Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ

Эрчүүдийн арьс арчилгааны онцлог

2021-06-21/ Гоо сайхан, лайфстайл

Арьс арчилгааны бүтээгдэхүүний тасагт та эмэгтэйчүүдийн болон эрчүүдийн гэж ялгасан олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн олох боломжтой. Гэвч тэд юугаараа ялгаатай юм бэ гэж үү? Энэ удаагийн нийтлэлээрээ бид эрчүүдэд хэрхэн өөрт тохирсон арьс арчилгааны бүтээгдэхүүнийг сонгох  болон зохистой хэрэглээний талаар мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

Эрчүүдийн арьс эмэгтэйчүүдээс юугаараа ялгаатай байдаг вэ?

Тестостерон даавар их хэмжээгээр ялгардагтай холбоотой эрчүүдийн арьс эмэгтэйчүүдээс 20-25% илүү нягтралтай байдаг тул салхи, агаарын хэмийн өөрчлөлт, гаднын түрэмгий нөлөөллийг эсэргүүцэх чадвар өндөр байдаг байна.

Мөн эрчүүдийн арьсанд меланин (мелноцит эсэд агуулагдах будагч бодис) их байдаг тул хэт ягаан туяанаас илүү сайн хамгаалах чадвартай гэсэн үг юм. Тиймээс эрчүүдийн арьсан дээр нарны толбо, насжилттай холбоотой өөрчлөлтүүд бага ажиглагдана.

Үүний зэрэгцээ андроген (эр бэлгийн дааврууд)-тэй холбоотой тосны булчирхайн үйл ажиллагаа эмэгтэйчүүдээс илүү идэвхтэй байдаг тул эрчүүдийн арьс ихэвчлэн тослог ба холимог төрөлд хамаарах ба үрэвсэлд өртөмтгий, үрэвслийн явц хүндрэлтэй явагдах магадлалтай, мөн мэдэгдэхүйц ул мөр үлдээдэг. Мөн эрчүүдийн арьсны гадаргуу дээр хүчиллэг орчин давамгайлдаг тул сахал хуссанаас үүдэн цочролд өртөх нь амархан. Тиймээс ч жил ирэх тусам эрчүүдийн хацар, эрүү, хүзүү хэсгийн арьс илүү мэдрэмтгий болдог байна.

Эрчүүдийн арьсанд илүү их хэмжээний коллаген агуулагддаг тул арьсны уян хатан байдал өндөр байдаг. Үүнтэй холбоотойгоор үрчлээ хожуу тодордог байна. Гэвч өндөр нягтралтай арьсны бүтцийн улмаас үрчлээ илүү гүнзгий, тод харагдах бөгөөд дух, нүдний эргэн тойронд энэ нь илүү ажиглагдана. Мөн эрчүүдийн арьс илүү судасжилттай байдаг тул rosacea буюу эпидермесийн цусны судасны архаг гэмтэлд илүү өртөмтгий байдаг байна. Энэ нь арьсны улайлт, магнай, хамар, хацар, эрүү хэсэгт толбо үүсэх, судас тодорч харагдах зэрэг нийтлэг шинж тэмдгээр илэрнэ.

Арьс арчилгааны бүтээгдэхүүн сонгохдоо анхаарах найрлагын тухайд

Залуу насанд арьс илүү тослог буюу холимог байх бөгөөд үрэвсэлд илүү өртөмтгий байдаг тул тайвшруулах, үрэвслийн эсрэг, тосны булчирхайн үйл ажиллагааг тэнцвэржүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй. Тодруулбал, найрлагадаа турмерик, ногоон цай, чидун жимсний навч, зуун наст болон арвай соёолжны ханд зэрэг ургамлыг агуулах нь давуу тал болох юм. Үүний зэрэгцээ АНА хүчил (ургамлын гаралтай жимсний хүчил) агуулсан гуужуулагч хэрэглэх нь тосны ялгаралтыг багасгаж, хар батгыг багасгах үйлчилгээтэй байдаг байна.

Эрчүүдийн хувьд хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй арьс арчилгааны бүтээгдэхүүнийг 50-аас дээш насанд хэрэглэж эхлэхэд тохиромжтой. Учир нь энэ үе хүртэл тестостерон дааврын ялгаралт хэвийн явагддаг бөгөөд арьс чийгээ хадгалж, хөгшрөлтийн шинж тэмдгүүд бараг л илэрдэггүй байна. Энэ нь эрчүүдийн арьсны хамгийн том давуу тал болов уу. 50-аас дээш насанд гиалуроны хүчир, омега-3 ба омега-6 тосны хүчил, витамин С зэргийг найрлагадаа агуулсан арьс арчилгааны бүтээгдэхүүн сонгон хэрэглэх нь тохиромжтой.

