Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ

Нарны тосоо зөв сонгоцгооё

2021-06-25/ Гоо сайхан, лайфстайл

Нарны хурц туяанаас үүдэж арьсны нөсөө толбо үүсэх, арьс түлэгдэх, эрт хөгшрөх, цаашлаад арьсны хорт хавдраар өвчлөх, нүд гэмтэх эрсдэлтэй байдаг. Арьсны гэмтлийн үндсэн шалтгаан  нь хэт ягаан туяа (UV) ба тур дундаа UVA (урт долгионы туяа),  UVB (дунд долгионы туяа) төрлүүд юм.

Хэт ягаан туяаны төрлүүд юугаараа ялгаатай вэ?  

UVA буюу урт долгионы туяа нь дэлхийн гадаргуу дээр тусах хэт ягаан туяаны 95% эзэлдэг бөгөөд үүл, шил, эпидермест (арьсны өнгөн давхарга) нэвчдэг. Дунд долгионы туяанаас ялгаатай нь өвдөлтгүй үйлчилдэг ба арьсанд маш гүн нэвчиж, дермис эсүүдэд (арьсны хамгийн зузаан давхарга буюу жинхэнэ арьс) хүрдэг байна. Цацраг туяа нь чөлөөт радикалуудын солилцоог өдөөж, нөлөө нь дараах байдлаар илэрнэ:

  • Арьсны уян хатан чанар алдагдаж, үрчлээс үүднэ
  • Наранд хэт мэдрэмтгий болно
  • Нөсөө толбо үүснэ
  • Арьсны хорт хавдар үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл болно

UVB буюу дунд долгионы туяа нь дэлхийн гадаргуу дээр тусах хэт ягаан туяаны 5% бүрдүүлдэг ба их хэмжээний энерги агуулдаг тул тэдгээр нь үүл, шил зэрэгт саармагждаг байна. Дунд долгионы туяа нь эпидермест нэвчих чадвартай бөгөөд дараах үр дагаварт хүргэнэ:

  • Наранд түлэгдэх
  • Нарны харшил
  • Эсийн өөрчлөлтөд нөлөөлж арьсны хорт хавдрын эсийн өсөлтийг өдөөнө

UVA болон UVB туяанаас хамгаалах хамгийн үр дүнтэй арга бол нарны тосыг хэрэглэж хэвших юм. Иймд бид танд нарны тосоо зөв сонгоход туслах зөвлөмжүүдийг нэгтгэн хүргэж байна. Хэт ягаан туяанаас хамгаалах чадварыг SPF, PA гэх хоёр үзүүлэлтээр хэмжинэ.

SPF гэж юу вэ? 

Энэ нь Sun Protection Factor (нарнаас хамгаалах хүчин зүйл) гэсэн гурван үгийн товчлол юм. SPF нь UVB туяанаас хамгаалах үйлчилгээтэй байдаг, харин UVA туяанаас хамгаалдаггүй байна. Нарнаас хамгаалах 4 түвшин байна: SPF 50+ (маш өндөр), SPF 50-30 (өндөр), SPF 25-15 (дунд), SPF 6-10 (бага). Эдгээр тоо нь нарнаас хамгаалах хүчин зүйлийн үйлчлэх хугацааг зааж өгнө. Тодруулбал, хамгаалалтгүй байгаа тохиолдолд нарны туяа 10 минутын хугацаанд арьсыг түлдэг бол SPF 15 нь 15 дахин урт хугацаанд буюу 2,5 цаг орчим арьсыг хамгаалах боломжтой байдаг аж. Гэвч SPF 50-тай нарны тос нь бүтэн өдрийн турш таныг нарны туяанаас хамгаална гэсэн үг биш юм. Үр дүнтэй хамгаалалтын тулд 2-3 цаг тутамд дахин түрхэхийг зөвлөдөг байна.

