Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ

Чих шуугих нь бие даасан эмгэг биш

2021-06-21/ Эрүүл бие

Зарим тохиолдолд танд чих шуугих, дүнгэнэх зэрэг шинж тэмдэг илэрдэг үү? Тэгвэл та анхаарлаа наашаа хандуулаарай. Хэдий чих шуугих шинж тэмдэг нь ямарваа нэгэн хүндрэлд хүргэхгүй ч нас ахих тусам хэвийн амьдралын хэмнэлд нөлөөлөх, анхаарал төвлөрөхөд саад болох зэрэг асуудлууд үүсдэг байна. Иймд бид та бүхэнд чих шуугих зовуурын талаарх үндсэн баримтууд болон хэрхэн ангижрах, хэзээ эмчид хандах хэрэгтэй талаар мэдээллийг нэгтгэн хүргэе.

Чих шуугих нь эмгэг үү? ҮГҮЙ

Чих шуугих нь бие даасан эмгэг биш бөгөөд эрүүл мэндийн ямарваа нэгэн асуудлын үр дагавар байдаг. Тухайлбал:

  • Дуу шуугианаас үүдэлтэй сонсголын алдагдал
  • Настай холбоотой сонсголын алдагдал
  • Чихний бөглрөл
  • Дунд чихний халдвар
  • Хамрын түгжрэл
  • Ототоксик үйлдэлтэй эм (бидний чихний дотоод эсийг гэмтээдэг). Тухайлбал, аспирин, ибупрофен
  • Чихний бохирдол
  • Стресс, ядаргаа
  • Согтууруулах ундааны хэрэглээ
  • Кофеины хэрэглээ

Бусад эрүүл мэндийн шалтгаанууд, тухайлбал:

  • Толгой, хүзүүний гэмтэл
  • Цусны даралт
  • Хортой/хоргүй хавдар
  • Чихний урд, толгойн хоёр талд байрлах доод эрүүний нугасны гэмтэл
  • Меньерийн өвчин. Дотор чихний гидростатик даралтын өөрчлөлтөөс үүсдэг эмгэг.

Ямар шинж тэмдгээр илрэх вэ?

Чихний мэдрэлийн эсүүд тархинд цахилгаан дохио өгснөөр дуу чимээ бий болдог. Харин чихний доторх нарийн  мэдрэлийн эсүүд гэмтсэн үед цахилгаан дохио тархинд нэвчсэнээр тархи гаднын эх үүсвэргүй дуу чимээг сонсно. Үүнийг чих шуугих шинж тэмдэг гэж ойлгож болох юм. Энэ нь зөвхөн өвчтөнд сонсогдох исгэрэх, шүгэлдэх, лугших, товших зэрэг дуу чимээ байна.

Эмчлэгдэх боломжтой юу?

Чих шуугих нь архаг эсвэл түр зуурын шинжтэй байдаг ба гол төлөв асуудлын шалтгааныг оношилж, тухайлсан эмчилгээ хийснээр бүрэн ангижрах боломжтой юм. Эмчилгээг эмийн, физик, ардын гэсэн 3 төрөлд хувааж болно. Шинж тэмдэг илэрч эхэлсэн л бол та мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй. Учир нь ажралгүй удсан тохиолдолд энэ нь тодорхой нэг эмгэгийн суурь шалтгаан болох магадлалтай гэдгийг мартаж болохгүй. Тухайлбал, чихний бөглрөл, үрэвсэлт өвчин зэргийн улмаас үүдсэн чих шуугих шинж тэмдгийг тоохгүй удвал архаг сонсголын бэрхшээл бий болж болзошгүй юм.

Урьдчилан сэргийлэх боломжтой юу?

Бидний эрүүл мэнд ихэвчлэн амьдралын хэв маягаас ихээхэн хамааралтай байдаг. Хэдийгээр чих шуугих шинж тэмдгийг урьдчилан мэдэж, түүнээс сэргийлэх боломжгүй ч энгийн алхмуудыг хийснээр эрсдэлийг тодорхой хувиар бууруулах боломжтой юм. Үүний тулд тогтмол чанга хөгжим сонсохгүй байх, дуу чимээ ихтэй орчинд ажиллахдаа дуу намсгагч, хамгаалалт хэрэглэж хэвших, хорт зуршлыг хязгаарлах, ототоксик эмнээс зайлсхийх, сайтар унтаж амрах шаардлагатай.

Хэдийгээр чих шуугих нь бие даасан эмгэг биш ч гэлээ биеийн хэвийн бус үйл ажиллагаа, эд эрхтний эмгэгийн шинж тэмдэг байх магадлалтай тул зохих ёсны анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай. Асуудлыг хүндэрсний дараагаар эмнэлгийн байгууллагад ханддаг хоцрогдсон зуршлаасаа салж өөрийн эрүүл мэнддээ цаг гаргаснаар бид маш олон эрүүл мэндийн асуудлаас зайлсхийх боломжтой гэдгийг та битгий мартаарай.

PS: Энэхүү нийтлэл нь зөвлөмж өгөх зорилготой. Өөрт илрэх шинж тэмдгүүдийг анхааралтай ажиглаж, зөв таних шаардлагатай бөгөөд хэрэв байдал хүндэрсэн тохиолдолд та заавал мэргэжлийн эмчид хандах шаардлагатай гэдгийг анхааруулж байна.

Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой: 

Facebook , Instagram , Youtube 

 

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://edoctor.mn/wp-content/uploads/chih-shuugih.webp 630 1200 Н. Хүслэн https://edoctor.mn/wp-content/uploads/2020/12/edoctor-logo.png Н. Хүслэн2021-06-21 12:41:102023-03-20 15:39:45Чих шуугих нь бие даасан эмгэг биш

Мэдээллээс бүү хоцор

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийн зөвшөөрсөнд тооцно.

 Холбоотой мэдээлэл

“Google”-д хамгийн их эрэлттэй эрүүл мэндийн 10 асуулт
Чихрийн шижин ба хооллолт
Батгашилтын талаарх таны мэдэх ёстой зүйлс
Эмзэг арьсны арчилгаа

 Шинэ нийтлэл

  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05
  • Өсвөр насны жирэмслэлт амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?2022-11-30 - 16:32
  • Хооллолтын бэрхшээл ба түүний төрлүүд2022-11-30 - 16:30

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Эрчүүдийн арьс арчилгааны онцлог Хөхний хорт хавдар үүсгэгч эрсдэлт хүчин...
Scroll to top