бага зэрэг архи уухад л бидний ходоод илүү их хүчил ялгаруулж, тэр нь ходоодны үрэвсэл бий болгох эрсдэлтэй байдаг. Энэ нь урт хугацаанд үргэлжилбэл ходоодны хорт хавдар бий болгох аюултай.
  4. Тамхиа багасгах, эсвэл тамхи татахаа зогсоох – Тамхи татах нь ходоодны хорт хавдрын эрсдэлийг өсгөдөг, тэр дундаа улаан хоолойн ойролцоо байх ходоодны дээд хэсэгт хавдар үүсгэх аюултай. Тамхи татдаг хүмүүсийн ходоодны хорт хавдар тусах магадлал тамхи татдаггүй хүнээс 2 дахин их байдаг.
  5. Хелико бактерийн халдвараас өөрийгөө хамгаалах – Монголчуудын дунд өөх тос ихтэй хүнсний хэрэглээ, нийтийн хоолны ариун цэвэр хангалтгүй зэргээс үүдэн хелико бактерийн халдвар өндөр тархалттай байдаг. Хелико бактер нь ходоодны шархлаа үүсэх гол шалтгаан бөгөөд, цаашлаад ходоодны хорт хавдар үүсгэх аюултай. Хелико бактер нь аманд ороод цааш ходоод, гэдэсний замаар тархдаг байна. Дараах алхмуудыг мөрдөн өөрийгөө болон хайртай хүмүүсээ хелико бактерийн халдвараас хамгаалаарай:
  • Ариун цэврийн өрөө хэрэглэсний дараа эсвэл хоол хийх, хоол идэхийн өмнө гараа тогтмол угаах
  • Цэвэршүүлсэн ус хэрэглэх, хоол хүнсний ахуйн хадгалалт, эрүүл ахуйд анхаарах
  • Ариун цэврийн шаардлага хангаагүй нийтийн хоолны газруудаар үйлчлүүлэхээс зайлсхийх
  • Аяга тавгаа бусадтай солилцохгүй байж, тусдаа хэрэглэх

Хорт хавдар гэдэг бол өндөр эмчилгээний зардал, цаашдын амьдралын хэв маягийн өөрчлөлтөөр хэмжигдэх зүйл биш билээ. Хорт хавдрын цаана алдагдсан боломжийн өртөг, өр шир, нийгмээс тусгаар мэт мэдрэмж, бусдаас хараат болох айдас, сэтгэл зүйн цохилт, ар гэрийн амьдрал гээд олон хүчин зүйл бий. Хэн ч бай надад хорт хавдар тусах эрсдэл байхгүй гэж итгэж болох ч бидний нөлөөлж чадахгүй, таамаглаж чадахгүй олон хүчин зүйлс бий гэдгийг ухамсарлах нь зүйтэй. Учир нь хорт хавдрыг өдий хүртэл анагаах ухаан бүрэн судалж, тодорхой болгож чадаагүй байгаа. Өөрсдөөс шалтгаалах зүйлс болох зөв хооллолтыг хэвшүүлэх, хорт зуршлаа бууруулах зэргээр ходоодоо хамгаалаарай.

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://edoctor.mn/wp-content/uploads/stomach11.png 1080 1928 eDoctor http://edoctor.mn/wp-content/uploads/2020/12/edoctor-logo.png eDoctor2021-01-15 15:47:012021-02-18 13:25:36Ходоодны хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс

Мэдээллээс бүү хоцор

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийн зөвшөөрсөнд тооцно.

Санал болгох нийтлэлүүд
Бэлгийн сулрал Сулралтай болсноор бэлгийн амьдрал зогсох уу?
арьс арчилгааны түгээмэл алдаа Арьс арчилгааны үед түгээмэл гаргадаг алдаа
Жирэмсний үед тулгардаг түгээмэл 15 асуудал болон тэдгээрийн шийдэл Жирэмсэн үед тулгардаг түгээмэл 15 асуудал болон тэдгээрийн шийдэл
Үс уналт ба эрүүл мэнд Үс уналт ба эрүүл мэнд
таргалалт Таргалалт ба эрүүл мэнд
Арьс арчилгаа Өөрт тохирох эрүүл арьс арчилгаа хэрхэн бүрдүүлэх вэ?
eDoctor
Нийтлэлч

.eDoctor

 Шинэ нийтлэл

  • Бэлгийн сулралСулралтай болсноор бэлгийн амьдрал зогсох уу?2021-03-05 - 17:30
  • Үс уналт ба эрүүл мэндҮс уналт ба эрүүл мэнд2021-03-02 - 15:07
  • таргалалтТаргалалт ба эрүүл мэнд2021-02-22 - 15:19
  • амны хөндийн эрүүл мэндАмны хөндийн эрүүл мэнд, шүд арчилгааны зөвлөмжүүд2021-02-18 - 16:51
  • Удаан суух нь нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг2021-02-16 - 15:31

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Элэгний хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой... элэгний хорт хавдар амин дэм шим тэжээл Амин дэм, шим тэжээлээр хамгийн баялаг 10 ...
Scroll to top