Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ

Ямар шампунь үс гэмтээдэг вэ?

2021-05-24/ Гоо сайхан, лайфстайл

Олон тооны үс арчилгааны бүтээгдэхүүнүүд сайн гэхээсээ илүү сөрөг нөлөө үзүүлдэг. Шампунийн найрлагад орох зарим химийн нэгдлүүд нь богино хугацаанд үсийг цэвэр, эрүүл мэт байлгах боловч удаан хугацааны туршид хэрэглэх нь үсийг гэмтээж, гадаад үзэмжид сөргөөр нөлөөлөх гол хүчин зүйлс болно. Шампунь болон ангижруулагч сонгохдоо найрлагын юуг анхаарах хэрэгтэй талаарх мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

Сульфат

Сульфат бол хүхрийн хүчил давс бөгөөд бүтээгдэхүүнийг хөөсрүүлэх үүрэгтэй найрлагад ордог. Мэдээж хэрэг та бүтээгдэхүүний найрлага дээр сульфат гэж бичсэн байхыг олж харахгүй. Энэ нь үсийг исэлдүүлэн ариутгадаг тул үсний байгалийн өнгийг гандуулах, үсний сүвийг бөглөж, үс унах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Үүний зэрэгцээ загатнах, хуйхыг цочроох, тууралт үүсгэх, хуйхны арьсыг хуурайшуулах магадлалтай юм. Иймд, үс угаахад шампунийг бүрэн арилгах, хөөс, шампунь зэргийг хуйхны гадаргуу дээр үлдээхгүй байх нь маш чухал юм. Сульфат нь савлагаан дээр SLS (натрийн лурил сульфат), SLES (натрийн латетет сульфат) гэх тэмдэглэгээгээр бичигдсэн байх болно.

Парабен

Парабен нь гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хамгийн түгээмэл ашиглагддаг бодис бөгөөд хадгалах хугацааг уртасгах үүрэгтэй юм. Тэд эстроген дааврын хэт ялгаралтад нөлөөлдөг ба үүгээрээ хэвийн үйл ажиллагааг алдагдуулахын зэрэгцээ дотоод шүүрлийн эрхтнүүдэд хортой нөлөө үзүүлдэг байна. Хүүхдийн бүтээгдэхүүн сонгохдоо найрлагадаа парабен агуулсан  бүтээгдэхүүнээс зайлсхийх нь зөв. Учир нь парабен нь хөгжлийн гажиг, мэдрэлийн эмгэг, хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй гэдгийг анхаарна уу. Савалгаа дээр alkyl parahydroxybenzoate, meyhilparaben, ethylparaben, propylparaben, isobutylparabens гэж тэмдэглэгдэнэ.

Полиэтилен гликол

Энэ нь цаг агаарын нөхцөл байдал, чийгшилд тэсвэртэй олон төрлийн бүтээгдэхүүнд ашиглагддаг химийн нэгдэл юм. Тухайлбал, хуванцар хайрцаг, сав, сав суулга, угаалгын нунтаг, шампунь зэрэгт ашиглагдана. Хэдий бага хувиар ашиглагдсан байлаа ч хуйхны арьсыг цочроох гол хүчин зүйлсийн нэг болдог. Энэ нь үсийг хуурайшуулж, байгалийн чийгшлийг алдагдуулж, улмаар хагтахад хүргэдэг байна. Угаасны дараа үсийг зөөлөн болгосон мэт боловч цаг хугацааны үргэлжлэлд үсийг маш ихээр гэмтээдэг. Үүний зэрэгцээ хорт хавдар үүсгэгч бодист тооцогддог бөгөөд савалгаа дээр PEG гэж тэмдэглэгдэнэ.

Диетаноламин ба Триетаноламин

Бүтээгдэхүүний хөөсрөлтөд нөлөөлж найрлагын тэнцвэртэй байдлыг хадгалах үүрэгтэй байдаг. Ихэнх тохиолдолд үс хагтуулах, хуйхны арьсанд харшлын урвал үзүүлэх, хуурайшуулах зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг байна. Ингэснээр үс хөвсийж, самнагдахгүй байх талтай. Мөн эдгээр бодис нь нитрит-тэй нийлснээр хорт хавдар үүсгэгч хүчин зүйл болно. Савлагаа дээр DEA ба TEA гэх тэмдэглэгээтэй байна.

Изопропилийн спирт

Энэ нь олон гоо сайхны бүтээгдэхүүний түгээмэл орц бөгөөд хадгалалтын хугацааг уртасгахад нөлөөлдөг байна. Спирт нь хуйхны нимгэн арьсанд амархан нэвтэрч, усгүйжүүлж, гаднын хортой нөлөөнд илүү өртөмтгий болгодог. Савалгаа дээр Isopropyl Alcohol/ Isopropanol гэж тэмдэглэгднэ.

Кокамид

Кокамид нь наргил модны самрын тосны хүчлийн дериватив (биологийн/химийн нэгдлүүдийг зохисгүй гүйцэтгэл) тул олон хүн аюулгүй гэж буруу ойлгодог талтай. Энэ нь бүтээгдэхүүнд анхилуун үнэрийг нэмэгдүүлдэг. Энэ нь үсийг хуурайшуулж, хуйх загатнуулах магадлалтай байдаг байна. Савалгаа дээр DEA гэж тэмдэглэгдэнэ.

Силикон/цахиур

Энэ нь үсийг бүрхэж, гялалзсан, толигор болгодог. Гэвч хуйхны нүхийг бөглөрүүлдэг тул үс хэврэг болох эрсдэлтэй.

Шампунь сонгохдоо бид тэр бүр найрлагад анхаарал хандуулдаггүй ч эдгээр цөөн химийн нэгдлүүдийг анхаарч үзэхэд илүүдэхгүй. Удаан хугацаанд хэрэглэх нь үс гэмтэхээс эхлүүлэн дотоод шүүрлийн эмгэг, хавдар үүсэх эрсдэлтэй юм. Үүний зэрэгцээ үсийг угааж цэвэрлэсний дараагаар хуйхны гадаргууд саван, шампунь үлдэхээс сэргийлж сайтар зайлж байхаа мартуузай. Эрүүл мэнд, гадаад үзэмж энгийн алхмуудаас эхэлдэг шүү дээ.

Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой: 

Facebook , Instagram , Youtube 

 

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://edoctor.mn/wp-content/uploads/shampoo.webp 567 1080 Н. Хүслэн https://edoctor.mn/wp-content/uploads/2020/12/edoctor-logo.png Н. Хүслэн2021-05-24 10:53:372023-03-20 15:40:08Ямар шампунь үс гэмтээдэг вэ?

Мэдээллээс бүү хоцор

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийн зөвшөөрсөнд тооцно.

 Холбоотой мэдээлэл

Үс уналт ба эрүүл мэнд
Хэрхэн 70 нас хүртлээ өөрийн шүдээ хадгалах вэ?
Шим тэжээлээр хамгийн баялаг 10 хүнс

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Чихрийн шижин ба хооллолт “Google”-д хамгийн их эрэлттэй эрүүл мэндийн...
Scroll to top