Арьс арчилгааны хэвшүүлбэл зохих энгийн алхмууд 

Эрчүүд тэр бүр өөртөө зориулж арьс арчилгааны бүтээгдэхүүний худалдан авалт хийдэггүй. Гэртээ байгаа ямар нэгэн нүүр угаагч, тосыг хэрэглэх нь илүү хялбар санагддаг байж болох юм. Энэ нь ямар нэгэн сөрөг нөлөөгүй байдаг ч эерэг нөлөө ч үзүүлдэггүй байна. Харин арьсанд хүйс, нас харгалзахгүй тогтмол арчилгаа, хамгаалалт шаардлагатай байдаг тул зөв сонголт хийхэд тань туслах хэдэн зөвлөмжийг сануулъя.

  • Арьсны төрөл болон онцлогт тохирсон нүүр цэвэрлэгч. Өөрийн арьсны төрөл болон онцлогийг мэргэжлийн тусламжтайгаар тодорхойлж тухайлсан цэвэрлэгээний бүтээгдэхүүн хэрэглэх. Сүүн шингэн, цэвэрлэгч саван, хөөсөн цэвэрлэгч, скрабтай цэвэрлэгч гэх мэтчилэн олон төрлийн бохирдол цэвэрлэгч бүтээгдэхүүнүүд бий.
  • Өөрт тохирсон сахлын ус,хөөс, гель, татуурга сонгож хэрэглэж хэвших. Мөн сахлын татуургыг 5-8 удаагийн хэрэглээний дараа заавал сольж байх.
  • Нүдний тос хэрэглэж хэвших. Энэ нь нүдний хаван буулгах, хар уутанцрын эсрэг, нүүрний хувирлын үр дүнд үүсэх хялгасан үрчлээнээс сэргийлэх үйлчилгээтэй.
  • Арьсны төрөл болон онцлогт тохирсон тос, хамгаалалтын бүтээгдэхүүн хэрэглэх. Хэдий эрчүүдийн арьс дааврын ялгаралтын үр дүнд эмэгтэйчүүдээс ялгаатай хэд хэдэн давуу талуудтай ч чийгшил өгөх, нарны хэт ягаан туяанаас хамгаалах, нөсөө толбоос сэргийлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх нь зүйтэй юм. Ингэснээр хөгшрөлтийн үйл явцыг удаашруулах, арьсны эрүүл байдлыг илүү урт хугацаанд хадгалж үлдэхэд тустай юм.
  • Нүүрний маск. Зөвхөн эмэгтэйчүүд нүүрэндээ арчилгаа хийдэг үе өнгөрөөд удаж буй. Хэрэв та нэг удаагийн маскны үр дүнд эргэлзэж байвал тэдгээр нь маш олон төрлийн серумийг их хэмжээгээр агуулан салфеткан маскад шингээж өгдөг гэдгийг мэдэх нь зүйтэй болов уу. Үүний зэрэгцээ төрөл бүрийн төрлийн үйлчилгээтэй маш олон маскууд зах зээлд нэвтэрсэн тул арьс арчилгаандаа төдийлөн цаг гаргаж амждаггүй бол эдгээрээс өөрт тохирохыг сонгон хэрэглэхийг зөвлөж байна.

Хэрэв арьсанд ямар нэгэн үрэвсэл, цочрол байхгүй тохиолдолд гуужуулагчийг долоо хоногтоо нэгээс хоёр удаа хэрэглэх хэрэгтэй. Учир нь үхэжсэн арьсны эсээс ангижирч, шинэ арьсны эсийг бий болгох шаардлагатай байдаг. Ингэснээр батгашилтаас сэргийлж, арьсны өнгийг сэргээдэг давуу талтай байдаг аж.

PS: Эдгээр нь эрчүүдэд нийтлэг илрэх шинж тэмдэг дээр суурилан санал болгож буй арьс арчилгааны зөвлөгөө тул хэрэв таны арьсанд ямар нэгэн асуудал гарах, дээр дурдагдсанаас өөр шинж тэмдэг илэрч байгаа тохиолдолд мэргэжлийн эмчид хандаж өөрт тохирсон бүтээгдэхүүнийг сонгох хэрэгтэй гэдгийг анхааруулж байна. 

Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой: 

Facebook , Instagram , Youtube 

 

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://edoctor.mn/wp-content/uploads/erchuudiin-aris-archilgaa.webp 630 1200 Н. Хүслэн https://edoctor.mn/wp-content/uploads/2020/12/edoctor-logo.png Н. Хүслэн2021-06-21 12:40:172023-03-20 15:39:47Эрчүүдийн арьс арчилгааны онцлог

Мэдээллээс бүү хоцор

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийн зөвшөөрсөнд тооцно.

 Холбоотой мэдээлэл

Эмзэг арьсны арчилгаа
Батгашилтын талаарх таны мэдэх ёстой зүйлс
Эрчүүд мэдэхэд илүүдэхгүй эрүүл мэндийн баримтууд
Нарны тосоо зөв сонгоцгооё

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Бэлгийн боловсролыг бага наснаас нь Чих шуугих нь бие даасан эмгэг биш
Scroll to top