Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ

Элэгний хатуурал

Шалтгаан Шинж тэмдэг Хүндрэлүүд Зөвлөгөө Зөвлөгөө Эмчилгээ Элэг шилжүүлэх суулгах

Элэг нь хүний биеийн хамгийн том булчирхай юм. Удаан хугацаанд их хэмжээгээр архи уух, элэгний В, С вирусаар өвчлөх гэх зэргийн олон төрлийн шалтгаант элэгний өвчлөлийн дараагаар элэг сорвижих буюу хамгийн сүүлийн шат нь элэгний цирроз юм. Элэг нь цусыг цэвэршүүлэх, шаардлагатай шим тэжээлийг бий болгох, биед буй сөрөг нөлөөтэй бодисуудыг хоргүйжүүлэх зэрэг чухал үүргийг гүйцэтгэдэг.

Элэг гэмтсэнээр хатуурал үүсдэг бөгөөд гэмтэх бүрт сорви үүснэ. Үүссэн сорви томорсоор элгийг хэвийн ажиллахад хүндрэлтэй болгодог байна.

Элэгний хатуурлаас үүссэн сорвижилтыг арилгах боломжгүй боловч эхэн үедээ оношлогдсон тохиолдолд цаашид хүндрэхээс сэргийлэх боломжтой байдаг. Хүндэрсэн элэгний хатуурал нь амь насанд хүрэх аюултай

Шалтгаан

Дараах шалтгаануудаас элэгний хатуурал үүссэн байх боломжтой. Хамгийн нийтлэг шалтгаанууд

  • Алкоголь их хэмжээгээр удаан хугацаанд ууж элгээ гэмтээх
  • Элэгний В, С вирусаар өвчилж байсан
  • Элэг өөхөлсөн зэрэг орно.

Мөн бусад шалтгаанаас элэгний хатуурал үүссэн байж болно. Үүнд:

  • Биед агуулагдах төмрийн хэмжээ ихсэх
  • Уйланхай маягийн фиброз
  • Элгэнд зэс хуримтлагдах
  • Биеийн дархлааны системээс үүссэн элэгний өвчин
  • Зарим хүчтэй эм тариа их хэрэглэснээс үүсэн байх магадлалтай.

Шинж тэмдэг

Элэгний хатуурал нь ихэвчлэн элэг маш их хэмжээгээр гэмтэж сорвижих болтол шинж тэмдэг илэрдэггүй. Хэрэв шинж тэмдэг илэрвэл дараах байдлаар ажиглагдана. Үүнд:

  • ядарч сульдах
  • хүрэх төдийд хөхрөх
  • амархан цус гарах
  • арьс загатнах
  • арьс болон нүдний цагаан шарлах
  • гарын алга улаан болох
  • хоолны дуршилгүй болох
  • толгой эргэх
  • хөл хавагнах
  • жин хасах
  • хэл ам дальдрах
  • хөл гарын судас томрох
  • эрэгтэй хүний хөх томрох
  • төмсөг хатаж, жижигрэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг тул эдгээр шинж тэмдгүүд илэрсэн бол эмчид хандахыг зөвлөе.

Хүндрэлүүд

Цусны даралт ихсэх – Элэгний хатуурал нь элгээр дамжих цусан хангамжийг бууруулдаг тул элгэнд цус шахдаг судас боогдож цусны даралт ихсэх аюултай.

Хөл болон хэвлий хэсгээр хавагнах – Цусны даралт ихсэх нь хөл болон хэвлийн хэсгүүдэд шингэн хуралдахад хүргэж хавагнуулна.

Цус алдах – Элгэнд цус шахдаг судас боогдсоноос жижиг судсаар их хэмжээний цус гүйж эхэлнэ. Үүнээс үүдэн судас хагарах аюултай. Олон тооны жижиг судсууд хагарснаар амь насанд аюултай байдал үүсдэг байна.

Халдварууд – Хэрэв элэгний циррозоор өвчилсөн бол биеийн дархлаа суларч халдваруудтай тэмцэх чадвар буурсан байдаг.

