Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ

Үр хөндөлт хийлгэхэд өвддөг үү?

2022-05-23/ Бэлгийн боловсрол

Үр хөндүүлэх ажилбар хийлгэхэд өвддөг үү?

Харамсалтай нь энэ асуултын хариулт нь хүн бүрд харилцан адилгүй буюу ямар ч эмч, мэргэжилтэн танд хэр их өвдөх талаар тогтсон нэг хариулт өгч чадахгүй. Зарим хүмүүст сарын тэмдгийн өвдөлттэй төстэй мэдрэгддэг бол зарим хүмүүст амьдралдаа мэдэрч байсан хамгийн хүчтэй өвдөлт байна. Өвдөлт хэр хүчтэй байх нь хэд хэдэн хүчин зүйлсээс хамаардаг. Тодруулбал:

  • Таны биеийн ерөнхий эрүүл мэндийн байдал болон суурь өвчтэй эсэх
  • Жирэмслэлтийн хугацаа (хэдэн долоо хоногтой байсан)
  • Өвдөлтөд хэр зэрэг мэдрэг
  • Ямар үр хөндүүлэх арга ашиглаж байгаа
  • Тухайн үеийн сэтгэл зүйн байдал болоод стрессийн түвшин

Эмийн үр хөндөлт хэрхэн явагддаг вэ?

Уг аргын үед жирэмслэлтийн дааврыг дарангуйлах, сав агшаах үйлчилгээтэй Мифепристон болон Мизопростол гэх хоёр төрлийн эмийг ашиглана. Тэдгээрийг зөвхөн эмчийн хяналт доор ууж хэрэглэх шаардлагатай гэдгийг онцгой анхаарах хэрэгтэй.

Эмийг зааврын дагуу ууснаас 4-6 цагийн дотор зулбалтын үйл явц явагддаг. Хэрэв эм уусан ч сав агших үйл явц эхлэхгүй бол яаралтай эмчдээ хандах шаардлагатай.

Зулбалтын үйл явц нь сарын тэмдэг их хэмжээгээр ирж байгаатай төстэй учир ариун цэврийн хэрэглэлээ сайтар бэлдэх хэрэгтэй. Түүнчлэн их хэмжээний нөжирсөн цус гарах магадлалтай байдаг. Энэ нь хоёр дахь өдрөөс багасдаг хэдий ч, бага зэргийн цус алдалт 2-3 долоо хоног үргэлжилдэг гэдгийг анхаарах нь зүйтэй.

Эмийн үр хөндөлт хийгдсэний дараа илрэх шинж тэмдгүүд:

  • Сав, хэвлий хэсгээр хүчтэй базалж өвдөх
  • Толгой өвдөх
  • Хөх өвчин орох
  • Гэдэс өвдөх, гүйлгэх
  • Дотор муухайрах
  • Бага зэргийн халуурах
  • Толгой эргэх
  • Ядрах, сульдах

Эдгээр шинж тэмдгүүд нь 1-2 хоногийн дотор арилдаг.

Өвдөлтийг бууруулахын тулд юу хийж болох вэ?

Өвдөлт хүчтэй байгаа үед өвчин намдаах эм ууж болно. Судалгаагаар зулбалтын өвдөлтөд Парацетамолоос илүү Ибүпрофен үр дүнтэй болохыг тогтоосон. Харин өвдөлтөд аспирин ууж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Учир нь аспирин нь цус шингэлэх нөлөөтэй тул цус алдалтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй.

Түүнчлэн дараах зүйлсийг хийхийг танд зөвлөж байна:

  • Тухайн өдрөө гэрээс гаралгүй сайтар амрах
  • Сул, чөлөөтэй хувцас өмсөх
  • Хэвлий дээрээ бүлээн жин тавих
  • Амьсгалын дасгал хийх
  • Халуун шүршүүрт орох
  • Нуруугаа даруулах (иллэг хийлгэх)

Мэсийн үр хөндөлт хэрхэн явагддаг вэ?

Мэсийн аргаар үр хөндөлт хийлгэх нь үед эмч үтрээнд толь тавьж, умайн хүзүүнд мэдээ алдуулагч түрхэнэ. Дараагаар нь тусгай багаж ашиглан умайн хүзүүний амсрыг тэлж, сорогч төхөөрөмж оруулан, ургийг соруулж авдаг. Шаардлагатай тохиолдолд гогцоо хэлбэрийн үзүүртэй багажаар савны дотор талыг хусаж, ямар нэг үйлдэлгүй болтол нь цэвэрлэдэг байна.

Хэрэв жирэмслэлт 15 долоо хоногоос дээш бол эмч чимхүүр ашиглаж ургийг гаргаж авах шаардлагатай болдог.

