Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ

Уруулын филлер насан туршийнх уу?

2021-03-14/ Гоо сайхан, лайфстайл

Филлер гэж юу вэ?

Филлер буюу дүүргэгч нь арьсны зөөлөн эдийн янз бүрийн давхаргад нүүрний өө засах, арьсыг бэхжүүлэх, гэрэл сүүдэрийг дахин хуваарилах, үрчлээг багасгах зэрэг үйлчилгээтэй хийгддэг тарилга юм.

Хэрэв та уруулынхаа тэгш бус хэмийг засах, томруулахаар шийдсэн бол эдгээр баримтуудыг мэдэхэд илүүдэхгүй болов уу.

Уруулд силикон болон ботокс шахуулж болохгүй!

Уруулд силикон болон ботокс шахуулж болохгүй. Учир нь энэ нь булчингийн эс, утас зэргийг гэмтээх, гажилт үүсэх зэрэг эрсдэлүүдийг дагуулдаг. Иймээс уруулд зөвхөн гиалуроны хүчил ашиглан өө засах болон томруулах үйлчилгээг хийдэг байна. Гиалуроны хүчил нь хүний биед агуулагдах бодис учраас ямар нэгэн сөрөг нөлөөгүй ба харшлын урвал өдөөдөггүй гэдгээрээ давуу талтай.

Гиалуроны хүчил нь түр зурийн нөлөөтэй

Гиалуроны хүчил уусдаг тул уруул томруулах үйлчлэл дээд тал нь зургаан сар хүртэл хадгалагдана. Харагдах байдал болон үйлчлэл хэр удаан хадгалагдах нь хувь хүний биеийн онцлог ба ямар төрлийн филлер ашиглаж буйгаас шалтгаалдаг.

Эрэгтэй хүмүүс ч ашиглах боломжтой

Уруулд филлер шахуулах нь зөвхөн томруулах зорилгоор бус нүүрний өө засах, тэгш бус хэмийг өөрчлөхөд ч мөн ашиглагддаг. Тиймээс гадаад үзэмжээ өөрчлөхийг хүсэж буй эрчүүд ч  туршиж үзэх боломжтой.

Өвдөлт бараг мэдрэгдэхгүй

Тарилгын өмнө эмч мэдээ алдуулах эм /тос, түрхлэг/-ийг уруул болон эргэн тойрны арьсанд түрхэх болно. Хэр хэмжээний үйлчилгээтэй байх нь тухайн хүнээс шалтгаалах ба заримд нь бага зэргийн таагүй мэдрэмж төрөх бол нөгөө хэсэг нь бараг мэдэрдэггүй тохиолдлууд бий. Тарилгын дараа хүйтэн жин тавих нь хаванг багасгах, зовууриас ангижрахад тусалдаг. Мөн тарилгаас хойш хэдэн өдрийн турш уруулын мэдрэх чадвар багасах магадлалтай гэдгийг анхаарах нь зүйтэй.

Тарилгын өмнө бэлтгэл хэрэгтэй

Энэ нь нэг их гэмгүй мэт санагдах ч тодорхой хэмжээний бэлтгэл зайлшгүй шаардлагатай. Ямар нэгэн эм, архи болон тамхины хэрэглээнээс хязгаарлах нь зүйтэй. Ингэснээр та цус өтгөрөлтөөс сэргийлэх юм.

Эсрэг заалтууд

Чихрийн шижин, цус алдалт, уруулын хомхойн хурц хэлбэрийн үрэвсэлтэй бол уруулын филлер тарилгаас татгалзах хэрэгтэй!

Гаж нөлөө

Зарим тохиолдол биеийн онцлогоос хамааран хүсээгүй үр дагаварт хүргэж болзошгүй байдаг. Тарилгын дараа хавагнадаг ч энэ нь 3-аас багагүй хоногт буух болно. Бусад гаж нөлөө:

  • Хөхрөх
  • Булдруутах
  • Уруулын хэв гажилт
  • Улайх
  • Тарилга хийгдсэн газар халдвар орох
  • Харшлах

Донтож болохгүй!

Уруулын филлер шимэгддэг учраас тухайн дүр төрх удаан хадгалагдахгүй гэсэн үг юм. Иймд, шимэгдэж эхлэх үед дахин уруулаа томруулах хүсэл төрөх магадлал их байдаг. Гэвч тогтмол хийлгэх нь эрүүл мэндийн тодорхой эрсдэлүүдэд хүргэж болзошгүй учраас та шийдвэр гаргахдаа сайтар бодож үзээрэй.

Үр дүн таалагдаагүй тохиолдолд засварлах боломжтой

Хэрэв таны шинэ дүр төрх санасанд тань хүрээгүй бол эмчдээ хандан гиалуроны хүчил задлах аргаар хуучин хэвэндээ хурдан хугацаанд орох боломжтой.

Харамсалтай нь филлер тийм ч хямд биш

Одоо гоо сайхны эмнэлгүүд ашиглагдаж буй филлер болон үйлчлүүлэгчийн хүсэж буй хэмжээнээс хамаарч үнийн хэлбэлзэл ихтэй байдаг. Тарилгыг зөвхөн мэргэжлийн эмчээр л хийлгэх шаардлагатай гэдгийг анхаарна уу!

Заавал мэргэжлийн эмчид ханд!

Та филлер хийлгэхээсээ өмнө өөрийн үйлчлүүлж буй эмчийн мэргэжлийн баталгааг заавал шалгах шаардлагатай. Учир нь таны нүүрний орчимд мэдрэлийн маш олон эсүүд байрладаг учир мэргэжлийн бус хүмүүсийн гарт өөрийн гоо сайхан эрүүл мэндээ даатгах нь маш эрсдэлтэй юм.

Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой: 

Facebook , Instagram , Youtube 

 

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://edoctor.mn/wp-content/uploads/uruuliin-filler.webp 720 1080 Н. Хүслэн https://edoctor.mn/wp-content/uploads/2020/12/edoctor-logo.png Н. Хүслэн2021-03-14 18:11:192023-03-20 15:42:36Уруулын филлер насан туршийнх уу?

Мэдээллээс бүү хоцор

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийн зөвшөөрсөнд тооцно.

 Холбоотой мэдээлэл

Хөхний имплант насан туршийнх уу?
Хөхний хорт хавдар үүсгэгч эрсдэлт хүчин зүйлс
Үс уналт ба эрүүл мэнд
“Google”-д хамгийн их эрэлттэй эрүүл мэндийн 10 асуулт

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Та коронавирусийн эсрэг вакцин тариулах ... Хөхний имплант насан туршийнх уу?
Scroll to top