Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ

Хэрхэн өөрт тохирсон арьс арчилгааг бүрдүүлэх вэ?

2021-02-15/ Гоо сайхан, лайфстайл

Эрүүл арьстай байх нь хэн хүний гоо зүйн хамгийн том нэрийн хуудас мөн билээ. Зарим хүмүүс генетикийн ачаар насан туршдаа эрүүл арьсаа хадгалж чаддаг бол, үлдсэн хэсэг нь багагүй чармайлт гаргах шаардлагатай болдог. Байгалийн хуулиар нас нэмэхийн хэрээр бидний биеийн нөхөн төлжих, эсүүд эргэн сэргэх чанарууд нь сулардагтай холбоотой нэмэлт бүтээгдэхүүнээр арьсны чийгшил, өнгө зэргийг сэргээх, хадгалах шаардлага бий болдог. Дан ганц хоол хүнс бус хүрээлэн буй орчны бохирдол ч арьсны эрүүл мэндийн томоохон дайсан юм. Арьсны эрүүл байдал, гоо зүйгээ хадгалахын тулд өөр тохирсон оновчтой арьс арчилгаа, бүтээгдэхүүнийг тогмтол хэрэглэх хэрэгтэй.

Зөв арьс арчилгаа: Үндсэн алхмууд болон арьс арчилгааны бүтээгдэхүүн

Арьс арчилгаа нь уур амьсгал болон таны арьсны төрлөөс хамааран олон үе шатлалтай байж болох ч гурван үндсэн үе шатлалаар авч үзэх нь ойлгоход мөн хэрэгжүүлэхэд хамгийн энгийн. Цэвэрлэгээ, чийгшүүлэх ба тэжээл өгөх, хамгаалах. Иймд өглөө оройн арьс арчилгааг зөв дараалалтайгаар хийж хэвших нь зүйтэй.

Эхний алхам бол цэвэрлэгээ. Арьсны төрлөөс хамааран өөрт тохирсон цэвэрлэгчийг сонгох нь зүйтэй. Цэвэрлэгч нь нүүрний будаг арилгах, арьсны себум буюу тосны ялгарлыг хянах, арьсны гүн дэх бохирдлыг цэвэрлэх, арьсыг хуурайшуулахгүйгээр, тослогтуулахгүйгээр бохирдлыг арилгах зэрэг үйлчилгээтэй. Цэвэрлэгээний шатанд мөн гуужуулагчийг тодорхой хугацааны давтамжтай нэмэх нь зүйтэй юм. Учир нь үхэжсэн арьс нь үсний сүвийг бөглөн батгашуулах эрсдэлтэй гэдгийг санахад илүүдэхгүй биз ээ.

Хоёр дахь гол алхам бол цэвэрлэгээний дараа арьсны тэнцвэрт байдлыг хадгалах, чийгшүүлэх, насны болон арьсны онцлогоос хамаарах нэмэлт арчилгаа зэрэг багтана. Энэ үе шатлал нь ихэвчлэн тоник – ессенз – ампул аль эсвэл серум – тос гэсэн дарааллаар явагддаг.

(PS: Арьс арчилгаандаа нэг дор хэд хэдэн серум ашиглах боломжтой байдаг ба найрлагын хувьд хоорондоо харшлахгүй байх тал дээр анхаараарай)

Хамгийн сүүлийн алхмыг өглөөний арьс арчилгааны дараагаар хэрэгжүүлнэ. Энэ бол нарны тос. Яагаад нарны тос чухал вэ? Нарны тос нь арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалах бөгөөд нөсөө толбо үүсэх, өнгөө алдах, үхжих зэрэг эрсдэлээс хамгаалж залуу төрхөө удаан хадгалахад тусална. Та гэрээс гарахгүй байсан ч, бараг нар гардаггүй намар, өвлийн улиралд ч заавал өдөр тутамдаа нарны тосыг хэрэглэж хэвшээрэй.

 

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://edoctor.mn/wp-content/uploads/aris-archilgaa.webp 630 1200 eDoctor https://edoctor.mn/wp-content/uploads/2020/12/edoctor-logo.png eDoctor2021-02-15 13:46:372023-03-20 15:42:53Хэрхэн өөрт тохирсон арьс арчилгааг бүрдүүлэх вэ?

Мэдээллээс бүү хоцор

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийн зөвшөөрсөнд тооцно.

 Холбоотой мэдээлэл

Арьс арчилгааны үед түгээмэл гаргадаг алдаа
Эмзэг арьсны арчилгаа
Батгашилтын талаарх таны мэдэх ёстой зүйлс
Эрчүүдийн арьс арчилгааны онцлог

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Арьс арчилгааны үед түгээмэл гаргадаг ал... Насжилтад нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс
Scroll to top