Мэс ажилбарыг хийсэн даруйд цус алдах, саваар базалж өвдөх шинж тэмдэг илрэх бөгөөд энэ нь хэдэн долоо хоногоор үргэлжлэх магадлалтай.

Нийтлэг илрэх бусад шинж тэмдгүүд:

  • Дотор муухай оргих
  • Бөөлжих
  • Халуурах
  • Толгой эргэх
  • Цус алдах

Мэс ажилбарын үеийн өвдөлтийг хэрхэн бууруулах вэ?

Ихэнх тохиолдолд энэхүү мэс ажилбар нь хэсгийн мэдээ алдуулалттай хийгддэг. Түүнчлэн, эмч таныг урьдчилан өвчин намдаах эм уухыг зөвлөж болно.

Хэсгийн мэдээ алдуулалт хурдан гарах магадлалтай учраас эмнэлгээс гарахдаа өөрөө жолоо барихгүй байх, асран хамгаалах хүнтэй хамт ирэхийг зөвлөж байна.

Урагт ямар нэгэн өвдөлт мэдрэгддэг үү?

Захын мэдрэлээс тархи руу мэдээлэл дамжуулах тогтолцоо хөгжсөн тохиолдолд өвдөлт мэдрэгддэг байна. Америкийн эх барих болон эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн коллежийн хийсэн судалгаагаар өвчний мэдрэмжийг тархи руу дамжуулах тогтолцоо нь ураг 24 долоо хоногтой болтол хөгжиж эхлээгүй байдгийг тогтоосон байна. Иймд, жирэмслэлт 12 долоо хоногтойгоос хойш сайн дурын үр хөндөлт хийлгэхийг Монгол Улсад хуулиар хориглодог.

Үр хөндөлттэй холбоотой үүсэх эрүүл мэндийн эрсдэлүүд

Эрүүл мэндийн бүх төрлийн ажилбар тодорхой эрсдэлүүдийг дагуулж байдаг. Үр хөндөлт нь дараах эрсдэлүүдийг дагуулдаг. Үүнд:

  • Халдвар
  • Урт хугацааны цус алдалт эсвэл хүчтэй цус алдалт
  • Савыг дутуу цэвэрлэсэн тохиолдолд дахин мэс ажилбар хийлгэх шаардлагатай
  • Эмийн үр хөндөлт нь 98% амжилттай явагддаг бөгөөд маш цөөхөн тохиолдолд жирэмслэлт үргэлжлэх эрсдэлтэй

Үр хөндөлт хийлгэхийн өмнө эмчтэйгээ ярилцах зүйлс

Үр хөндөлт хийлгэх нь эмэгтэй хүний хувьд маш том шийдвэр байдаг. Иймд, ямар нэгэн мэсийн болон мэсийн бус ажилбар хийлгэхийн өмнө эмчтэйгээ сайтар ярилцах нь чухал.

Эмчээс тодруулах зүйлс:

  • Өөрийн өвчний түүх, архаг хууч өвчний мэдээллийг эмчтэй хуваалцаж үүсэж болзошгүй эрсдэлүүдийн талаар зөвлөх
  • Үр хөндөлтийн мэсийн болон эмийн аргуудын давуу болон сул тал
  • Үр хөндөлтийн өмнө бэлдэх зүйлс
  • Бие нөхөн сэргэх, хэвийн байдалдаа буцаж орох хугацаа
  • Сөрөг үр дагаврууд
  • Ямар тохиолдолд эмчид хандах шаардлагатай эсэх
  • Үр хөндөлт хийлгэсний дараа жирэмснээс хамгаалах ямар арга ашиглах тухай тодруулах

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://edoctor.mn/wp-content/uploads/abortion.webp 628 1200 Н. Хүслэн https://edoctor.mn/wp-content/uploads/2020/12/edoctor-logo.png Н. Хүслэн2022-05-23 17:47:082023-03-20 15:29:21Үр хөндөлт хийлгэхэд өвддөг үү?

Мэдээллээс бүү хоцор

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийн зөвшөөрсөнд тооцно.

 Холбоотой мэдээлэл

Зулбалтын дараа та юуг анхаарах хэрэгтэй вэ?
Зулбалтын талаар таны зайлшгүй мэдэх хэрэгтэй баримтууд
БЗХӨ-ний үед үтрээний ялгарал хэрхэн өөрчлөгддөг вэ?
Үтрээний ялгарал ямар байх нь хэвийн бэ?

 Шинэ нийтлэл

  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05
  • Өсвөр насны жирэмслэлт амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?2022-11-30 - 16:32
  • Хооллолтын бэрхшээл ба түүний төрлүүд2022-11-30 - 16:30

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Хүнсний харшил амь насанд аюултай юу? Өөрт тохирох жирэмслэлтээс хамгаалах аргыг...
Scroll to top