Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ

Эмзэг арьсны арчилгаа

2021-06-21/ Гоо сайхан, лайфстайл

Гаднын өдөөгч хүчин зүйлд маш хүчтэй хариу урвал үзүүлэх арьсыг эмзэг/харшламтгай гэж  тодорхойлно. Энэ нь тослог, хуурай гэдэгтэй адил арьсны төрөл биш бөгөөд арьсны эмгэг гэж ойлгож болох юм. Гаднын өдөөгч хүчин зүйл гэдэгт гадаад орчны стресс (тэр дундаа их хүн амтай хотод амьдардаг бол), буруу арчилгаа, арьсыг гэмтээх гоо сайхны үйлчилгээ, хямд/чанаргүй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх, гаднах хэмийн өөрчлөлт, хүрээлэн буй орчин гэх мэтчилэн багтана. Үндсэндээ арьс таталдах, хагарах, улайх, мэдрэг болох, халуу дүүгэх, түлэгдэж буй мэт мэдрэмж төрөх, судасжих шинж тэмдгүүд илрэх юм. Үүний зэрэгцээ хэрэв та хуурай арьстай бол, ямарваа нэгэн зүйлд харшилтай бол эрсдэлт бүлэгт багтах гол хүчин зүйл болно. Учир нь хуурай арьсны гадна давхарга нимгэн байдаг тул гол төлөв эмзэгших хандлагатай байдаг, харин харшилтай бол харшил өдөөгч хүчин зүйлд хариу урвал үзүүлэх явцыг мөн арьс эмзэгшүүлэх үндсэн шалтгаан гэж ойлгож болно.

Эмзэг/харшламтгай арьс нь хэд хэдэн алхмаас бүрдэх тусгай арчилгаа шаарддаг. Тухайлбал, цэвэрлэгээ, хамгаалалт, тэжээл өгөх, чийгшүүлэх зэрэг юм. Хэдий, энгийн арьс арчилгаатай ижил сонсогдож байгаа ч анхаарах шаардлагатай чухал зүйл бий. Энэ бол бүтээгдэхүүний найрлага юм. Эмзэг/харшламтгай арьс нь маш олон гаднын хүчин зүйлүүдэд идэвхтэй хариу урвал үзүүлдэг тул хэр баргийн тохирох найрлага, түүнчлэн байдлыг улам дордуулахгүй байх бүтээгдэхүүн бол ховрын бараа гэхэд хилсдэхгүй. Үндсэн алхмууд чухам ямар ач холбогдолтой талаар дэлгэрэнгүй харцгаая.

Цэвэрлэгээ

Эмзэг/харшламтгай арьсыг өдөрт 2-оос дээш удаа цэвэрлэхээс зайлсхийх шаардлагатай. Учир нь шаардлагагүй олон цэвэрлэгээ нь арьсыг улам эмзэгшүүлэх эрсдэлтэй байдаг. Зөөлөн хөөсөн цэвэрлэгч, сүүн шингэнээс өөрт тохирох бүтээгдэхүүнийг сонгон өглөө, оройдоо нүүрээ цэвэрлэх нь чухал юм.

Хамгаалалт

Арьсны төрөл, асуудлыг үл хамааран гадаад орчны нөлөөллөөс хамгаалах нь алгасаж болохгүй арьс арчилгааны алхам юм. Тэр дундаа эмзэг/харшламтгай арьс нь гаднын хүчин зүйлсээс өөрийгөө хамгаалах чадвар бага тул илүү сайн хамгаалалт шаардлагатай. Керамид (энэ нь арьсны чийгийг хадгалахад тустай өөх тос) найрлагадаа агуулсан бүтээгдэхүүн нь эмзэг/харшламтгай арьстай хүний “must have” юм.  Үүний зэрэгцээ  нарны хамгаалалттай тос хэрэглэж хэвшсэнээр нарны хэт ягаан туяанаас хамгаалж, түлэгдэлтээс сэргийлж, хөгшрөлтийн шинж тэмдэг илрэх явцыг мөн удаашруулах давуу талуудтай юм.

Тэжээл өгөх

Энэ нь чийгшүүлэхээс ялгаатай арчилгааны алхам юм. Учир нь арьсанд тэжээл өгөх бүтээгдэхүүнүүд  нь арьсны гүний давхаргуудад хүрч үйлчилдэг бөгөөд найрлагадаа арьсны ямарваа нэг асуудалд эерэг өөрчлөлт  үзүүлэх эрдэс бодис болон витаминаар баялаг байдгаараа онцлогтой юм. Арьсны бүтэц болон онцлог, наслалтаас хамаарч нэмэлтээр ашиглах шаардлагатай хэд хэдэн тэжээлүүд бий.

