Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Бөөрний дутагдал

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шалтгаан Шинж тэмдэг Хүндрэл Оношилгоо Эмчилгээ Урьдчилан сэргийлэх

Бөөр нь цусан дахь илүүдэл бодисыг шүүх чадвараа алдахыг “бөөрний дутагдал” гэнэ. Бөөрний цэвэршүүлэх үүрэг алдагдахад цусанд хорт бодисууд хуримтлагдаж эрүүл мэнд, амь насанд аюултай нөхцөл үүсдэг.

Бөөрний дутагдал нь хэдэн цагийн дотор эсвэл хэдэн өдрийн дотор хүндрэх аюултай бөгөөд яаралтай эмнэлэгт очиж, эмчийн хяналтад орох шаардлагатай. Бөөрний архаг дутагдал аюултай өвчин боловч эдгэрэх боломжтой.

Шалтгаан

Дараах шалтгааны улмаас бөөрний архаг дутагдал үүсдэг:

  1. Бөөрний цусан хангамж багасах шалтгаанаас бөөрний архаг дутагдал үүсч болох ба дараах тохиолдлуудад бөөрний цусан хангамж багасна.
  • Даралт бууруулах эм хэрэглэх
  • Зүрхний шигдээс
  • Цус алдах
  • Зүрхний өвчин
  • Халдвар
  • Элэгний дутагдал
  • Аспирин, ибопруфен хэрэглэх
  • Шингэний дутагдал зэрэг орно.
  1. Бөөрний гэмтэл шалтгаанаас бөөрний архаг дутагдал үүсч болох ба дараах тохиолдлуудад бөөрний гэмтэл үүснэ.
  • Бөөрний ойролцоох артерийн судсанд бүлэн хурах
  • Бөөрний түүдгэнцэрийн үрэвсэл
  • Цусан дахь улаан эс хэт их задрах
  • Бөөрний халдвар
  • Дархлааны системийн өвчнүүд
  • Эмийн гаж нөлөө
  • Тромбоцитопени
  • Алкоголь,кокайны хордлого
  • Васкулит
  1. Шээсний суваг бөглөрөх шалтгаанаас бөөрний архаг дутагдал үүсч болох ба дараах тохиолдлуудад шээсний суваг бөглөрч болно.
  • Давсагны хорт хавдар
  • Шээсний сувагт бүлэн хурах
  • Умайн хүзүүний хорт хавдар
  • Бүдүүн гэдэсний хорт хавдар
  • Түрүү булчирхайн томрол
  • Бөөрний чулуу
  • Давсагны хэт ачаалал
  • Түрүү булчирхайн хорт хавдар зэрэг орно.
  • Нас ахих
  • Доод мөчдийн судасны битүүрэл
  • Чихрийн шижин
  • Цусны даралт ихсэх
  • Зүрхний дутагдал
  • Бөөр болон элэгний өвчний үед

Шинж тэмдэг

  • Шээсний гарц багасах
  • Хөл, шагай хэсгээр хавагнах
  • Толгой эргэх
  • Амьсгал давчдах
  • Ядарч сульдах
  • Хүндэрсэн үед таталт өгөх
  • Зүрх дэлсэх
  • Цээжин дээр дарж буй мэт өвдөх шинж тэмдгүүд ажиглагддаг.

Хүндрэл

  • Уушги устах
  • Зүрхний үнхэлцэг, булчингийн үрэвсэл үүсэх
  • Булчингийн сулрал болох
  • Бөөр шилжүүлэн суулгахад хүрэх
  • Бөөрний үйл ажиллагаа зогссоноор үхэлд хүргэх аюултай

Оношилгоо

  • Шээсний ерөнхий шинжилгээ
  • Цусний дэлгэрэнгүй шинжилгээ
  • Хэвлийн хэт авиан шинжилгээ
  • Компьютер томографи

Эмчилгээ

Бөөрний архаг дутагдлын үед эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай. Эмнэлэгт хэвтсэнээр дараах эмчилгээг хийж болно. Үүнд:

  • Цусан дахь шингэний хэмжээг тогтворжуулах эмчилгээ
  • Цусан дахь кали тогтворжуулах эмчилгээ
  • Цусан дахь кальци тогтворжуулах эмчилгээ
  • Цуснаас хорт бодисуудыг гаргаж, цэвэршүүлэх эмчилгээ
  • Бөөрний үйл ажиллагаа бүрэн зогсвол бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийнэ

Бөөрний архаг дутагдлын эмчилгээг хурдасгаж, үр дүнд хүрэхийн тулд тодорхой гам барих шаардлагатай. Үүнд:

  • Калигаар баялаг хүнс хэрэглэх нь зөв гэж үзэх ба гадил, төмс, улаан лооль зэргээс татгалзах нь зөв. Харин алим, байцаа, шош, усан үзэм, гүзээлзгэнэ зэргийг идэх нь энэ өвчний үед таны биед сайнаар нөлөөлнө.
  • Давсалсан болон даршилсан ногоо, даршилсан мах, бяслаг зэргээс татгалзан өдөр тутмын хүнсэндээ хэрэглэх давсны хэмжээг багасгах
  • Хэрэв бөөр бүрэн эдгэрсэн тохиолдолд хэвийн хооллож болно

Урьдчилан сэргийлэх

Бөөрний архаг дутагдлаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжгүй ч дараах зүйлсэд анхаарал хандуулбал дутагдалд орох магадлал буурна.

  • Өвчин намдаах эм ойр ойрхон хэрэглэхгүй байх хэрэгтэй ба ялангуяа аспирин, ибопруфен зэргийн эмнүүд нь бөөрөнд сөрөг нөлөө үзүүлдэг.
  • Бусад төрлийн бөөрний өвчин туссан үед даруй эмчлэх шаардлагатай бөгөөд бөөрний түүдгэнцэрийн үрэвсэл, бөөрний чулуу, давсагны үрэвсэл гэх мэт өвчнүүдийг хүндрэхээс нь өмнө эмчлэх хэрэгтэй.
  • Алкоголь, кофе зэргийг их хэмжээгээр хэрэглэхгүй байхыг хичээх

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Амьсгаадах, Зүрх дэлсэх, Толгой эргэх, Хөл хавагнах, Шээсний гарц багасах, Ядрах

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Буйлны үрэвсэл Бөөрний архаг үрэвсэл
Scroll to top