Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ

Ямар хүнсний бүтээгдэхүүнийг сүүтэй хэрэглэж болохгүй вэ?

2021-06-21/ Гоо сайхан, лайфстайл

Сүү бол витамин, эрдэс бодисын хамгийн чухал нийлүүлэгч буюу А, D, В бүлгийн витамин, кальци, кали, фосфор, магни, натри, төмөр, фтор, иод зэрэг эрдэс бодисыг агуулдаг. Үүний зэрэгцээ өөх тос багатай сүү нь жингээ хасахад тусалдаг бөгөөд өөх тосыг үр дүнтэй шатаахад тусална. Хүмүүс ч өдөр тутмын хэрэглээндээ сүүг олон төрлийн хүнсний  бүтээгдэхүүнтэй хослуулан хэрэглэж хэвшсэн. Гэвч хамтад нь хэрэглэхэд зохимжгүй хэд хэдэн бүтээгдэхүүн  бий гэдгийг та мэдэх үү?

Кофе

Хэдий олон хүмүүс кофегоо сүүгүйгээр төсөөлж чаддаггүй ч үнэн хэрэгтээ тэд хоорондоо зохимжгүй юм. Учир нь сүүний уураг нь кофеины (тархины допамины түвшнийг нэмэгдүүлж, оюуны идэвхийг дэмжиж, сэргэг мэдрэмж төрүүлнэ) нөлөөг саармагжуулдаг тул сүүтэй кофе уусны дараа сэргэх магадлал тэгтэй тэнцдэг гэж хэлж болно. Үүний зэрэгцээ сүүнд агуулагдах хүчлүүд нь кофены ургамлын хүчилтэй нэгдэж урвалд орсноос үүдэж гэдэс дүүрэх, дотор муухай оргих, ходоодонд зовуурь мэдрэгдэх зэрэг тав тухгүй байдал үүсгэх шинж тэмдгүүд илэрдэг байна.

Цай

Цай нь хүний биед агуулагдах хүнд металлын үйлчилгээг саармагжуулж, цусны эргэлтэд эерэгээр нөлөөлж, судасны хананы уян хатан байдлыг сайжруулдаг байна. Үүний зэрэгцээ ногоон, хар цай нь кофены адил кофеины баялаг эх үүсвэр. Иймд сүү болон цайг хольж хэрэглэхэд сүүний уураг нь судасны тэлэх чадварыг багасгаж, зарим антиоксидант (бие махбодод аюултай гинжин урвалаас урьдчилан сэргийлэх чадвартай молекул бөгөөд чөлөөт радикалуудаас үүснэ) нэгдлийг задалдаг байна.

Далайн гаралтай бүтээгдэхүүн

Хоол тэжээлийн мэргэжилтнүүд загасны уураг ба омега-3 тосны хүчлийг сүүний уурагтай хослуулахгүй байхыг зөвлөдөг. Ийм нэгдэл нь ангижрахад хүнд ходоодны өвдөлтийг үүсгэдэг байна

Өндөг

Өндөг ба сүүний нэгдэл нь бие махбодь бараг л зохицуулж чадахгүй уургийн “цохилт” болдог аж. Энэхүү нэгдлийг шингээхэд маш хэцүү байдаг бөгөөд тавгүй мэдрэмжийг төрүүлэхийн зэрэгцээ хоол боловсруулах эрхтнүүдэд өндөр ачаалал өгдөг байна. Тиймээс та омлет бэлтгэхдээ сүү хэрэглэхээс татгалзаж, өндгийг дангаар нь шарах аль эсвэл чанаж хэрэглэхийг зөвлөе.

Жимс

Хоол тэжээлийн мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар жимсийг дангаар нь хэрэглэх нь илүү зохимжтой гэжээ. Ямарваа нэгэн төрлийн жимстэй зохицох хүнсний бүтээгдэхүүн тун ховор. Тэр дундаа интоор, жүрж, нимбэг, бэрсүүт жүрж, ногоон алим, хан боргоцой зэргийг сүүтэй хольж хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Сүүний уураг болон жимсэнд агуулагдах хүчил нь урвалд орсноор ходоодны ачааллыг нэмэгдүүлж, цээж хорсгох, ходоодны шарх үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Иймд жимстэй сүүн коктейлоос зайлсхийх нь зүйтэй болов уу.

Бусад

Энэ хэсэгт найрлагадаа исгэгч агуулдаг хүнсний бүтээгдэхүүн, улаан шош, редиск, өргөст хэмх, улаан лооль, хулуу, лууван зэрэг багтаж байгаа юм. Учир нь эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүд нь сүүтэй нэгдэж урвалд орсон тохиолдолд хоол боловсруулах эрхтний тогтолцоонд маш их ачаалал учруулах бөгөөд цаашлаад биед сөрөг үр дагавар үзүүлэх эрсдэлтэй гэдгийг битгий мартаарай.

Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой: 

Facebook , Instagram , Youtube 

 

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://edoctor.mn/wp-content/uploads/suutei-hereglej-bolohgui-huns-main.webp 630 1200 Н. Хүслэн https://edoctor.mn/wp-content/uploads/2020/12/edoctor-logo.png Н. Хүслэн2021-06-21 12:38:572023-03-20 15:39:54Ямар хүнсний бүтээгдэхүүнийг сүүтэй хэрэглэж болохгүй вэ?

Мэдээллээс бүү хоцор

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийн зөвшөөрсөнд тооцно.

 Холбоотой мэдээлэл

Өөх шатаах 11 хүнсний бүтээгдэхүүн
Шим тэжээлээр хамгийн баялаг 10 хүнс

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Эмзэг арьсны арчилгаа Бэлгийн боловсролыг бага наснаас нь
Scroll to top