Үүний зэрэгцээ өндөр SPF-тэй нарны тос нь арьсыг UVB туяанаас хамгаалах чадвар нь өндөр байна. Тодруулбал, SPF 15 – 93% хүртэлх, SPF 30 – 97% хүртэлх, SPF 50 – 98% хүртэлх хамгаалах чадвартай аж. Өндөр хамгаалалттай бүтээгдэхүүнийг хүүхдүүд, цайвар арьстай хүмүүс, бие дээрээ их хэмжээний мэнгэтэй хүмүүс хэрэглэхийг зөвлөдөг.

PA гэж юу вэ?

PA нь UVA туяанаас арьсыг хамгаалах зэргийн үзүүлэлт юм. Савлагаан дээр энэхүү үзүүлэлт дараах байдлаар тэмдэглэгдэнэ:

  • PA+ нь UVA туяанаас бага хэмжээнд хамгаална
  • PA++ UVA туяанаас дунд хэмжээнд хамгаална
  • PA+++ UVA туяанаас өндөр хэмжээнд хамгаална
  • PA++++ UVA туяанаас маш өндөр хэмжээнд хамгаална

Нарны тос сонгохдоо та эдгээр хоёр үзүүлэлтийг сайтар нягталж авах хэрэгтэй юм. Хэрэв нарны тосонд SPF болно PA үзүүлэлт байгаа тохиолдолд урт болон дунд долгионы туяанаас хамгаална. Аль нэг нь байгаа тохиолдолд зөвхөн аль нэг туяанаас хамгаална гэдгийг анхаарна уу.

Chemical болон physical нарны тос ямар ялгаатай вэ?

Нарны тосыг chemical (химийн) болон physical (механик) гэсэн хоёр төрлийн найрлагаар гаргаж авна. Chemical нарны тос нь арьсан дээр хамгаалалтын давхарга үүсгэж хэт ягаан туяаг ойлгох үйлчилгээтэй. Эмзэг, мэдрэмтгий арьсанд илүү тохиромжтой. Найрлагадаа цайрын исэл, титаны давхар исэл зэргийг агуулна. Цайрын исэл нь арьсыг UVA, UVB туяанаас зэрэг хамгаалах чадвартай юм.

Physical нарны тос нь химийн урвалын тусламжтайгаар нарны хэт ягаан туяаг арьсан доор дулаан болгон хувиргадаг. Гэвч өдрийн турш арьсан доор ялгарч буй дулаан нь нөсөө толбо үүсгэх магадлалтай.

Эдгээр хоёр тосны гол ялгаа нь найрлагадаа агуулах идэвхт бодисын хэт ягаан туяанаас хамгаалах үйлчилгээгээ юм.

Нарны тосыг хэрхэн зөв хэрэглэх вэ?

  • Нэг удаад ойролцоогоор 5мл (цайны халбага) хэмжээтэй хэрэглэнэ
  • Гадагш гарахаас өмнө 10-15 өмнө хэрэглэх нь тохиромжтой
  • Жигд түрхэнэ
  • 2-3 цаг тутам нарны тосыг сэргээж хэрэглэнэ

Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой: 

Facebook , Instagram , Youtube 

 

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://edoctor.mn/wp-content/uploads/narnii-tos-web.webp 630 1200 Н. Хүслэн https://edoctor.mn/wp-content/uploads/2020/12/edoctor-logo.png Н. Хүслэн2021-06-25 18:27:552023-03-20 15:39:36Нарны тосоо зөв сонгоцгооё

Мэдээллээс бүү хоцор

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийн зөвшөөрсөнд тооцно.

 Холбоотой мэдээлэл

Наршилтаас урьдчилан сэргийлэх 10 арга
Батгашилтын талаарх таны мэдэх ёстой зүйлс
Эмзэг арьсны арчилгаа
Эрчүүдийн арьс арчилгааны онцлог

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Наршилтаас урьдчилан сэргийлэх 10 арга Дутуу нойрны улмаас эрүүл мэндэд үүсэх 9 ...
Scroll to top