Тэжээлийн дутагдалд орох – Элэгний цирроз нь шим тэжээлийг бий болгох чадварыг бууруулдаг тул жин хасаж, сульдах байдал үзэгдэнэ.

Тархийг хордуулах – Хатуурсан элэг нь эрүүл элэг шиг цусыг цэвэршүүлж чаддаггүй. Тиймээс цэвэршээгүй хортой цус тархинд очиж анхаарал төвлөрөхгүй байх, сэтгэцийн эрүүл бус байдалд хүргэх аюултай. Толгой эргэх, ядрах, хариу үйлдэл үзүүлэхээ болих, сонсгол муудах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Шарлалт – Цусан дахь билирубиныг цэвэршүүлэх үүрэгтэй элэг нь үүргээ гүйцэтгэж чадаагүйгээс шарлалт үүсдэг. Арьс болон нүдний цагаан шарлаж, шээс бараан өнгөтэй болох шинж тэмдгүүд ажиглагдана.

Ясны өвчин – Элэгний хатуурал нь ясыг хүчгүй болгож ойр ойрхон хугарч, цуурахад хүргэнэ.

Элэгний хорт хавдар – Элэгний хорт хавдар туссан хүмүүсийн ихээхэн хувь нь элэгний хатууралтай байдаг.

Улаан хоолойн цус алдалт – Элгэн доторх венийн судсаар урсах цусны урсгалд саад үүссэнээс болж улаан хоолойн венийн судас өргөсч, зарим тохиолдолд цүлхэн үүсдэг. Энэ нь аажимдаа хүндэрч судас хагарч цус алдалт үүсгэх ба үхэлд хүргэж болзошгүй.

Элэгний дутагдалд орох зэрэг хүндрэлүүд цаашид бий болох аюултай байдаг.

Зөвлөгөө

Мэргэжлийн эмчийн хяналтад орон, тогтмол шинжилгээ өгч, эмчлүүлэх

Ногоон цай

Ногоон цай нь элэгний бусад өвчнөөс урьдчилан сэргийлэх, вирусийн гаралтай гепатит тусахаас сэргийлэх, элэгний сорвижилтыг нэмэгдүүлэх магадлалыг бууруулах нөлөө үзүүлдэг.

  • 1 аяга халуун усанд 1ш дүрдэг ногоон цайг 5 минут идээшүүлж өдөрт 3 удаа ууна.

Витамин С

Элэгний гэмтлээс хамгаалах, элэгний өөхлөлтөөс сэргийлэх нөлөө үзүүлдэг.

  • Витамин С агуулдаг хоол хүнс хэрэглэж байх. (Лимон, Жүрж, Улаан лооль, Киви, Сармис)

Ногоо

Хүнсний ногоо нь элэгний хатуурлыг эмчлэх эмчилгээг улам үр дүнтэй болоход тусална.

  • Брокколи, Сармис, Лууван, байцаа зэрэг хүнсний ногоог тогтмол хэрэглэж байх
  • Өдөрт 2 аяга ногооны шүүс ууна.

Зөвлөгөө

Амьдралын хэв маягаа өөрчилснөөр элэгний хатуурлаас үүдэх хүндрэлүүдээс сэргийлж болох бөгөөд шинээр суулгасан элгийг дахин гэмтэхээс хамгаална.

  • Алкоголь уухгүй байх
  • Хоолны дэглэмээ өөрчлөх – Давсыг бага хэмжээгээр хэрэглэж занших хэрэгтэй.
  • Элгийг гэмтээдэг эмийг бага хэрэглэх
  • Тамхинаас гарах
  • Эмчийн заавраар л биш бол төмрийн бэлдмэл хэрэглэхгүй байх
  • Амны ариун цэврийг сахих зэрэгт анхаарах нь зүйтэй.