Чийгшүүлэх

Арьс чийгшүүлэх бүтээгдэхүүнүүд нь арьс хуурайшихаас сэргийлэх бөгөөд ингэснээр арьсыг гаднын ямар нэгэн хүчин зүйлээс өөрийгөө хамгаалах чадварт эерэг нөлөө үзүүлдэг байна.  Эдгээр бүтээгдэхүүнүүд нь гол төлөв арьсны өнгөн давхаргад хүрч үйлчилдэг тул бусад алхмуудыг түгжих, дэмжих бүтээгдэхүүнүүдийг сонгон хэрэглэх нь үр дүнтэй юм.

Гуужуулалт

Эмзэг/харшламтгай арьстай хүмүүс арьсаа гуужуулахаас аль болох зайлсхийдэг. Гэвч энэ бол бусад арьс арчилгааны алхмуудтай адил чухал юм. Учир нь нүүрний үхэжсэн арьсыг гуужуулснаар шинэ арьс нөхөн төлжих, арьсны нүх сүв бөглөрөхөөс сэргийлэх, бохирдлоос үүдэн бий болох асуудлуудаас ангижруулах зэрэг давуу талуудтай байдаг байна.

Эмзэг арьсанд тохирох найрлага:

  • Цагаан сараанаа цэцгийн ханд. Энэхүү ханд нь арьсны гадаргуу дээр хамгаалалтын давхарга үүсгэдэг тул эпидермис (арьсны өнгөн давхарга) дэх ус, чийгийг хадгалж, арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлэхэд үйлчилгээтэй байдаг бөгөөд арьсыг толигор, торгомсог болгодог байна.
  • Токсерутин/troxerutin (байгалийн гаралтай орц). Энэхүү орц нь цусны эргэлтийг дэмжиж, улайлт, цочролыг арилгах үйлчилгээтэй юм. Арьсны хамгаалах тогтолцоог бэхжүүлэх, гаднын хүчин зүйлд хариу үзүүлэлтийг бууруулж, эпидермесийн эсийг шинэчлэх үйл явцыг дэмжих зэрэг олон ашиг тустай байна.
  • Зуун настын ханд. Зуун наст нь үрэвссэн арьсыг тайвшруулах, тууралтыг бууруулах, хуурайшихаас сэргийлэх зэрэг давуу талуудтай. Үүний зэрэгцээ полисахаридын (10 гаруй бие даасан чихрийн нэгжээс бүрддэг өндөр молекулийн жинтэй химийн нэгдэл) өндөр агууламжтай тул коллаген боловсруулалт, арьсны эргэн төлжих чадварт эерэгээр нөдөөлдөг байна.
  • Улаан шавар. Улаан шавар нь бусад төрлийн байгалийн шавраас төмрийн өндөр агууламжаараа ялгардаг. Энэ нь арьсыг сэргээх, улайлтыг арилгах, судсыг агшаах, арьсны хорыг хөөх, арьсны байгалийн тэнцвэрт байдлыг сэргээх үйлчилгээтэй байдаг байна.
  • Micronized Diosmin. Энэ нь судсыг хамгаалах, гаднын механик гэмтлийг эсэргүүцэх чадварыг бэхжүүлдэг нэгдлүүд юм.
  • Пантенол. Арьсыг чийгшүүлж, уян хатан чанарыг сэргээдэг давуу талуудтай. Үүний зэрэгцээ улайлтыг багасгах үйлчилгээтэй.

PS: Энэхүү нийтлэл нь зөвлөгөө өгөх зорилготой. Иймд та өөрт илрэх шинж тэмдгийг анхааралтай ажиглаж, зөв таних шаардлагатай бөгөөд хэрэв байдал хүндэрсэн тохиолдолд мэргэжлийн эмчид хандах шаардлагатай гэдгийг анхааруулж байна.

Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой: 

Facebook , Instagram , Youtube 

 

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://edoctor.mn/wp-content/uploads/emzeg-aris.webp 630 1200 Н. Хүслэн https://edoctor.mn/wp-content/uploads/2020/12/edoctor-logo.png Н. Хүслэн2021-06-21 11:57:392023-03-20 15:39:56Эмзэг арьсны арчилгаа

Мэдээллээс бүү хоцор

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийн зөвшөөрсөнд тооцно.

 Холбоотой мэдээлэл

Арьс арчилгааны үед түгээмэл гаргадаг алдаа
Хэрхэн өөрт тохирсон арьс арчилгааг бүрдүүлэх вэ?
Батгашилтын талаарх таны мэдэх ёстой зүйлс
Нарны тосоо зөв сонгоцгооё

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Ковид-19-ын гэрээр хийх эмчилгээний зөвлө... Ямар хүнсний бүтээгдэхүүнийг сүүтэй хэрэглэж...
Scroll to top