Зулбалт
Зулбалт гэдэг нь жирэмсний 20-р долоо хонoгоос өмнө ургийг гаргах үзэгдэл юм. Нийт жирэмслэлтийн 10-20 хувь зулбадаг гэсэн судалгаа бий. Жирэмсэн гэдгээ мэдээгүй байхдаа ч зулбах тохиолдол элбэг байдаг.
Олон шалтгааны улмаас ураг зулбаж болох бөгөөд шалтгаан тодорхойгүй ч байж болно. Ихэнх эмэгтэйчүүдэд зулбалт нь маш эмзэгээр тусдаг.
Шалтгаан
- Хэвийн бус ген, хромосом
Ихэнх зулбалт нь ураг эрүүл бойжихгүй байгаагаас үүсдэг бөгөөд энэ нь ургийн хромосомын гажигтай холбоотой байж болно. Уг гажиг нь дараах шалтгаануудын улмаас үүсдэг.
- Үр хөврөл явагдахгүй байх
- Үр хөврөл явагдсан ч хөгжөөгүй байх
- Үр тогтоход хэвийнхээс илүү хромосом бий болж улмаар хоргүй хавдар болох (Энэ төрлийн зулбалт нь маш ховор тохиолддог)
- Эхийн биеийн байдал
Дараах өвчний улмаас зулбалт явагдсан байж болно:
- Чихрийн шижин
- Халдварт өвчин туссан
- Дааврын тогтворгүй байдал
- Умай, умайн хүзүүтэй холбоотой өвчтэй
- Бамбай булчирхайн өвчтэй
Дараах шалтгааны улмаас ураг ЗУЛБАХГҮЙ:
- Дасгал хийх
- Бэлгийн хавьталд орох
- Ажил хийх (Химийн бодис, туяанд хордохгүй байх)
- Нас – 35 болон түүнээс дээш настай бол зулбах магадлал өндөр байна. 35 настайд зулбах магадлал 20 хувь, 40 настайд зулбах магадлал 40 хувь, 45 настайд зулбах магадлал 80 хувьтай байна. Мөн 40 болон түүнээс дээш насны эрэгтэйгээс жирэмсэн болоход зулбах магадлал нэмэгддэг.
- Урьд нь зулбаж байсан – 1 болон түүнээс дээш удаа зулбаж байсан бол дахин зулбах магадлал маш өндөр байна.
- Архаг хэлбэрийн өвчтэй – Чихрийн шижин зэргийн удаан хугацаанд үргэлжилсэн өвчтэй бол
- Умай болон умайн хүзүүний асуудлууд – Умай, умайн хүзүү хэвийн бус байхад зулбах магадлалтай.
- Тамхи татдаг, алкоголь хэрэглэдэг, бусад мансууруулах бодис хэрэглэдэг байх
- Тураалд орсон эсвэл хэт таргалалттай байх
Шинж тэмдэг
Жирэмсний 12-р долоо хоногоос өмнө зулбах магадлал хамгийн өндөр байна. Зулбалт явагдах үед дараах шинж тэмдэг илэрдэг.
- Үтрээнээс цус гарах
- Хэвлийгээр өвдөх
- Үтрээнээс шингэн гарах
- Үтрээнээс нөж гарах
- Хэвлийн доод хэсгээр хүчтэй базалж өвдөх
Гэвч үтрээнээс бага зэргийн цус гарсан эмэгтэйчүүдийн ихэнх нь амжилттай төрдөг гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс ямар нэгэн хэвийн бус байдал ажиглагдвал эмчид хандахыг зөвлөж байна.
Хүндрэл
Зарим эмэгтэйчүүд зулбалтын дараа умайн үрэвсэлтэй болдог. Үрэвслийн дараах шинж тэмдгүүд илэрч болно.
- Халуурах
- Бие чичрэх
- Хэвлийн доод хэсэг хөндүүрлэх
- Эвгүй үнэртэй зүйл үтрээнээс гарах
Урьдчилан сэргийлэлт
Зулбалтаас урьдчилан сэргийлэх арга байхгүй боловч тамхи татахгүй байх, үсэрч харайхгүй байх, хүнд юм өргөхгүй байх, алкоголь хэрэглэхгүй байснаар зулбах магадлалыг багасгаж болох юм. Мөн чихрийн шижин, бамбай булчирхайн өвчтэй бол өвчнөө хүндрүүлэхгүй байх тал дээр анхаараарай.
Зөвлөгөө
- Биеэ тэнхрүүлэх – Зулбалтын дараа хэвлийгээр өвдөж, хэд хоног цус гарах, халуурах зэрэг шинж тэмдэг илрэх бөгөөд энэ нь хэвийн зүйл юм. Тиймээс 5-7 хоног амарч биеэ тэнхрүүлэх хэрэгтэй.
- Ирээдүйд жирэмслэхдээ анхаарал хандуулах – Зулбалтын дараахан жирэмслэх магадлал өндөр байдаг. Өмнө нь 8-р долоо хоног дээр зулбаж байсан бол дараагийн жирэмслэлт 8-р долоо хоногт бүтэлгүйтэх тохиолдол элбэг байдаг тул тухайн үед сайн унтаж амрах, дасгал хийгүй байх зэрэг арга хэмжээг аваарай.
- Амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх.
Оношилгоо
- Аарцагны үзлэг (Үтрээгээр үзлэг хйих)
- Хэт авиа
- Цусны шинжилгээ
Зулбалттай холбоотой дараах оношийг тавьж болно.
- Зулбах магадлалтай – Хэрэв цус алдсан боловч умайн хүзүү нээгдээгүй бол зулбаагүй боловч зулбах магадлалтай гэсэн үг. Зөв гам барьж, амралт авч хэвтрийн дэглэм барьснаар жирэмслэлт хэвийн үргэлжлэх боломжтой.
- Гарцаагүй зулбалт – Цус алдаж байгаа бөгөөд умайн хүзүү нээгдсэн бол гарцаагүй зулбалт болно. Энэ тохиолдолд жирэмслэлт үргэлжлэхгүй.
- Дутуу зулбалт – Хэрэв ургийн зарим хэсгүүд үтрээгээр цустай хамт гарсан бол дутуу зулбалт болно. Ургийн бусад хэсгийг эмчийн тусламжтайгаар авахуулах хэрэгтэй.
- Халдвараас үүссэн зулбалт – Умайд халдвар орж ураг зулбах тохиолдолбий бөгөөд маш аюултай тул яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай.
Эмчилгээ
- Хэрэв зулбах магадлалтай бол өвчин намдаж, цус гарахаа болих хүртэл хэвтэж амрахыг зөвлөдөг. Мөн дасгал хийж, бэлгийн харьцаанд орж болохгүй.
- Харин зулбалт явагдсан бол хэт авиан тусламжтайгаар ураг анхнаасаа үүсээгүй эсвэл ураг амьгүй болсон эсэхийг тогтооно. Ураг зулбасны дараа эмийн тусламжтайгаар гаргах эсвэл эмнэлгийн багажны тусламжтайгаар соруулах арга хэмжээ авдаг.