Шаардлагатай шинжилгээ

  • Цусны шинжилгээ
  • Биопси буюу элэгний эдийн шинжилгээ
  • Хэт авиан шинжилгээ
  • Вирусийн маркер
  • Вирусийн идэвхжилт

Эмчилгээ

Элэг нь хэр хэмжээний гэмтэлтэй байгаагаас шалтгаалан эмчилгээ нь өөр байна. Эмчилгээний гол зорилго нь сорвижих явцыг удаашруулах эсвэл урьдчилан сэргийлэх болон бусад шинж тэмдгүүдийг зогсоох, хүндрэл үүсэхээс сэргийлэхэд оршино.

Элэгний хатуурлын үндсэн шалтгааныг дарах

Эхэн үедээ оношлогдсон элэгний хатуурлыг өвчин үүсэхэд хүргэсэн хүчин зүйлийг дарсанаар элгийг нэмж гэмтэхээс урьдчилан сэргийлэх боломжтой.

  • Алкоголийн гаралтай бол архинаас гарах
  • Элэгний вирусээс үүдсэн бол эмэн эмчилгээ хийх
  • Бусад шалтгаанаар үүссэн бол сорвижилт нэмэгдэхийн зогсоох эмчилгээ хийнэ.

Хүндрэлүүдийг эмчлэхэд

  • Хавагнах – Элгэн доторх венийн судсанд жижиг гуурс байрлуулж цусны даралтыг багасгаснаар хаван буурна.
  • Цус алдалт – Ходоодны дуран буюу эндоскопоор томорсон судсыг олж илрүүлэн ихэвчлэн эмэн эмчилгээ хийдэг. Хэрэв хагарах магадлалтай бол мэс ажилбар хийж цус алдалтаас сэргийлнэ.
  • Халдвар авах магадлалтай бол ханиад томууны вакцин хийлгэж болно.
  • Элэгний хорт хавдар тусах магадлал өндөр бол эмчийн хяналтанд тогтмол байж, 6 сард 1 удаа шинжилгээнд хамрагдах хэрэгтэй.
  • Цусан дах хорыг цэвэршүүлэх зорилгоор эмэн эмчилгээ хийж болно

Элэг шилжүүлэх суулгах

Хэрэв элэгний цирроз хүндэрч элэгний үйл ажиллагаа зогсоход хүрсэн бол элэг шилжүүлэн суулгах нь цор ганц эмчилгээ болдог. Шарлалт явагдсан, их хэмжээгээр хавагнасан, цус алдалт их хэмжээгээр явагдсан, цусан дахь хорыг цэвэршүүлэх чадваргүй болсон, бөөрний үйл ажиллагаа муудсан, элэгний хорт хавдраар өвчилсөн бол элэг шилжүүлэн суулгах шаардлагатай гэж үзнэ. Амьд хүний эрүүл элэгний тодорхой хэмжээг аван сольж суулгах мэс засал хийгддэг. Элэгний хатуурал нь элэг шилжүүлэн суулгах мэс заслын хамгийн нийтлэг шалтгаан юм.

Хагалгааг амжилттай болоход тохиромжтой донорыг сонгохын тул донор болох хүсэлтэй хүмүүсийн эрүүл мэндийн байдлыг шинжилнэ.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Амархан цус гарах, Арьс амархан хөхрөх, Арьс загатнах, Гарын алга улайх, Жин буурах, Нүд шарлах, Толгой эргэх, Хоолны дуршил буурах, Хөл хавагнах, Ядарч сульдах
Д Цолмон
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • таргалалтТаргалалт ба эрүүл мэнд2021-02-22 - 15:19
  • амны хөндийн эрүүл мэндАмны хөндийн эрүүл мэнд, шүд арчилгааны зөвлөмжүүд2021-02-18 - 16:51
  • Удаан суух нь нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг2021-02-16 - 15:31
  • Хүн амын насжилт, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс2021-02-16 - 15:12
  • Арьс арчилгааӨөрт тохирох эрүүл арьс арчилгаа хэрхэн бүрдүүлэх вэ?2021-02-15 - 13:46

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Хамуу Элэгний хорт хавдар
Scroll to top